"Их долоо"-гийн орнууд болон Австри, Чех улс ОУВС-гаас "Баян улсууд авлигатай тэмцэх чиглэлд хангалттай ажиллаж байгаа эсэх"-ийг шалгах шинэ үнэлгээнд хамрагдахыг зөвшөөрчээ.
1997 оноос хойш Олон улсын валютын сан ядуу буурай улс орнууд дахь авлигыг таслан зогсоох, авлигатай холбоотой санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх протоколыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад өндөр хөгжилтэй баян улс орнуудын нөхцөл байдлыг үнэлэхээр төлөвлөж байгаа аж. “Баян улсууд дотооддоо цэвэр, харин гадаадад бохир гартай байж болох юм” хэмээн тус сангийн цахим хуудсанд тавигдсан мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн тус сангаас олгодог зээлийн хөтөлбөрүүдэд илүү сайн хяналт тогтоож, засаглалд авлига хэрхэн нөлөөлж буйд анхаарах ёстой гэсэн байна. Жишээ нь, Украин улсын авлигын эсрэг хууль, эрх зүйн зохицуулалтууд сул учраас санхүүгийн тусламжаа хэд хэдэн удаа зогсоож байсан удаатай юм.