Замын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2018-04-12, 10:49 Монголд 1,333 0
Замын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Орон нутагт авто замын барилгын ажил гүйцэтгэж буй ААН-үүдийн төлөөлөлтэй Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд уулзлаа.

Авто замын чанарыг сайжруулах, гэрээний хариуцлага болон хяналтыг нэмэгдүүлэх, замын ажлыг стандарт горимын дагуу гүйцэтгэх, цаг хугацаанд нь багтааж ажлаа хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

2018 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр нийт 9 чиглэлийн 556.2 км авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй зам барилгын ажил 85 хувьтай, гадаадын зээр тусламжаар хэрэгжиж буй ажил 40 хувьтай, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн

2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ "2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн. Уг замын ажлыг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэтгэх бөгөөд улсаас 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

2018-2019 оны зам барилгын томоохон ажлуудыг гүйцэтгэвэл 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад байсан аймаг, орон нутгийг нийслэл хоттой холбох зорилт маань биеллээ олно ” гэв. Мөн тус яамнаас энэ онд орон нутагт шинээр хийгдэх зам барилгын ажлуудыг танилцуулсан юм.

2018 онд шинээр эхлэх ажлууд:

  • - Улсын төсвөөр: Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөлтгөл, шинэчлэлтийн ажил, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай замын ажил.
  •  
  • - Гадаадын зээл тусламжаар: Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил, Баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай зам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн замаас Мөст сум чиглэлийн 20.3 км зам.
  •  
  • - Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр: Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн 4 замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.

Уулзалтын үеэр ААН-үүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 27 км замын ажлын явц удааширч байна

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 27 км замын ажлын явц удааширч байна

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Хурдны зам” ХХК-ий захирал О.Энхсайхан “Бид хийхээр төлөвлөсөн 127.1 км замынхаа 100 км-ийг 2017 оны намар улсад хэсэгчлэн хүлээлгэн өгсөн. Одоогоор 97 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Замын ажил 2012 онд эхэлсэн учраас төсөв дээр асуудал бий болсон. Олон он дамжсан замын ажил учраас валютын ханшны өөрчлөлт, санхүүжилт олгож байсан байгууллагын өөрчлөлт зэргээс үлдсэн 27 км замын ажлын явц удааширч байна” гэж замаа хүлээлгэн өгөхөд үүсч буй хүндрэлээ илэрхийлсэн юм. Үүнд салбарын сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар хуулийн хүрээнд гэрээг дахин хянаж, энэ асуудлыг дахин авч үзэхээр боллоо.

Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ хугацаандаа ажлаа гүйцэтгээгээгүй, алга болсон аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авахаа мэдэгдсэн .

Баянхонгор-Байдрагийн чиглэлийн 129.4 км замын гүйцэтгэл 40 хувьтай байна

Баянхонгор-Байдрагийн чиглэлийн 129.4 км замын гүйцэтгэл 40 хувьтай байна

Баянхонгор-Байдрагийн чиглэлийн 129.4 км зам туслан гүйцэтгэгч “Их богд зам” ХХК-ий захирал Д.Мөнхсайхан “Замын барилгын ажил өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ээс эхэлсэн. 2018 багтааж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийт ажлын 40 хувийг 2017 онд гүйцэтгээд байна. Нийт дөрвөн туслан гүйцэтгэгч компани байгаа тул далангийн ажил харьцангуй хурдан хийгдэж байна.

Замын хяналт маш сайн байгаа. Бид нэг хүрз шороогоо ч хяналтаар оруулдаг. Харин 1 км далан хийхэд 5-6 байгууллагаар шалгуулдаг . Энэ хяналт, шалгалтын системийг нэгдсэн нэг төвтэй болгож өгвөл аль аль талдаа ажил хурдан явах байх. Бид бүгд л сайн зам барих хүсэлтэй” байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр баригдсан замаар даац хэтрүүлсэн машинууд хүдэр зөөх зэрэг асуудал үүсгэж, улмаар замын насжилтад нөлөөлж байгааг дурьдлаа. Иймд замын барилгын ажил гүйцэтгэгч ААН-үүд “Авто замын хууль”-ийн болохгүй асуудал дээр өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлж байх хэрэгтэйг, мөн төлөвлөгөөт хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хэрэгтэйг УИХ гишүүн О.Батнасан онцоллоо. 

Дээрх төлөвлөгөөнүүдийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм байна. Ингэснээр улсын чанартай авто замын сүлжээний 50 хувь нь буюу 7,720 км хатуу хучилттай авто замтай болно. 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419