Л.Энхболд: 20 гаруй сая ам.долларын 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой байна

2018-04-18, 14:27 Улс төр 1,237 6
Л.Энхболд: 20 гаруй сая ам.долларын 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой байна

УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван Толгойн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон гэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийв.

“Эрдэнэс Таван Толгойн” ХХК-ийн Таван Толгойн уурхай дахь талбайгаас нүүрс алга болсон тухай асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнтэй холбогдуулж өөрт байгаа мэдээллээ нийтэд мэдээллэх гэж буйгаа Л.Энхболд гишүүн хэлсэн юм. Тэрбээр “Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сарын 20-нд etoim.mn гэсэн сайт дээр “Эрдэнэс Таван Толгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн өмчит "Таван Толгой" ХХК хил давж олборлосон байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандаж, бодит мэдээлэл ирүүлсэн. Мэргэжлийн хяналтаас "Эрдэнэс Таван Толгой", орон нутгийн "Таван Толгой" хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Акт дээр "Эрдэнэс Таван Толгой"-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн өмчит "Таван Толгой" давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс хоёр компанийн хэн нь буруутайг тогтоолгохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн" гэв.

Мөн тэрбээр "Монголын иргэн бүрийн эзэмшдэг "Эрдэнэс Таван Толгой"-гоос 268 мянган тонн нүүрс өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихоод байна. Нөгөө талаар орон нутгийн "Таван Толгой" холбогдвол өрөнд орох магадлалттай байна. 268 мянган тонн нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард, ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно" гэлээ.

Тэрбээр 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой ч нөгөө талаас энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байгаагаа хэлж байв. Учир нь 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүр хилээр гаргасан гэсэн баримт байгаа аж. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 машин нүүрс бөгөөд одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй байна гэв. Тиймээс 268 мянган тонн нүүрс ийм замаар явчихсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа учир цаашид шалгуулахаа мэдэгдэв.

Үүгээр зогсохгүй 4.2 сая мянган тонн нүүрсийг Таван Толгойн мөргөцөгүүдээс олборлосон байж болзошгүй гэсэн хэмжилт ирсэн гэв. Хэрвээ энэ асуудал баталгаажвал Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан, нам дамжсан маш том мафийн бүлэглэл бий болсон байна. Ийм хэмжээний нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг нь заавал тогтоох хэрэгтэй. Энэ асуудал хэдэн жил ингэж явсныг бид мэдэхгүй. Энэ хулгайд ганц компани оролцоогүй. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шүлжээ болсон байна. Үүнийг л гаргаж тавьж, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн юм.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419