Г.Шагшжав: Тогтоол гарвал 10 дугаар сараас иргэдэд орон сууц түрээслүүлнэ

2018-04-26, 08:16 Монголд 1,441 0
Г.Шагшжав: Тогтоол гарвал 10 дугаар сараас иргэдэд орон сууц түрээслүүлнэ

Төрийн орон сууцны корпорацийн Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын түрээсийн мэргэжилтэн Г.Шагшжаваас түрээсийн орон сууц хаана баригдаж байгаа, хэзээ ашиглалтад орох, тухайн орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур, нөхцөл тавигдах талаар тодрууллаа.

 

- Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн сонирхлыг ашиглаж, хуурамч линк сошиал орчноор ихээхэн тархаж, иргэдийг хуурч, бухимдуулж байна. Ер нь Төрийн орон сууцны корпорацаас энэ жилийн хувьд түрээсийн орон сууцыг хаана барьж, байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

- Төрийн орон сууцны корпорацын захиалгаар баригдаж байгаа Буян ухаа-II хорооллын хоёрдугаар ээлж буюу 18 барилга 972 айлын орон сууц одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин орон нутагт Говь-алтай, Дундговь, Хөвсгөл, Орхон аймагт баригдаж байгаа байр 23-60 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна. Уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсны дараа Засгийн газрын тогтоолоор түрээсийн орон сууцны санд шилжүүлбэл, 2018 оны 10, 11 сард түрээсийн орон сууцтай болох боломжтой. Ер нь аравдугаар сард багтаан барилгын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэж өг гэсэн тогтоол гарсан байгаа. Энэ хугацаанд багтаан дуусгахаар ажиллаж байна.

 

- Хэрвээ Буянт ухаа-II хорооллын байр түрээсийн санд шилжвэл түрээсийн төлбөр хэчнээн төгрөгийн үнэтэй байх юм бэ?

- Түрээсийн орон сууцны үнийн талаарх Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 25 тоот тушаал байдаг. Үүнд орон нутагт м2 4500, нийслэлд м2 6000 төгрөгийн түрээсийн ханштай байна гэж заасан байдаг. Тэгэхээр Буян ухаа-II хороолол түрээсийн орон сууцны санд орвол уг тушаалын дагуу үнээр түрээсэлнэ гэсэн үг.

 

- Буянт ухаа-II хорооллын байрыг түрээсийн санд шилжүүлбэл түрээслэх иргэдэд ямар шалгуур, нөхцөл тавих юм бэ?

- Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам байдаг. Үүнд найман зорилтот бүлгийн иргэдийг хамруулна гэж заасан. Тухайлбал, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагад ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгалийн гамшигт нэрвэгдсэн өрх хамрагдана. Тавигдах шаардлага гэвэл инженерийн шугам сүлжээнд холбогдсон өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлөөд өрхийн амьжиргаагаа залгуулах хэмжээний орлоготой байна. Өрхийн орлогоос нь хамааруулан орон сууцны метр квадратын хэмжээг нь ТОСК-оос хуваарилдаг.

 

- Бүрдүүлэх бичиг баримтын хувьд?

- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ТОСК-оос батлагдсан өргөдлийн маягт бөглөнө. Хорооны тодорхойлолт, зээлийн лавлагаа, өрхийн орлого багтана. Мөн зорилтот бүлгээс хамааруулан ахмад настан бол төрөөс авсан гавьяа шагнал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол хөдөлмөрийн чадамж алдсан хувь хэмжээ, төрийн албан хаагч бол төрийн байгууллагад хэдэн жил ажилласан лавлагааг шаардлагатай.

 

- Хэдэн хувиар хөдөлмөрийн чадамжаа алдсан иргэн түрээсийн орон сууцад хамрагдах боломж юм бэ?

- Зорилтот бүлгийн өрхийг түрээсийн орон сууцад хамруулах журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамж алдсан хувь хэмжээгээр нь эрэмбэлдэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй ангилалд 100 орон сууц шилжүүллээ гэж бодоход 200 иргэн материалаа өгсөн тохиолдолд тухайн иргэдийг хөдөлмөрийн чадамж алдсан хувиар нь эрэмбэлээд эхний 100, 90, 80 хувийн хөдөлмөрийн чадамж алдсан буюу өндөр хувиар хөдөлмөрийн чадамж алдсан иргэдийг эхний ээлжид хамруулдаг.

 

- Буянт ухаа-II хороолол түрээсийн санд шилжвэл хэзээнээс иргэдийн материалыг авч эхлэх вэ. Ингэхдээ бичгээр авах юм уу, вэб хэлбэрээр авах юм уу. Бичгээр авахад иргэдийн дунд ихээхэн оочир дараалал үүсдэг?

- Уг орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараагаар Засгийн газраас түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн тогтоол гарсны дараа иргэдээс материал авч эхэлнэ. Өмнө нь 2016 оны гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд иргэдээс бичгээр материалыг нь авч байсан. Харин  Буян ухаа-II хоёрдугаар ээлжийн барилга түрээсийн орон сууцны санд шилжвэл иргэдээс материал хүлээж авахдаа ямар байдлаар авахыг зөвшилцөж байгаа. Иргэдээс материалыг бичгээр авахаар хүн болгон хамрагдаж байгаа ч оочир дараалал үүсэх тал байдаг. Харин цахимаар авахад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим сүлжээнд холбогдож чаддаггүй гэсэн санал хэлдэг. Тэгэхээр тухайн үед нь шийд гаргаад мэдээлнэ.

 

- Түрээсийн орон сууцад хамрагдах шалгуур, нөхцөлийг хангасан олон иргэд байгаа. Тэгэхээр шалгаруулалт нь яаж явагдах юм бэ?

- Шалгаруулалтын хувьд өмнө нь цахим сугалаа сугалж байсан. Нийт бүртгүүлсэн иргэд зорилтот бүлэг тус бүрээр сугалдаг байсан. Сүүлд Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 тоот тушаалаар зорилтот бүлэг тус бүрээр нь эрэмбэлдэг болсон. Тухайлбал, төрийн албан хаагч гэхэд төрд ажилласан жилээр нь эрэмбэлнэ гэсэн үг. Залуу гэр бүл гэхэд хамгийн олон хүүхэдтэйгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр нь, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол байгалийн гамшигт нэрвэгдсэн огноогоор нь, өрх толгойлсон эцэг, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүүхдийнхээ тоогоор эрэмбэлнэ.

 

- Сүүлийн түрээсийн орон сууц сонирхож байгаа иргэдийн сонирхлыг ашиглаж түрээсийн орон сууцны талаар хуурамч линк сошиалаар маш явж байгааг ярилцлагын эхэнд дурдсан. Тэгэхээр иргэд түрээсийн орон сууцтай холбоотой үнэн мэдээллийг хаанаас авч болох вэ?

- Төрийн орон сууцны корпорацийн албан ёсны вэб сайт, фэйсбүүк хуудас байдаг. Энэ хуудаснаас албан ёсны үнэн зөв мэдээллийг авч болно.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419