П.Лхагвасүрэн: Энэ жил 33 мянга гаруй оюутанд барьцаагүй, хүүгүй сургалтын зээл олгоно

2018-05-01, 08:28 Боловсрол 1,995 5
П.Лхагвасүрэн: Энэ жил 33 мянга гаруй оюутанд барьцаагүй, хүүгүй сургалтын зээл олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

- Оюутны хөгжлийн зээлд хэн хамрагдах боломжтой мөн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

- Засгийн газрын 46 дугаар тогтоолын дагуу “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өгсөн шахуу үүрэг даалгаврын дагуу Боловсролын зээлийн сангийн хамт олон зээл олгох бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бид одоогоор зээл авах хүсэлт гаргасан оюутан залуучуудын зээлийг хурдан шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, суралцаж буй их, дээд сургууль дээр зээл авахаар хүсэлт гаргасан оюутан залуучуудын мэдээллийг манай сан хүлээн авч, хянаж санхүүжилт олгох, улмаар Монгол банкны зээлийн мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулна. Үүний тулд Монгол банктай гэрээ байгуулаад байна. Мөн манай сан өнгөрсөн долоо хоногт МУИС-тай гэрээ байгуулсан бол энэ долоо хоногт ШУТИС, ХААИС, МУБИС гээд бусад сургуулиудтай гэрээ байгуулна. Ингэснээр оюутан залуучуудын зээл авах эрх бүрэн нээгдэж байна гэсэн үг.

 

- Хичээлийн жил дуусахад хэдхэн сар үлдлээ. Энэ жил хэдэн оюутан зээл авахаар хандаж, хэд нь шаардлага хангаад байна вэ?

- Сургалтын төлбөрийн асуудалтай 50 орчим мянган оюутан байна гэсэн судалгааг манай сангаас их дээд сургуулиудтай хамтарч гаргасан. Төлбөрөө төлөөгүй оюутнуудын ихэнх нь бүтэн биш, хагас жил, нэг улирлын төлбөрөө хийгээгүй байна. Тиймээс энэ хичээлийн жилийг дуустал буюу 6 дугаар сарыг дуустал 30 орчим хувьд нь зээл олгохоор төлөвлөж байна. Зээл олгох шийдвэр гарсан оюутнуудтай бид ирэх сард зээлийн гэрээ байгуулна. Үүний тулд зээл авах оюутнуудын хяналтын тоог батлуулж, тавдугаар сарын 1-ний дотор бүх сургуулиудад хүргүүлнэ. Энэ жилийн төсөвт оюутнуудад зээл олгохоор 75 тэрбум төгрөг төсөвт суусан байгаа. Эхний ээлжинд зээлийн шаардлага хангасан 33 мянга гаруй оюутанд зээл олгоно. Дахин хэлэхэд  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд болон Сангийн  сайдын хамтарсан тушаалаар зээл олгох суралцагчдын хяналтын тоог энэ долоо хоногт багтаан сургуулиудад хүргүүлэх бөгөөд оюутнууд ирэх сарын 1-нээс зээлээ авах боломж нь бүрдэнэ гэж ойлгож болно.

 

- Оюутны хөгжлийн зээл энэ жилээс хүүгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй болж буйгаараа онцлог. Гэхдээ зээл авах хүсэлтэй оюутнуудад ямар тодорхой шаардлага тавьж байна вэ?

- Оюутны хөгжлийн зээлд шинээр хамрагдах болон сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй эсвэл төлбөрөө төлж чадахгүй байгаа оюутнууд зээл  авахад тавих шаардлага нь их энгийн. Дараах шаардлагыг хангасан байна. Үүнд, зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх,мөн шинээр элсэгч бол ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой. Мөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол түлхүү дэмжлэг авна. Барьцаа болон хүүгүй, банкаар дамжихгүй олгогдох тус зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр хоёр удаа олгогдох ба зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байна.Тухайн хичээлийн жилд голч дүн тавигдсан шаардлагын хэмжээнээс буурсан тохиолдолд зээл цуцлагдахыг анхаарах ёстой.

 

- Зээл авахыг хүссэн оюутнууд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Хаана хандах вэ?

- Иргэний үнэмлэх болон ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт, сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, мөн ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе бичиж шууд сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй Анхан шатны сонгон шалгаруулалтыг хяналтын тоонд багтааж тухайн сургууль зохион байгуулна. Ингээд шалгарсан оюутны материал Боловсролын зээлийн санд ирснээр бид оюутантай гэрээ байгуулж зээл олгоно

 

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419