Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэгчид дараах зүйлсийг анхаарч байгаарай
Дараах хүнсийг худалдан авахаас татгалзах хэрэгтэй. Үүнд:
1. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
2. Сав, баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
4. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал
нь бохирдсон;
5. Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
6. Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
7. Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
8. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.