Дорнын зурхай
Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 9. Ангараг гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр. Барилдлага - үхэх, шүтэн барилдлага - төрөхүй, суудал - төмөр.
Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19)
Даргынхаа өөдөөс дуугарах, үгийг нь эсэргүүцэх нь ажлаа халагдах эсвэл хавчигдан гадуурхагдахад хүргэж мэдэхээр байна. Өнөөдөр юу болохыг хүлээж байсан ч дахин бодож үзэх хэрэгтэй болно. Юу ч төлөвлөснөөр явагдахгүй байж магадгүй. Оронд нь хамтрагчийгаа бод. Яагаад гэвэл энэ харилцаа зөвхөн таны тухай биш шүү дээ. Уурлаж бухимдахын оронд аль алиныхаа яриаг сонсон, харилцан буулт хийх сонирхолтой байгаагаа мэдэх болно. Эцэст нь чанга хашгирах, эсвэл чив чимээгүй байдал нь хүссэн үр дүнд хүргэнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Таны хүмүүст хандах өгөөмөр сэтгэл өснө. Хэдий тийм боловч удирдлагуудынхаа хувийн хэрэгт оролцохоосоо болгоомжлох нь маш чухал. Мөн хамтрагч нарынхаа нууцыг сайн хадгал. Энэ өдөр гэнэтийн осол, өндрөөс болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарч дасгалын программ, нэмэлт хоол тэжээл эсвэл ямар нэгэн витамин хэрэглэх хэрэгтэй. Гоо сайхандаа нилээдгүй цаг гаргана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Аливаа юмыг хэтрүүлж хийвэл эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Та магадгүй айж сандрана. Өөрийн муу зан араншингаа арилгах хэрэгтэй мөн таны уур хилэн том аюул болно. Та ажлаа өөрөө хийхийг хүсэх нь зөв. Гэхдээ өөрийн боломжоос илүү ажиллах хэрэггүй. Гариг эрхэсийн нөлөө ажил хийх эрмэлзэл төрүүлнэ. Гэхдээ өөрийгөө анхаар. Ажлаа эрт дуусган өөр бусад зүйлдээ цаг гарга. Тухайлбал найз нөхөдтэйгөө цаг гарган наргиж цэнгэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та бусдыг шүүмжлэх буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Хамт ажиллагсад юм уу хамаатнууд чинь тантай адил бодолтой байхгүй бололтой. Иймээс зарим нь таны үгийг доромжлолд тооцож болох юм. Оюуны даалгавар, нарийн ажлыг гүйцэтгэхдээ анхаарлаа төвлөрүүл. Хэдийгээр идэвх чармайлтгүй байдал амжилтад саад болж болох авч яг одоо таны ухаан хурц бөгөөд сэргэг байна. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох нь танд өөрийн сэтгэлээ харуулах боломж өгөх сайхан сонголт байх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Таны бусадтай харилцах харилцаа өнөөдөр тийм ч үр дүнтэй байхгүй бололтой. Цалингийн асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Та гэрээ байгуулахын өмнө өөрчлөлтөнд хэр удаан дасаж чадахаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Боломжтой осол гэмтлээс хамгаалахын тулд тайван байх хэрэгтэй. Дэглэм барьдаг бол өөрчлөлт хийхээр шийдэж, хоол сойхын оронд дасгал хийхийг илүүд үзэх хэрэгтэй. Гэр болон ажлын үйл хэрэгт тань хөндлөнгөөс оролцох анхаарал сарниулах зүйл гарч ирэх байх.
ОХИН (8/23-9/22)
Мөнгөтэй холбоотой асуудалд та сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал өөрийнхөө орлогыг нягталж, мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ та хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэх гэж байгаа бол эхлээд өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалсан гэрээ хэлэлцээр хийгээрэй ингэснээр үл ойлголцол гарахад аль нэг нь хохирч үлдэхгүй байх болно. Хамтран ажиллагч тань таны шийдвэрт болон нийгэмд нөлөө үзүүлж болзошгүй. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол уучлалтыг тухай бүрт нь гуй. Оройг гэртээ өнгөрөөж эрт унт.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өглөө аль болох тайван бай. Хэрвээ та эрт босвол өөрөө өөртөө цаг гаргаж нам гүм орчинд өөрийгөө сонсохыг хичээ. Хэрвээ та сонсож чадвал ярихад хүндрэлтэй байсан чухал хүнтэйгээ учир зүйгээ ололцож чадна. Хэт их шүүмжлэлтэй зангаа хойш нь тавиад хүмүүстэй нээлттэй харьцаж, олны хүндэтгэлийг ол. Арилжаа наймааны ямар ч ажил үйл хүссэн үр дүн авч ирэхгүй. Гэнэтийн мэдээ эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж харилцаа хүндрэхэд хүргэж магадгүй. Зүүд зөнтэй байж биелэх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр үйл явдал сайнаар эргэж байгаа нь таны залбирсны хүч мэт санагдаж болох юм. Хөрөнгө өвлөж авсан асуудал таны санхүүгийн байдлыг бүрэн шийдвэрлэж өгч, хүсч мөрөөдөж явсан зүйлээ биелтэл ихээхэн нэмэр болно. Гэр бүлийн асуудал ч цэгцэрч нэг тийш болно. Харин та ажилдаа туслах хүн хайж байгаа бол өөр байгууллагуудад хандаад үзээрэй. Гэр бүлийнхнээсээ тусалж чадах хэн нэгнээс нь гуйж ч болно.
НУМ (11/22-12/21)
Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл тийм ч таатай бус байна. Хэрэв анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэг тэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Иймэрхүү тэмцээн уралдаанд таныг унагах хангалттай олон асуулт байх бөгөөд энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж мэднэ.
МАТАР (12/22-1/19)
Эрсдэлтэй алхам таныг нэг мөсөн унагаж ч мэдэх юм. Санхүү мөнгөний тал дээр зөрчилдөөн үүснэ. Хурцадмал асуудал жигдрэх хэдий ч ингээд орхичихож хэрэггүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Зарим нэг хамаатнуудын дунд таагүй харилцаа бий хэдий ч гэр бүлээрээ цөм цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Өөрийн өдийг хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлсээ тодруулж авч болох юм. Өөрийн хүсэл зорилгоо биелүүлэхэд тохиромжтой үе байна.
ХУМХ (1/20-2/18)
Сайхан мэдээ гайхалтай санаа нөлөө үзүүлнэ. Таны хүсч байсан зүйл сэтгэлийг тань гонсойлгож магадгүй. Ажлын таатай уур амьсгал ажлын амжилтад нөлөөлнө. Ажлын хамт олон хоорондоо таарамж муутай байвал таны удирдан зохион байгуулах авьяас тэднийг нэг баг болгож чадна. Зарим зүйлийг зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Магадгүй энэ нь танд шинэ гарц ч нээж өгч болох юм. Сайхан хувцаслаж гадаад дүр төрхөндөө анхаар. Ажлын дараах томоохон хүлээн авалтын үеэр ажилд тань нөлөө үзүүлж чадах олон хүмүүстэй танилцах болно.
ЗАГАС (2/19-3/20)
Тантай харилцаатай хүмүүс амрагийн тань хардалтыг төрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Өнөөдөр өөрийнхөө зорилгын тухай бага ч гэсэн бод. Та мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл одооноос эхэлж зорилгоо тодорхойл. Яг юуг хүсэж, тэмүүлж байгаагаа дотоод ухамсартаа тодорхойл. Азаа үзэх бодолтой байна уу. Тэгвэл хийхээсээ өмнө сайн бод. Алдаа гаргах болон ирээдүйдээ харамсах зүйл хийхээс зайлсхий.