ОХУ-ын Арзамас хотын Думын гишүүн Роман Лаптевыг үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа гаргасан хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр түүний 35,800 ам.долларын үнэтэй орон сууцыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан байна.
Нижний Новогород мужийн прокурорын байгууллагын цахим хуудаст түүнийг эхнэрийн хамт өнгөрсөн гурван жил олсон орлогоосоо давсан хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсанд буруутгаж байна гэж бичжээ. Харин тэр орон сууцаа худалдан авахдаа хуримтлал, гэр бүлийн орлого, барьцаалсан зээл гэх мэт зүйлээс авсан гэж тайлбарлажээ.
Хэрэв давж заалдах шатны шүүх доод шатныхаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй бол ийм байдлаар думын гишүүний хөрөнгийг шалгах ажил үргэлжилж магадгүй байгаа юм байна.