Дэлхийн байгаль хамгаалах сан манай цасны ирвэсийг хамгаална
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) манай оронд цасны ирвэс хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг ДХБС-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газар хэрэгжүүлэх бөгөөд уг төсөл Монгол орны баруун зах Баян-Өлгий аймагт хэрэгжинэ.
Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээлснээр, ирэх сараас эхлэх дээрх төсөл 5 жилийн хугацаатай хэрэгжих аж.
Төслийн хүрээнд ДХБС-гийн мэргэжилтнүүд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтарч цасны ирвэсийн амьдрах орчин, тоо толгойг нь хамгаалах, тоолох, хулгайн анчдаас сэргийлэх арга хэмжээ авах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.
Дашрамд дурдахад, 2000 онд явуулсан тооллогоор Монгол Улсад 500-1000 цасны ирвэс (snow leopard) амьдарч байжээ.