Хурууны хээгээ уншуулаад банкны бүх төрлийн үйлчилгээг аваарай!
Монгол Улсад төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлсэн Голомт банк нь дэлхийн мэдээлэл технологийн хөгжилд тулгурласан шилдэг үйлчилгээг харилцагчдадаа зориулж ирсэн.
Энэ удаад Голомт банк нь монголын бизнесийн байгууллагаас анх удаа төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр та хурууны хээгээ уншуулаад л Голомт банкны харилцагч болж, шинээр данс нээлгэж, цалин болон бүх төрлийн хэрэглээний зээл, кредит картаа авах боломжтой боллоо.
Иргэний үнэмлэх, гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлөлт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг албан байгууллагуудын үүдийг сахиж, ажлаасаа чөлөө авч хөөцөлддөг, хавсаргах бүртээ нотариатаар баталгаажуулж мөнгө төлдөг байсан бичиг баримтуудыг Голомт банк танаас дахин шаардахгүй юм. Та ердөө хурууны хээгээ уншуулаад л хүссэн үйлчилгээгээ Голомт банкнаас аваарай.
ГОЛОМТ БАНК
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.