Б.Пүрэвдорж: МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамгаалах биш хариуцлага тооцоод явуул

2018-04-11, 10:11 Улс төр 931 3
Б.Пүрэвдорж: МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамгаалах биш хариуцлага тооцоод явуул

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. 


- УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх өргөдлөө М.Энхболд даргад өгсөн гээд байгаа. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан боловч Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор хуулийн мухардалд орсон гэх юм. Хуулийн мухардалд орно гэдэг ойлголт байдаг юм уу?

- Харин тийм зүйл л яриад байх юм. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж, яригдаж байгаа энэ үед хуулийн мухардалд орно гэдэг зүйл байхгүй. Д.Гантулга гишүүний өргөдлийг шахаж шаардаж өгүүлээгүй. Яахав ээ, Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор хуулийн хүрээнд мухардлаа, гацлаа гээд МАН-ын гишүүд яриад байгаа. Д.Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн тохиолдолд явуулах л ёстой. 
Монголын төр ингэж асуудлаа шийдэхгүй бол хууль мухардсан нэрийн доор монгол төрийн нэр хүнд улам унаж байна. Хууль тогтоох байгууллагын гишүүд мөн л юм бол төрийн нэр хүндийг өргөх алхам хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүдтэй холбоотой янз бүрийн яриа гардаг. Ялангуяа Их хурлын гишүүдийн ирцтэй холбоотой асуудал сошиал хүрээнд газар авч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Их хурал ирцээ бүрдүүлэх тал дээр шаардаж байгаа. Их хурлын гишүүд нийгэмд үүссэн бухимдлыг арилгахын тулд ажиллах ёстой л доо. Тухайлбал, манай нам дээр гэхэд Б.Наранхүү гишүүнтэй холбоотой ирцийн асуудал яригддаг байсан. Хаврын чуулган эхэлснээс хойш Б.Наранхүү гишүүн бүлгийнхээ гишүүдтэй уулзаж “Ирцийн асуудлаас болж намынхаа нэр хүндийн асуудлыг яриулж байгаа болохоор би хариуцлагатай байна” гэдгээ хэлсэн. 
УИХ-ын гишүүд өөрсдийнхөө ёс зүйтэй холбоотой асуудалд өөрсдийгөө үнэлээд, алдаа дутагдал байгаа бол үүнийгээ зөв засаад явах хэрэгтэй. Тиймээс монгол төрийн нэр хүндийг унагаж буй гэмт хэрэгт холбогдсон хүнээ МАН хамгаалахгүй, хариуцлага тооцоод явуулах шаардлагатай гэдгийг хатуу анхааруулж хэлье. 

- МАН-ын гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлээд байгаагаар гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хуулийн заалт байхгүй. Харин гишүүнээсээ бүрэн чөлөөлөгдөх заалт бий. Д.Гантулга гишүүний хувьд түдгэлзэх өргөдлөө өгсөн гээд байх юм. Ерөнхийдөө бол түдгэлзэх хуулийн заалт байхгүй гэдэг утгаараа МАН-ынхан гишүүнээ авч үлдэх гэж байна гэсэн хардлага бий...

- Хуулиар зохицуулаагүй бол зөвшөөрсөн гэдэг агуулгыг илэрхийлдэг. Нэгэнт түдгэлзэх тухай асуудал байхгүй бол түдгэлзэх хүсэлтээ гаргасан хүнийг шийдээд явах боломжтой. Гэмт хэрэгт холбогдсон асуудал нь үнэхээр олны анхаарлыг татсан том сэдэв учраас Д.Гантулга түдгэлзэх өргөдлөө өгөх биш, УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө шинээр гаргаж өгөөд асуудлаа хурдан шийдсэн нь дээр. Д.Гантулга гишүүн түдгэлзэх өргөдөл гаргасан бол татгалзах өргөдөл гаргах боломжтой.

- Хуулиндаа УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх заалт байхгүй гэдгийг мэдчихээд Д.Гантулга гишүүн тэр цоорхойг ашиглан зориудаар түдгэлзэх өргөдөл өгсөн байж болох уу. Одоо бол түдгэлзэх өргөдлөө өгчихсөн чинь гэнэт хуулинд түдгэлзэх заалт алга гээд байна л даа?

- Мэдээж хуульчид нь тэгж зөвлөсөн байж таараа. Гэхдээ ийм байдлаар өдөр хоног авах гэсэн аргацаасан амь тариа хэрэглэж болохгүй ээ. Үнэхээр явуургүй харагдаж байгаа. Ард түмэн хүссэн хүсээгүй гэмт хэрэгтэй холбоотой энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх шаардлага тавина. Тэр үед Их хурлын гишүүд ард түмнийхээ асуултад бүдэрнэ. Хугацаа алдах тусам энэ бүхэн улам даамжирна. Тиймээс Их хурал тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд яаралтай арга хэмжээ авах ёстой. 
Д.Гантулга гишүүнээсээ татгалзвал энэ асуудал илүү хурдан шийдэгдэх боломжтой. 

- Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзлаа гэхэд тойрогт нь нөхөн сонгууль явж таарна. Тэр үед МАХН-ын дарга Н.Энхбаяр гарчихна гэдэг болгоомжлол эрх баригчдад байгаа юм биш үү?

- Намбарын Энхбаяр Хэнтийгээс гарч ирнэ гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх ялна гэдэг итгэл үнэмшил надад үнэндээ байхгүй байгаа гэдгийг хэлчихье. 
Улс төрийн томоохон хүчний хувьд Ардчилсан нам энэ тойрог дээр анхаарал хандуулж ажиллана. Нэр дэвшигчээ ялуулахын тулд бид бүх хүчээ дайчилна. 

- Яагаад У.Хүрэлсүх ялна гэдэг итгэл үнэмшил байхгүй гэж. Эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайд хүн. Бярдаад ч болтугай зүтгэх юм биш үү?

- Хэд хэдэн чухал асуудал нөлөөлж байна. 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засаглаж байхдаа Засгийн газраа унагааж байсан. Хоорондоо толхилцож, эв нэгдэлгүй явсан. Лидерүүдээ дагасан бүлэглэлүүд бий болсноор ард түмэн “Та нар энэ асуудлуудаа шийдээд ир” гээд биднийг цөөнх болгосон. Яг энэ алдааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН хийлээ. У.Хүрэлсүхийн удирдлагаар Засгийн газраа огцруулсан. 
Хоёрдугаарт, МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.2 тэрбум ам.долларын зээл авчихаад ганц барилга, нэг км зам ч тавьсангүй. Үүнийг ард түмэн хараад сууж байна. 2016 оны Их хурлын сонгуулиар МАН-ынхан “Ардчилсан намынхан 1.9 тэрбум ам.долларын өр тавьсан” гэж суртал ухуулга явуулсаар байгаад Ардчилсан намыг унагасан. Гэтэл өөрсдөө Ардчилсан намынхны авч байснаас 1.3 тэрбум ам.доллар илүү зээлчихээд юу ч хийсэнгүй. Ардчилсан намынхан 1.9 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийснийг ард түмэн мэдэж байгаа. МАН ийм том том алдаануудыг гаргасан. 
У.Хүрэлсүх шударга ёсыг бий болгоно гэж лоозогнож гарч ирсэн. Харамсалтай нь гарч ирснээсээ хойш ганц ч юм хийсэнгүй. Өөрөөр хэлбэл төрийн албыг зарж борлуулдаг 60 тэрбумын асуудал, Эрдэнэтийн 49, 51 хувь, хууль хүчний байгууллагуудын бусармаг үйл ажиллагааг цэгцэнд нь оруулна гэдэг амлалтын цуурай нь ч арилаагүй байна. Даанч энэ хүн юу ч хийсэнгүй дээ. Тиймээс МАН ялна гэдэг итгэл үнэмшил надад огт алга. 

- Монгол төрийн нэр хүнд өдрөөс өдөрт унаж байна. Үүнийгээ мэдсээр байж асуудалд нэр холбогдсон хүмүүсээ нэг талд нь гаргаад шийдэж чадахгүй байгаа нь улам л Их хурлын нэр хүндийг унагах байх даа...

- Хүссэн хүсээгүй хэвлэл мэдээлэл, сошиал орчин Их хурлын гишүүдийг хариуцлагатай байлгах, гишгэсэн мөр бүрээ эргэж харах, ард түмний төлөө ажиллах тэр алхам руу шахаж байгаа. Тийм ч учраас зарим Их хурлын гишүүд дутагдлаа зөв болгоод явж байна. 
Монголын хувь заяа их. Ард түмэн шударга төр, эв нэгдэл, эдийн засгийн үр өгөөжтэй шийдлүүдийг хүсч байна шүү дээ. Ард түмний хүсээд буй хүлээлтийг хангасан Их хурал байгаасай. Цаашдаа глобалчлагдсан энэ ертөнцөд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадна гэж харж байгаа. 

- Д.Гантулга гишүүнтэй холбоотой энэ асуудал холбогдох хуулийн заалтгүй гэдэг утгаараа гацчих болов уу. Эсвэл нэг талдаа гараад л шийдэгдэнэ гэдэг итгэл үнэмшилтэй байна уу?

- Д.Гантулга гишүүнтэй холбоотой уг асуудал дээр Ардчилсан нам тодорхой байр сууриа илэрхийлсэн. Бүлэг Д.Гантулга гишүүний асуудлыг Их хурлаар заавал хэлэлцүүлэх ёстой. Тэр нь хуулийн хүрээнд байна уу, үгүй юу тэр нь чухал биш. Хүмүүсийн хүлээгээд буй гэмт хэрэгтэй холбоотой асуудлын хариултыг гаргаж өгөх ёстой гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Ардчилсан намын бүлэг ард түмэнтэйгээ байр суурь нэг байгаа гэж ойлгож болно. 

- Ардчилсан намын бүлэг хуралдаад Эрдэнэс Таван толгойн хувьцааг нээлттэй болгох хуулийн төслийг өргөн барих гэж байгаа тухай асуудлаар хэлэлцсэн байна лээ. Гол агуулга нь юунд чиглэж байгаа бол?

- Эрдэнэс Таван толгой Монголын том үүц. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тодорхой хугацаанд унаснаас болоод хэсэг хугацаанд алдагдалтай ажилласан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Түүнчлэн борлуулалтын хэмжээ ч нэмэгдсэн. Тиймээс Чалкогийн өрийг бүрэн төлж дууссан. 
Эрдэнэс Таван толгой өсөлттэй байгаа энэ үед бид хувьцааг нээлттэй болгох хэрэгтэй. Уналтын үед нээлттэй болгоод үр дүн байдаггүй. Өсөлттэй үед нь нээлттэй хувьцаа гаргаад иргэд 100 мянган төгрөгийн ногдол ашиг авлаа гэж бодоход ирэх жил уналттай байгаад ногдол ашиг авч чадахгүй тохиолдолд “Яагаад миний ногдол ашиг багасчихав” гээд хяналтаа тавьж ажиллана. Нэг үгээр хэлбэл иргэдийн хяналт сайжирна. Тиймээс өсөлттэй байгаа энэ үед нь Эрдэнэс Таван толгойн хувьцааг нээлттэй болгох ажлыг яаралтай хийх ёстой. Ерөнхийлөгчийн санаачилгаар уг хуулийн төслийг Ардчилсан нам хамтран өргөн барьж байгаа. 

- Өсөлттэй үед нь шийдвэрээ гаргах болов уу. Манайхан ниргэсэн хойно нь хашхирсаар байгаад одоо бүр эргэлзээ бий болчихож?

- 1072 хувьцаа олгох шийдвэр аль эрт гарсан. Ногдол ашгаа өгөх шийдвэрийг маш яаралтай Засгийн газар гаргаж чадвал МАН-ын хувьд асар том амжилт болохоор байна. Ерөнхийлөгчөөс гарсан энэ санаачилгыг Их хурал дээр авч гарахын тулд манай намын бүлэг бүх хүчээ дайчилж ажиллана. 

- Эрх баригчид зөв зүйтэй санал санаачилга, хуулийн төсөл байна гэж байгаад ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлвэл яах вэ?

- 65 гишүүн шийдэж байна гэдэг бол эрх баригчид шийдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид санаачилж байгаа боловч шийдэж байгаа нь МАН-ынхан. Тэд 65 кнопоороо энэ асуудлыг шийднэ. Хэрэв уг хуулийн төслийг дэмжилгүй унагана гэвэл МАН-ын 65 гишүүн ард түмнийхээ эсрэг ажиллаж байна гэсэн үг. Уг хуулийн төслийг дэмжсэнээрээ МАН ард түмний дунд шалан дээр унасан намын нэр хүндээ сэргээх нэг том боломж. Энэ боломжоо ашиглах хэрэгтэй. 


Э.Энхболд

Эх сурвалж: Өдрийн сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419