АТГ: Нийт 9 холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн

АТГ: Нийт 9 холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн

АТГ 4 дүгээр сард хийсэн ажлаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.  

Нэг. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр

АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар 11 гомдлыг хүлээн авч, 22 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулж байгаа талаар өмнө мэдээлсэн. Өнгөрсөн сарын хугацаанд 1055 нийтийн албан тушаалтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамрагдаад байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон Авлигатай тэмцэх газраас оны өмнө хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах ажлын хэсгүүд яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байна. Ажлын хэсгийг ажиллах явцад илэрсэн авлигын эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлуудыг арилгах, таслах зогсоох арга хэмжээг авч, холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлээд байна.

- Эрх зүйн зохицуулалт дутмаг, тодорхой бус байгаагаас БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан иргэд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг барагдуулах ажил удаашралтай явагдаж байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

- Ижил төрлийн зах зээл дээр бие биетэйгээ харилцан уялдаатай ажилладаг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн ТУЗ-д Сангийн яамнаас төлөөллийг 1 хүн хэрэгжүүлж байгаа, мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зөвлөх нь /хараат бус/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байна.

- Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журам”-ыг давхардуулан баталсан. Уг журмын дагуу байгууллага, иргэдэд шагнал олгох, Засаг даргын зөвлөлийн гишүүдэд болон дүүргийн ажил амьдралтай холбоотой асуудал боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр томилогдон ажилласан хүмүүст ажлын үр дүнгээр урамшуулал олгох, урлаг, спортын тэмцээн, наадам зохион байгуулах, тэмдэглэлт ойн арга хэмжээ, дүүргийг гадаад, дотоодод сурталчлах, соёлын өдрүүд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхээр зааж орон нутгийн төсвийн хөрөнгийн үр дүнгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

- "Арилжааны төлбөр тооцоо ҮЦК" ХХК болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолуудаар баталсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам”-д "ТУЗ-ийн дарга нь холбогдох хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." гэсэн нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцэхгүй байна.

  •  

Хоёр. Хяналт шалгалт, дүн шинжилгээний чиглэлээр

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зохицуулалттай. Дээрх хууль, журмыг үндэслэн төрийн өндөр болон бусад 236 албан тушаалтан, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа нийт 17 байгууллагын 10150 мэдүүлэг гаргагчийн 2017 оны ХОМ-ийн хураангуйг тус газрын мэдээллийн http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Цаашид бусад нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нийтэд мэдээлнэ. Ингэснээр

- олон нийтийн зүгээс төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийн мэдээлэлтэй танилцах, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогод хяналт тавих нөхцөл байдал сайжрах,

- албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтад олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийж, бодитой дүгнэлт өгөх боломж бүрднэ,

- хяналт шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж хууль бус нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх нөхцөл байдал сайжирна.

- авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах,

- ХОМ-тэй холбоотой хууль тогтоомжоор хүлээсэн нийтийн албан тушаалтны үүргийн хэрэгжилт дээшлэх давуу талтай.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон. Дээрх хугацаанд үүргээ биелүүлж, өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан нийт 20 албан тушаалтны талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн.

Оффшор бүстэй холбоотой хуулийн хориглолт, хязгаарлалтын талаар дараах ойлголтууд байгааг анхааран үзнэ үү.

- Нэгдүгээрт, нийтийн албан тушаалтан нь хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн улсын банкинд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх үл хөдлөх өмчлөх асуудлыг  зөрчил гэж үзэхгүй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхээс бусад тохиолдолд энэ тухайгаа АТГ-т бичгээр мэдэгдэх үүрэгтэй юм. Энэ хүрээнд өөрийн албан үүргийн хүрээнд ажиллаж байхдаа  эзэмшиж байсан дансыг хаалгасан болон  одоо ажиллаж байгаа  нэр бүхий дипломат ажилтнуудаас ажлын шугамаар эзэмшиж байгаа цалин болон картын дансны талаар тус газарт мэдэгдэж бүртгүүлсэн юм. Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийн хүрээнд үүргээ биелүүлж байгаа явдал юм.

- Хоёрдугаарт, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульд заасан хугацаанд АТГ-т мэдэгдэж, бүртгүүлээгүй албан тушаалтныг нийтийн албанаас халах, эгүүлэн татах хүртэл хариуцлага хүлээлгэх заалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой зохицуулж өгсөн. Энэ дагуу дараа дараагийн шатны ажлууд хийгдэх болно.

- Гуравдугаарт, Оффшор бүс нутагт данс эзэмшиж байсан, хөрөнгө байршуулж байсан үйлдэл нь өөрөө хууль ёсны юу, хууль бус уу гэдгийг тогтоох нь тусдаа асуудал. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг илрүүлэх чиглэлээр холбогдох ажиллагааг Цагдаагийн байгууллага болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хянан шалгана. Оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зохицуулалттай.

АТГ хяналт шалгалтын хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа орон нутгийн салбар нэгж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, Сүхбаатар дүүргийн нийт 22 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. 4 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигч тогтоогдсон байна. Зарим жишээг дурдвал: 

- Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Нямбаярын ажил эрхлэлтийн байдал нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан" гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар Завхан аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн.

- Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Р.Эрдэнэцогтын  хамаарал бүхий садан төрлийн холбоотой хүн аймгийн ИТХ-ын дарга болох нь тогтоогдсон тул хуульд заасныг хэрэгжүүлж  ажиллах талаар ЗГХЭГ-т хариу мэдэгдсэн.

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Уранбилэгийн  хамаарал бүхий этгээд нь мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байх тул хуульд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын даргад хариу мэдэгдсэн.

Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллүүдээс харвал албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын дагуу ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хариуцлага тооцуулсан байна.

Гурав. Мөрдөн шалгах чиглэлээр

АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.

2018 оны 4 дүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуулийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 24 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 7 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

- УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Таван толгой" ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаархи мэдээлэл,

- Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь "Тэгш хан", "Өег гурил" ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй мэдээлэл,

- МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон, сургуулийн ойн арга хэмжээнд сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Нийт 9 холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал,

- МУБИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганцэцэг нь тендерийн үйл ажиллагаа  хууль бусаар зохион байгуулж бусдад давуу байдал олгож  зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу худалдан авалт хийж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,  

- БСШУСЯ-ны Санхүү-эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай нь тус албаа хашиж байхдаа тусгай дансанд хуримтлагдсан 142.840.287 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан гэх

- Нийслэлийн бүртгэлийн газрын албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийж эд хөрөнгө эзэмших эрхэнд халдсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэг шалгаж байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулахад мөрдөн шалгах ажлын ачаалал 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419