Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар 04 сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд :
Д/Д |
Чиглэлийн нэр |
Эцсийн зогсоолын нэр |
Эцсээс хөдлөх цаг |
1 |
ХО:5 “Налайх- Зүүн 4 зам- МУБИС” |
Налайх |
6:20 |
2 |
Ч:3“Зүүнсалаа- Халдвартын эмнэлэг” |
Зүүн салаа |
6:37 |
3 |
Ч:13“Тахилт- Саппоро- 3-р эмнэлэг” |
Тахилт |
6:40 |
4 |
Ч:14 “Нарангийн гол- 10-р хороолол” |
Нарангийн гол |
6:40 |
5 |
Ч:15 “Нисэх- Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг” |
Нисэх |
6:40 |
6 |
Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ- Далангийн зам” |
Шадвилан |
6:38 |
7 |
Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр” |
Сэлх |
6:40 |
8 |
Ч:29 “Сэлбэ амралт- МУБИС- Вокзал” |
Сэлбэ |
6:36 |
9 |
Ч:31 “Улиастай- Баянбүрд- Зам гүүрийн автобааз” |
Улиастай |
6:39 |
10 |
Ч:36 “Гачуурт- Офицеруудын ордон- Зайсан” |
Гачуурт |
6:34 |
11 |
Ч:44 “Нарангийн гол- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” |
Нарангийн гол |
6:40 |
12 |
Ч:59 “ХМК- Офицеруудын ордон” |
ХМК |
6:38 |
13 |
ХО:2 “Шарга морьт- Дүнжингарав худалдааны төв” |
Шарга морьт |
6:40 |
14 |
ХО:3 “Гордок- Дүнжингарав худалдааны төв” |
Гордок |
6:30 |
15 |
ХО:6 “Өлзийт хороолол- 120 мянгат” |
Түргэний гол |
6:30 |
16 |
ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат” |
Туул тосгон |
6:40 |
17 |
ХО:9 “Биокомбинат- Сонсголон- 5 шар” |
Биокомбинат |
6:40 |
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32%, 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн болно.