Ирландын хямралын Монгол тусгал

Ирландын хямралын Монгол тусгал

Ирланд, 2008 он

АНУ-д орон сууцны зээлийн хэт хөөсрөлөөс улбаалж Лэймон Бродерс банк дампуурснаас хоёр долоо хоногийн дараа, 2008 оны 9-р сарын 29-ний шөнө дөлөөр Ирландын том банкуудын эзэд Засгийн газрынхаа гишүүдтэй яаралтай уулзав.

2000-аад оны эхээр Ирландад ч бас барилгын салбарын тэсрэлт болж, олон орон сууц баригджээ. Банкууд барилгын компаниуд, орон сууц худалдан авагчдад маш ихээр зээл олгож байлаа. Америкийн хямрал Ирландад нөлөөлж банкууд сандарч эхлэв. Ялангуяа Анго – Айриш гэх эрсдлийг нь харгалзахгүй шахуу хамгийн их зээл олгосон банк хүнд байдалд оров. Энэ банк орон сууц худалдан авахад бараг бүх зээлээ олгож, зээлийн эргэн төлөлт удаашраад, хэвийн үйл ажиллагаанд нь өдөрт 1 тэрбум евро шаардагдах болов. Бусад банкууд ч хүндэрч, энэ банкинд ямар ч мөнгө зээлэхээс татгалзжээ. Ийнхүү хэдэн том банк нийлж Ирландын Засгийн газрыг яаралтай баталгаа гаргаж өгөхийг тэр шөнө хүсчээ.

Засгийн газар шөнөжин хуралдаж өглөөний 6 цагт Европын Холбоотой зөвшилцөж, бүх банкны өр төлбөрт Засгийн газар баталгаа өгөхөө төдөлгүй зарлав. Ирланд нь 160 тэрбум еврогийн ДНБ буюу эдийн засагтай, харьцангуй жижиг орон атлаа 324 тэрбум еврогийн баталгаа гаргаж, 9-р сарын 30-ны өглөө банкуудад 50 тэрбум евро байрлуулжээ.

Төсөв нь эерэг үлдэгдэлтэй байсан энэ улс, тэр өдөртөө 32 хувийн төсвийн алдагдалтай, Евро бүсийн 3 хувийн шаардлагаас даруй 10 дахин хэтэрч орхив. ДНБ-ний 40 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өр нь шууд л хоёр дахин өсч, 80 хувь болчихов. Ганц шөнийн дотор шүү.

Банкууд хэт том болчихсон учир нэг нь унавал эдийн засгаа бүтнээр нь нураахаар байв.

Төр нь банкаа аварсан ч, одоо төрийг өөрийг нь аврах шаардлага тулгарч Европын холбооноос тусламж гуйв. Ирландын төрийг аврахын тулд Европын холбоо, ОУВС хамтран хатуу нөхцөл, өндөр хүүтэй зээл тулгав. Төрийг нь Засгийн газар нь биш гадаадаас удирдах болов.

Хувийн бизнесийн муу зээлийн төлбөр нь иргэдийн толгой руу шилжиж, өндөр татвар, алдагдалтай төсвөөсөө өнөөг хүртэл энэ улс бүрэн салж чадаагүй, эдийн засаг, улс төрийн хямрал нь үргэлжилсээр байна.

Жижиг орны банк эдийн засгаасаа хэт томорвол, ялангуяа дотоод засаглал нь муу, санхүүгийн тэнцэлдээ “давс, хужир нэмдэг” бол төр засгаа, улс орноо дампууруулдаг болохыг Ирландын энэ жишээ тод харуулж байна.

Монгол, 2018 он

2010-аад оны эхээр уул уурхайн салбарын огцом өсөлтийн үелэлийг дагаад монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор үсрэн томров. Эдийн засгийн халалт барилгын салбарт шууд тусч, үл хөдлөх үндсэн хөрөнгийн зах зээл хөөсөрч эхлэв. Улаанбаатар хотын бүх хэсэгт олон арван орон сууц болон оффисын барилга уралдан сүндэрлэж байлаа.

Банкууд ч барилгын төслүүдэд жилийн 20 хувийн хүүтэй зээл өрсөлдөн олгож байлаа. Үүнтэй зэрэгцээд монголын Засгийн газар гадаадын хөрөнгийн биржид бонд гарган гурван тэрбум ам долларын өр тавьж [Хөгжлийн банк, Чингис, Самурай, Дим Сам бонд зэрэг], төр засгийн шийдвэр гаргагчид нь өөрсдийн компаниудаараа хуваагаад авчихав.

Барилгын үнэ өндөр, дундаас дээш орлоготой иргэд, дундаас дээш чадалтай компаниудад зориулагдсан байлаа. Нийтийн хөрөнгө, түүний эзэмшил, ашиглалттай холбоотой хууль журам боловсронгуй болоогүйг далимдуулж газрын болон барилга барих, дэд бүтцэд холбох зэрэг тусгай зөвшөөрлийн авлигын ханш огцом өсч, барилгын үнэ нь тэнгэрт хадсаар, төдөлгүй борлуулалт нь сааран таг зосгов.

Банк ба барилгын компаниудын лоббигоор Төв банк нь, Засгийн газартайгаа хуйвалдан “санамж бичиг” гэгчийг зурж, үгсэн зах зээлээс 2.5 дахин бага буюу 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлэв. Төв банк нь цаасан мөнгө хэвлэж, нийтдээ 3.8 их наяд төгрөг эргэлтэнд оруулав. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг зарласны дараа, байрны эрэлт хоёр дахин нэмэгдэж, байрны үнэ ч хоёр дахин өсөв.

Засгийн газар нь ийнхүү орон сууцны хөнгөлөлттэй зээл, үнэ тогтворжуулах бусад хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн тулд дотоодын зах зээл дээрээс арилжааны банкны хадгаламжийн хүүгээс ч дээгүүр, жилийн 17 хувийн хүүтэй бонд босгов. Төдөлгүй улсын төсвийнх нь алдагдал эдийн засгийнхаа 15 хувьд хүрч, төсвийн орлогын дөрөвний нэг нь гадаад, дотоод өрийн зөвхөн хүүгийн төлбөрт явах болов.Төгрөгийн ханш хоёр дахин унав.

Монголын эдийн засаг үндсэндээ дампуурч, ОУВС-аас ахиад л аврал гуйхад хүрчээ. Тусламжийн, бага хүүтэй зээлээр, өндөр хүүтэй зээлүүдээ барагдуулах болсноор төсвийн алдагдал хоёр дахин буурч 8 хувьд хүрсэн нь, хэвийн эдийн засагтай орнуудын 3 хувьд хүртэл бас л зайтай хэвээрээ байна. Гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр байна.

Банкуудын лобби төр засагт улам хүчтэй болсоор байна. Улс төрийн намуудын гол санхүүжүүлэгч, сонгуулийн өндөр зардлыг спонсордох болсон тодорхой банкуудын эрх мэдэл улам өсч, төр засгийг бүх шатанд нь өөрийн дураар удирдах болов. Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулж төрийн хөрөнгийг ил далдаар эрс бага үнээр худалдан авч, улмаар эдийн засгийн сор үйлдвэр, обьект, үнэ цэнэтэй газруудыг ээлж дараалан, уралдан эзэмших боллоо. Төрийн гурван засаглалын харилцан тэнцвэртэй, харилцан хянах зарчим алдагдаж бүгд л сонгогчиддоо биш, спонсорууддаа үйлчлэх боллоо. Шүүхийн шийдвэрийг таамаглахад улам хэцүү болж байна.

Гарц

Төв банкны үзэж буйгаар монголын банкуудын үйл ажиллагааг ил тод болгох, хэт өндөр байгаа зээлийн хүүг бууруулах гарцыг арилжааны банкуудын чанаргүй зээлийг салгаж, хөрөнгийн удирдлагын төрийн компани байгуулах явдал гэнэ. Солонгост 1998 оны хямралын дараа чанаргүй зээлийн хөрөнгийг цуглуулан төрийн компани байгуулан удирдсан ч, түүнийгээ гадаадын банк, санхүүгийн үйлчилгээг оруулахтай зэрэгцүүлэн хийсэн учир амжилттай болсон юм.

Мөн арилжааны банкуудын хяналтыг эрс дээшлүүлж, засаглалыг нь сайжруулахын зэрэгцээ, арилжааны банкуудыг банкнаас бусад бизнесээс нь тусгаарлах, төсвийн татаасаар явуулж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг зогсоох шаардлагатай байна. Зөвхөн ингэж л орон сууцны үнэ өрсөлдөн буурч, хөрсөндөө бууж, түгжсэн хөрөнгө эргэлтэнд орж, эдийн засгийн гацаа гарах юм. Барилгын компаниуд ч зах зээлийн эрэлтэд тохирсон хотхон барихад хүрч, төвийн төвлөрөл багасах ажээ.

 2018.04.25

Д.Жаргалсайханы нийтлэлүүдийг түүний jargaldefacto.com цахим хуудсаар зочлон уншаарай.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419