4 сарын 19 зурхай: Үс засуулбал бие, эрхтэний хүч сайжирна

2018-04-19, 07:59 Зурхай 1,479 0
4 сарын 19 зурхай: Үс засуулбал бие, эрхтэний хүч сайжирна

Дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 4.  Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Барилдлага - үл тохирох, шүтэн барилдлага - хүрэлцэхүй, суудал - уул.

Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтэний хүч сайжирна хэмээжээ.

Өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Хэрвээ та нар амьдрал өөд зугуухан алхах гэж байгаа бол сэтгэлээр унаж мэдэх юм. Ирэх долоо хоногийн турш таны амьдралын явц их өсөх болно. Таны төвлөрөх чадвар хязгаарлагдаж, биеийн эрч хүч нөөц тань олон тийшээ тархаж магадгүй байна. Хөршүүд болон ойрын хамаатнуудын харилцаа сайжирна. Тиймээс хэрэв цэвэрлэх хэрэгтэй асуудлууд гарч ирвэл, нөхөрсөг шийдвэр гаргах цаг. Орон нутгийн болон гадаад руу явах аялал сонирхлоос тань гарч, хөрш зэргэлдээ сонирхолтой ойр хавийн газраараа аяла.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр таны цаашдын хөгжил дэвшил тогтвортой байна. Бага зэрэг бодол эргэцүүлэл нь танд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж амралтаар явах хүслийг төрүүлэх болно. Хэрвээ удаан аяллаар явах боломжгүй бол ядаж л чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрөө. Зорилготой хүмүүс одоо өөрсдийн гүн ухаан, сүсэг бишрэлдээ үнэнч байж, эргэцүүлэн тунгаахад яг тохирсон цаг тул мөрөөдлөө биелүүлэх алхмыг зоригтой хий.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны эрч хүч болон идэвхи суларч болзошгүй. Бүх хүндрэлтэй асуудлууд болон чухал төслүүдээ дуусгаж амжаагүй байхад биеийн энерги тань сулрах шинжтэй байна. Төлөвлөлт тань таныг дэвшил гаргахад хангалттай сайнаар нөлөөлөх болно. Анхаарлаа төвлөрүүлэхэд таниас нилээн их хүч шаардагдах болно. Хэдийгээр хийх ёстой зүйлүүдийн жагсаалтанд дарагдсан байгаа хэдий ч таны аяллаар явах хүсэл тань огтхон ч алга болохгүй. Аялал болон удахгүй болох адал явдалт зүйлсийн талаар бодох нь таныг сэргээх зүйл гэдгийг мэдрэх болно.

МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр тулгарах хүнд хэцүү, саад бэрхшээл бүхэнд уян зөөлөн хандвал үр дүнтэй байна. Хэдий тийм боловч санаа зовоосон асуудлууд л зөвхөн ингэснээр учрыг нь олоход хүнд байж магад. Тиймээс тайван байж, ирээдүйгээ өөдрөг харахыг хичээ. Хэрвээ та нөхцөл байдал ийм болсонд өөрийгөө буруутгаж байгаа бол, энэ бодлоо мартаж оронд нь хурдан шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Боломжтой бол зарга маргаан эсвэл шүүхийн тохиролцоог хойшлуулахыг хичээ. Өнөөдөр түүний дүн шинжилгээ эсвэл нөхөн төлбөр танд шударга биш хандаж болно.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр санхүүгийн асуудлаа шийдвэрлэх болон бизнесийн гараагаа эхлүүлэхэд хамгийн тохиромжтой өдөр. Энэ өдөр танд олон зүйл хэрэгтэй болохын зэрэгцээ нэг хэвийн ажлын өдрөө өөрчлөх боломж олдоно. Дарамттай нөхцөл байдал гэнэт гарч ирэн уйтгарлахыг тань зогсооно. Гэрийн болон ажлын тань ажил хэрэгт саад гарч магадгүй тул энэ үед бэлэн байж саадыг түүртэлгүй давахыг хичээх хэрэгтэй. Ашиг орлого таны зам дээр ирж гэнэт гарч ирсэн гэрийн тань зарлагаас аврах болно. Уйтгарлахаасаа өөрийгөө хамгаалахын тулд төлөвлөгөө зохио.

ОХИН (8/23-9/22)

Хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаа таагүй болж, ажлын уур амьсгал муудах төлөвтэй. Өнгөрсөн үеийн дурсамж сэргэх бөгөөд энэ тухайгаа бичиж сэргээн санахад гэмгүй. Цахилгааны эд зүйлтэй харьцах, машин барих зэрэгт бопгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд гэмтэл бэртэл авахаас сэргийл. Хийх ёстой ажлынхаа цагийг нөөцөлж, аливаа үл ойлголцлыг залруулахаас гадна өөрийн ололт амжилтынхаа үр шимийг мэдэр. Уулзалтуудын хооронд хэд хэдэн завсарлагаа байх нь мөн л тохиромжтой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Танаас ч илүү уцаартай хүмүүс дэргэд байж мэдэх вий. Та мэдээж тэдэн шиг байхыг хүсэхгүй байх. Таны орлогын хэмжээ нэмэгдэх ч төлбөрөөс илүү гарсан хэсгийг үрэхийн оронд ажлын үр бүтээлд зарцуулах нь тохиромжтой. Та маш эрч хүчтэй байх бөгөөд дээд албан тушаалтнуудад таалагдахаас гадна өөрөөс ахимаг насны эсвэл илүү өндөр албан тушаал эрхэлдэг хэн нэгэнтэй шинэ хайр сэтгэлийн холбоо үүсгэх болно. Урлаг уран сайхны асуудал таны сонирхлыг татах бөгөөд та үүнтэй холбоотой ямар нэг ажилд оролцох магадлалтай. Салаалсан зам байгаа тул шөнө сууж, сайтар бод.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажлын идэвхи өндөр өдөр. Ажил хэргээ бие даан гүйцэтгэнэ. Эргэн тойрнынхон тань илүү дутуу асуудлаар таны анхаарлыг татахгүй. Харин хэн нэгэн таныг ажлын байран дээр хоцорч ирлээ хэмээн зэмлэвэл асуудлыг машины түгжрээнд чих. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж ав. Эдгээр нь бие махбодийн болон оюун санааны их хүч шаардахгүй. Хэт их завгүй цагийн хуваариар өөрийгөө булах хэрэггүй.

НУМ (11/22-12/21)

Таны амьдралын байр суурь шургуу зан чанараас олон зүйл хамаарна. Хэрвээ тантай хамаатай асуудлаар чухал шийдвэр гаргасан бол яаран бүү баярлаж, өгснийг нь бүү ав. Энэ талаар төслийн хувь заяа хамаарч байгаа хүмүүстэй ярилцах асуудлууд бий. Та өөрийнхөө хүчээр бүгдийг хийж өөрчлөлт гарч буй зүйлээс аз жаргалыг мэдрээрэй. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Тиймээс хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь.

МАТАР (12/22-1/19)

Хэтэрхий өндөрт гарвал унахдаа тэр хэмжээгээрээ өндрөөс унана гэдгээ санаарай. Түншүүдтэйгээ болон хамтран ажиллагсадтайгаа муудалцана. Энэ өдөр та уян хатан шийдвэр гаргаж хүлээцтэй байж чадвал нэр хүнд тань мэдэгдэхүйц бэхжинэ. Гэрээний биелэлтэндээ анхаарч эргэж харах цаг иржээ.

ХУМХ (1/20-2/18)

Өөрийн гэсэн наймаагаа эхлэх гэж байгаа эсвэл үйлдвэр компаниа өргөжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс үйл хөдлөлөө түр хойшлуулах хэрэгтэй. Арилжааны болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаа бодолцон үз. Энэ хугацаанд ямар нэгэн санхүүгийн амлалт өгөхөөсөө татгалз. Сонирхлын зөрөлдөөнөө болгоомжтой зохицуулах хэрэгтэй. Бизнесийн гэрээ хэлцэл, ажилчдын уулзалтад хүмүүсийн арга эвийг олдог аргаа ашигла. Цаг завгүй байдал тань уур уцаар, стрессийг тань өсгөнө. Тиймээс амарч тайвшрах арга хэмжээ ав.

ЗАГАС (2/19-3/20)

Идэвхтэй тэмцэл өрнүүлэх эсвэл шинэ түвшинд гарах гэсэн тэмүүллийн үе. Нөхцөл байдал танаас зоригтой байхыг шаардана. Од эрхэс таныг хэрэггүй маргаан мэтгэлцээн болон бүдүүлэг харьцаанаас зайлсхийхийг сануулж байна. Хор шар, сэтгэл хөдлөлөө хяналтгүй гаргах нь ойрын хүрээллийн хүмүүстэйгээ муудалцах эсвэл сэтгэл санаа тавгүйтэх шалтгаан болно.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419