Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын аян эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар Монгол Улсын хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар зохион байгуулдаг билээ.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 10-аас 05 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулна.
Байгууллагуудын Биеийн тамирын хамтлагийн ахлагч, арга зүйч нар сорил авах ажлыг байгууллага дотроо зохион байгуулж, дүн мэдээгээ http://soril.sport.gov.mn/soril/сайтад шивж оруулах юм.