Худалдаа хөгжлийн банк өсвөрийн хөлбөмбөгчиддөө амжилт хүсч, хүлээж авлаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдаж аварга багуудаа тодруулах мөч ойртож байна.
Худалдаа, хөгжлийн банк Улсын тэргүүний Үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн 4 баг тамирчдыг дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж, дэмжин ажилладаг билээ.
Тус сургуулийн авъяаслаг тамирчид маань 17 насны ангилалд аваргын алтан медалийн төлөө, 13 насны ангилалд хүрэл медалийн төлөө тус тус тоглохоор болж байгааг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк шинэхэн зассан хөлбөмбөгийн ДАШТ-ийн буландаа тамирчдыг урьж Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар нар амжилт хүсч бэлтгэлийн бөмбөг болон гарын бэлгүүдийг гардууллаа. Мөн 14-р сургуулийн хамт олноос хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд “Талархал”-ын бичиг гардуулан өглөө. Аваргын төлөө өрсөлдөж буй 17 настангууд маань 3 удаа насныхаа ангилалд аваргалж байсан туршлагатай бол 13 насны баг маань 2017 оны хүрэл медалийн эздүүд юм.
Худалдаа, хөгжлийн банк энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээнд 14 дүгээр сургуулиас гадна НЗД-ын дэргэдэх “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын 3 багийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж баг маань дүүрэгтээ амжилттай сайхан өрсөлдлөө. 12 дахь удаагийн "Дуулиан-2020" тэмцээний Аваргууд 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд тодорно.
Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.
Хөгжил дэвшилд хамтдаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.