С.Лавров: Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Монголд болж магадгүй

2018-04-24, 08:19 Цаг үе 2,180 0
С.Лавров: Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Монголд болж магадгүй

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “PИА Новости” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж  байна. Түүнтэй Сири улсад өгсөн холбоотнуудын агаарын цохилт, Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалт зэрэг дэлхийн анхаарлын төвд байгаа сэдвээр ярилцжээ.

 

- Их Британийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан хэмээн Лондоны тал Оросыг буруутгасан. Та улс орныхоо нэр хүндийг хамгаалсан баримт нотолгоог хэзээ дэлгэх гэж байна вэ?

- Зарчмын хувьд баримт нотолгоо олон бий. Америкчууд, англичууд Сирид агаарын цохилт өгч байгаа дүрс бичлэгээс баримтаа эхлүүлнэ.Тэд "Сири дэх химийн зэвсгийн агуулахад цохилт өгсөн" гэж тайлбарласан. Хэрвээ зэвсгийн агуулахыг устгахаар шийдсэн бол нэг л байнд агаарын цохилт өгнө. Гэтэл холбоотнууд Дамаскийн хүн амын төвлөрөл ихтэй чухал обьектуудад хэд хэдэн удаа агаарын цохилт өглөө. Бидэнд байгаа дүрс бичлэгт хүүхдүүд бөмбөгдөлтөөс хэрхэн зугтаж, эмнэлэгт хүргүүлж байгаа тухай харуулдаг. Химийн зэвсгийн халдлага болсон гэх энэхүү зохиомол жужгийн бичлэгийг "Цагаан дуулгатнууд" хөдөлгөөнийхөн авсан. Түүнчлэн манай цэргүүдийн чөлөөлсөн Зүүн Гута дүүргийн эмнэлгийн ажилтнуудын яриа ч бидэнд бий. Үүнээс гадна Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Дума дүүргийг чөлөөлөх үед Германд үйлдвэрлэсэн химийн бодис хадгалж байсан агуулахыг илрүүлсэн. Химийн бодисыг Портон Даунаас тээвэрлэж авчирсныг шинжээчид нотолж байгаа. Шинжээчид энэ талаар дүн шинжилгээ хийж байна.

 

- Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сири улсад ажиллаж байна. Бодит дүгнэлт гарна гэдэгт та итгэлтэй байна уу. Зарим улс химийн зэвсгийн шинжээчдэд ямар нэг байдлаар нөлөөлөх вий гэсэн айдастай байна?

- Тайлангийн үр дүн бодит байх ёстой. Мэдээж зарим тоглогч Химийн зэвсгийг хориглох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж буйд сэтгэл зовниж байна. Би Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид болон барууны төлөөлөгчидтэй албан хэлэлцээр хийхэд бэлэн байсан. Шинжээчдийг Дамаск дахь НҮБ-ын цэрэг хамгаалалтад авсан. Химийн зэвсгийг хориглох байгууллага болон Гаагад мэргэжилдээ үнэнч хүмүүсийг ажиллуулдаг гэдэгт итгэлтэй байгаа учраас эргэлзэхгүй байна. Гэхдээ тайлангаа шударга бус гаргахыг үгүйсгэхгүй. Учир нь, эдгээр шинжээчийг улс төрийн зорилгоор ашиглах оролдлого гардаг. Үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглаж л байя. Солсберийн мөрдөн шалгалт болон Сири улсад явуулж буй шинжилгээ үнэн, зөв гарна гэж итгэж, хүлээж байна. Шинжээчдийн нэр хүндийг үнэлж, тайван ажиллах боломжоор хангана гэдэгт найдаж байна. Өрнөдийн хамтрагчдын арга барил бол "Доод бүс" цувралаас гаралтай. Би ямар нэгэн зүйлийг зохицуулахыг хүсэхгүй байна. Гэхдээ ямар ч шалтгаангүйгээр хэн нэгнийг буруутгах нь зохисгүй болов уу.

 

- Та Аюулгүйн зөвлөлд олон жил ажилласан туршлагатай дипломатч. Сирид химийн зэвсэг ашигласан гэх зохиомол жүжгийн талаар мэдээлэл өгсөн 11 настай хүү Хасан Диаб эцэг эхтэйгээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцож үг хэлэх боломжтой юу?

- Тэд Арабын Бүгд Найрамдах Сири улсыг төлөөлж Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцвол манай улс эцэг, хүү хоёрыг дэмжих болно. Барууны найзууд Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцэх асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Ер нь Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгчид орон нутгийн иргэд, тодорхой үйл ажиллагааны гэрчийн үгийг сонсох үе бий. Харин энэ удаагийн тохиолдол бол Сирийн Засгийн газрын санаачлах хэрэг бөгөөд бид эцэг хүүг Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой.

 

- Ямартай ч энэ удаагийн өдөөн хатгалга, ээлжит жүжиг пуужингийн довтолгооноор төгслөө. Магадгүй, энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны тохиолдол байж болох юм. Агаарын довтолгооны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "103 пуужинг хөөргөснөөс нэг нь байгаа оноогүй тухай надад утсаар дамжуулсан" гэж жиргэсэн. Д.Трампт энэ мэдээллийг хэн дамжуулсан байж болох уу?

- АНУ-ын Еренхийлөгч хэнтэй утсаар холбогдож мэдээлэл авсныг би мэдэхгүй. Манай Ерөнхийлөгч утсаар мэдээлэл авах шаардлагагүй байдаг бөгөөд энэ тохиолдолд түүнд биечлэн илтгэдэг юм.

 

- АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхийлөгч В.Путинийг Цагаан ордонд урьсан. Хоёр улсын тэргүүний уулзах өдөр, хэлэлцэх сэдвийн талаар тов гарсан уу?

- АНУ-ын Ерөнхийлөгч утсаар ярих үедээ уулзах санаачилга гаргасан. Тэрбээр утсаар ярихдаа Оростой холбоотой  асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Цагаан ордонд уулзахдаа баяртай байх болно гэсэн утгатай урилга ч илгээсэн. Ер нь бол Ерөнхийлөгч В.Путин Дональд Трамптай уулзахад бэлэн. Уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар АНУ-ын талтай хэд хэдэн удаа нүүр тулах байх.

 

- Ким Жон Ун Д.Трамп нарын уулзалт хэлэлцээрийг ОХУ-д зохион байгуулж магадгүй гэсэн яриа гараад байна. Тийм боломж бий юү?

- Би энэ талаар баталгаатай зүйл сонсоогүй юм байна. Хэн нэг нь дэгсдүүлсэн байх. Европын хэдэн хот, Монгол Улс, хилийн цэрэггүй бүс гэсэн хувилбар л байгаа гэж сонссон. Хэдийгээр энэ уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ч манай улс санаачилга гарган оролцох шаардлагагүй. Энэ уулзалт хурцадмал байдлыг сааруулах үйл явцыг эхпүүлэх болно гэж найдаж байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419