ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн Засаг даргын энэ сарын 6-ны өдрийн А/306 дугаар захирамжаар байгуулагдсан, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Уг ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ахлаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Газрын алба, Цагдаагын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар ажиллах юм.