С.Эрдэнэ: Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй

2018-04-10, 09:13 Улс төр 1,051 3
С.Эрдэнэ: Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

 

- Улс төрийн голлох хүчин Ардчилсан нам өнгөрөгч амралтын өдрүүдээр 28 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Энэ хугацаанд Ардчилсан нам Монголын түүхэнд болон Монголын нийгэмд ямар өөрчлөлт шинэчлэл, үнэт зүйлийг бий болгосон бэ?

- Яг энэ талаар ярина гэвэл нэлээд цаг хугацаа шаардах болно. Товчхондоо хэлэхэд Монголын нийгмийн нэг тогтолцоог нөгөө тогтолцоогоор сольж, түүхэн том том хувьсгалыг хийж чадсан ийм л нам. Нэг үгээр хэлбэл нэг намын дарангуйлал тогтсон, дарангуйллын хар сүүдэр бий болсон 90 жилийн хугацаанд Монголын ард түмнийг дураараа захирч байсан. Энэ нийгмийн тогтолцоог нураасан. Социализм, коммунизмын хар сүүдрийг хага татан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өнөөгийн нийгмийн суурийг бий болгосон. Үүгээрээ Ардчилсан намын Монголын ардчиллын анхдагч туг, ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлсэн манлайлагч. Ардчилсан нам байгуулагдаад өнөөдрийг хүрсэн 28 жил бол түүхийн хугацаагаар авч үзвэл бага мэт боловч хүний амьдралтай харьцуулахад багагүй хугацаа л даа. Тиймээс нийгмийн тогтолцоог шинэчилж чадсан томоохон гавьяа Ардчилсан намынх. Ноднингийн тооллогоор саналын эрхтэй 180 мянган гишүүнээ бүртгэж авсан. Гадаад, дотоодод ажилтай байсан гээд бүртгүүлж амжаагүй олон хүн цаана нь үлдсэн. Намар нийт гишүүдийн тооллого дахин явагдана. Хэдэн мянгаар тоологдох гишүүдийг нэгтгэж чадсан улс төрийн хүчирхэг улс төрийн нам болж төлөвшиж чадсан нь түүхэн ололт.

 

- Хүнээр төлөөлүүлэхэд Ардчилсан нам 28 нас хүрсэн бол эрийн цээнд хүрлээ гэж ойлгож болохоор байна. Танай намд цаашид улс төр болон нийгэмд ямар зарчим баримтлах вэ?

- Монголд улс төрийн намууд төлөвшлийн шатандаа явна. Манай ард түмэн ухаантай. Тиймээс дөнгөж төлөвшиж байгаа намуудаас хэтэрхий их зүйлийг шаадаж байна л даа. Төлөвших явцдаа алдаж, онож байгаа үйл явдал бий. Өнөөдөр бие даасан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс төрийн төлөвшлөө бий болгож чадсан улс төрийн нам хараахан төрөөгүй байна.

Өөрсдийгөө 90 жилийн түүхтэй гэж ярьдаг өнөөгийн эрх баригчид үндсэндээ коммунист арга барилаасаа татгалзаж шинэ ардчилал, шударга ёс, шинэ нөхцөлд нийцүүлэн намынхаа үзэл баримтлалыг шинэчлэн социал демократ чиг баримжаа авсан. Ардчилсан нам МАН шиг өмнө нь байгаагүй. Шинээр барууны буюу лебериал үзэл баримтлалаа тунхаглан гарч ирсэн. Ардчилсан нам шинэ төлөвшлийнхөө шатанд гарч, боловсон хүчнээ бэлтгэх, үзэл баримтлалаа зөв тодорхойлох асуудал намын гол зорилго болсон.

Бид өмнөө тавьсан зорилгоо товчхон илэрхийлэх юм бол бодлогод суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадах хүчирхэг улс төрийн нам болно. Ингэхийн тулд гишүүд болон иргэдийнхээ оролцоог хангасан нээлттэй нам байх зарчмыг баримталж байна.

 

- Ардчилсан нам дарга нарын нам болсон гэдэг. Анхан шатандаа ажиллаж чадаж байна уу. Сонгуулийн үеэр анхан шатныхан амь орж бусад үед таг чиг болдог гэсэн шүүмжлэл бий?

- Ардчилсан нам 1990 онд анх гишүүд дээрээ тулж өндийсөн нам. Явцын дунд гишүүд, сонгогчдоосоо хөндийрсөн тал байсан. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намд маш том анхааруулга өгч “Та нар болоогүй байна. Намаа шинэчил. Нээлттэй нам бол. Гишүүд рүүгээ хандаж ажилла. Дотоод бүтэц зохион байгуулалтаа хий. Шинэчлэл хий” гэдэг даалгавар өгсөн. 2016 оны арванхоёрдугаар сард намын зургадугаар Их хурлаа хуралдуулж намын дүрэмдээ шинэчлэл хийн гишүүдийн оролцоо, бодлого дээр суурилсан нам болох шинэчлэл рүүгээ алхсан. Жил гаруйн хугацаанд шинэчлэлийн аяныг явуулж байна л даа. Үндсэндээ намын томоохон улс төрийн шийдвэрийг бүх гишүүдийн оролцоотойгоор шийддэг зарчим руу шилжсэн. Энэ нь зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулж байгаа юм. Намын зургадугаар Их хурлаас хойш намын бүх удирдлагуудыг бүх гишүүдийн оролцоотойгоор үндсэндээ шинэчиллээ. Намын анхан, дунд шатны удирдлагуудаас гадна намын удирдах бүрэлдэхүүний 80 гаруй хувийг шинэчилсэн. Намын удирдах бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог эрс нэмэгдүүлсэн. Аливаа шийдвэрийг намын бүх гишүүдийн санал асуулгаар шийддэг зарчим руу шилжсэн. Энэ нь Ардчилсан намын маш том ололт. Хамгийн сүүлийн жишээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан намын 180 гаруй мянган гишүүний санал хураалтаар сонгосон. Таван нэр дэвшигчээс өнөөгийн Ерөнхийлөгчийг манай намын гишүүдийн олонх дэмжсэн. Намын гишүүдийн сонголт зөв байжээ гэдгийг цаг хугацаа харуулсан л даа. Үүний дүнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан. Гишүүдийн оролцоо чухал гэдгийг харуулсан том алхам болсныг харуулсан бол нөгөө талдаа ард түмэн Ардчилсан нам шинэчлэгдэж байна гэдэг хүлээлт хэдийнээ болчихож.

 

- Та илтгэлдээ дурдахдаа муу муухай бүхнийг ардчилал руу чихэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

- “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр коммунистууд хуучны эрх мэдлээ үгүйлэн санагалздаг хэсэг бүлэг хүн нийгмийн үнэнд гүйцэгдээд ирэхээрээ дарангуйлах боломжгүй болоод ирэхээрээ улам бүр улайрч байна. Тэдний шилдэг арга нь юу гэхээр шинэ нийгмийн тогтолцоог ардчилал, хүний эрх, шударга ёс, зах зээл, үг хэлэх, хэвлэн нийтлэх гээд хүнд заяагдмал байх ёстой төрөлхийн эрх, эрх чөлөөг хумих, устгах гээд улайрч байгаа юм. Ардчилсан хувьсгал анх гарсан 1989 онд 10 настай байсан хүүхэд тухайн нийгмээ сайн ойлгохгүй шүү дээ. Өнөөдөр тэр хүүхдүүд 40 хүрчихсэн байна. Өнөөдрийн 40 настнуудаас доош хүмүүс хуучин нийгмийн талаарх төсөөлөл ч байхгүй. Дарангуйлсан нийгэм ямар байсан юм, ямар нөхцөлд амьдарч байсан юм гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа. Энэ талаар төсөөлөл ч үгүй шинэ уураг тархийг угаах, хуучин цагийг магтан дуулсан сайн сайхан байсан мэтээр шингээх гэж оролдож байна л даа. Ардчилал гарч ирснээр ийм болчихсон юм шиг ярьдаг. Хуучин бид ямар байсан юм.

 

- Харин ямар байсан талаараа залуустаа ойлгомжтой ярь л даа...

- Бид юун гадаад байтугай энүүхэн Төв аймаг руу явахын тулд зам явах бичиг авдаг байлаа. 45 км газар явахын тулд хороон Засаг даргаасаа зам явах авдаг, авахгүй явж байгаад баригдах юм бол 111-т 7-14 хоног шууд хорьдог байсан. Хүний эрхийг тэгж хөсөрдүүлдэг байсан юм. Хоёрдугаарт, манайх бас ч гэж гайгүй боломжийн айл байсан. Гэхдээ би хоногт ганц удаа л хоол иддэг байлаа. Өдөрт тэр үеийн нэг төгрөг 40 мөнгөний талхнаас хоёр зүсмийг элсэн чихэртэй хольж идээд, хар цай уугаад ах нарынхаараа орж боорцог эргүүлээд явдаг байсан юм шүү. Орой аав, ээж ирж бушуухан хоолоо хийгээсэй гэдэг байлаа. Өнөөдрийнх шиг идэх уух зүйлсээ сонгож шилдэг тийм байсангүй. Энэ жишээнээс үзэхэд өнөөдрийн нийгмийн хөгжил ахисан. Хэн мөнгөтэй нь аль ч улсад явж, дэлхийн 40 гаруй оронд визгүй зорчиж байна. Өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж, хэн дуртайгаа загнах эрх чөлөөг хэн авч ирсэн бэ гээд яриад байвал олон зүйл бий. Эдгээр чинь өмнө хаалттай байсан байхгүй юу. “Үнэн” сонинд зурагтайгаа гарах нь бүү хэл сонингийн буланд тавиулахын тулд арын хаалга хэрэглэдэг байсан шүү дээ. Ийм цаг үеийг бид туулсан. Хуучин цагийг, дарангуйлагч нарыг магтан дуулж буй хүмүүс, хэдэн мянгаараа буудуулж нас барсан хүмүүсийн өмнөөс өөрсдийгөө тавьж үзээсэй. Хойно очиж шоронгийн хүйтэн шалан дээр хэвтэж байгаад буудуулж үхсэн манай үе үеийн Ерөнхий сайдууд, нийгмийн сор болсон сэхээтнүүд үхэхдээ юу бодож амь тавьж байсан бол. Тэд монгол төр, тусгаар тогтнолын төлөө амиа зольсон. Түүнээс өмнө Манж, Хятадын дарлалаас салах гэж тэмцэж байсан өвөг дээдэс минь юу бодож Бээжинд цаазлуулж байсан бол. Ингээд бодох юм бол тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө гэдэг зүйл чинь хямдхан олдоогүй юм. Тусгаар тогтносон улсын таван Ерөнхий сайдыг хойно аваачиж буудаж алдаг юм уу. 3-4 мянгаар нь Оросын шоронд хүргээд тамалж, тарчлааж алдаг юм уу. 700 гаруй сүм хийдийг нь газрын хөрснөөс арчдаг юм уу. Үндэсний бичиг, соёлыг нь алга болгодог юм уу. Бид Чингис хаанаа ч ярьж чаддаггүй байсан. Тиймээс энэ бол юугаар ч сольшгүй тусгаар тогтнол байхгүй юу. Үүнийг харлуулна гэдэг бол бид амиа хорлосонтой ялгаагүй.

 

- Хувийн өмчийг нийгэмчлэх гэж зүтгэхээс эхлээд сүүлийн үед бас эвгүй дүр зургууд харагдах л боллоо. Ардчилсан нам ардчилалаа аврах уу. Цаашид ардчилалаа усалж, тордох уу..

- Ардчиллын амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөөнөөс гадна хувийн өмч байдаг. Үндсэн хуулиараа бид хувийн өмчийг хамгаалсан. Тэгэхээр хувийн өмчийг зүхсэн, түүн рүү дайрсан, баялаг бүтээгчдийг чичлэсэн дүр зураг гарах боллоо. Эрдэнэт дээр жишээ авъя. Эрдэнэт үйлдвэрийг 49, 51 гэсэн хувьцааг хоёр хуваачихаад хоёр өөр зүйл ярьж болохгүй. Энэ чинь нэг л үйлдвэр. 49 хувийг нь дээрэмчид авчихсан мэтээр, 51 хувийг нь алдаа байсан мэтээр ярьж байна. Дээрэмдсэн бол бүгдийг нь л дээрэмдсэн. Ямар алдаа завхрал болсон гэдгийг нь 49, 51 хувь гэж ялгалгүйгээр бүх хувьцааг нь шалгая гэдэг саналыг би хоёр жилийн өмнө гаргаж байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид 49 хувийг луйварчид худалдаад авсан мэтээр төрд байх ёстой өмч гэж байна. 51 хувиа ярихгүй юм. Гэтэл 40 гаруй жил эрх баригчид яаж шулж, мөлжиж, 51 хувиар тоглож байсныг ард түмэн зах зухаас нь мэднэ ээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хувийн өмч, халдашгүй байдлыг хамгаалах ёстой. Хувийн өмч рүү дайрдаг, үгүйсгэдэг, муу муухай мэтээр харагдуулах гэдэг эрх барьж байгаа УИХ-д байгаа нөхдүүд одоо болих хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хууль, ардчилал руу нулимж байгаагаас өөрцгүй зүйл. Цаашид ч гэсэн хувийн өмчгийг хамгаалахын төлөө ажиллана.

 

- Ардчилсан нам гишүүдээ өмгөөлж хамгаалах уу. Оюу толгойтой холбоотойгоор С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хорьж, шалгаж байна. Бүлгийн зүгээс МАН-ын С.Баяр, Д.Зоригт нарыг ч шалгах ёстой гэж байсан...

- Ардчилсан намын гишүүдийг баримт нотолгоогүй эрх чөлөөнд халдсан, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа бол гишүүдээ хамгаалалтдаа авна. Үүний төлөө манай нам тэмцэнэ. Харин иргэнийх нь хувьд Монголын хуулийн байгууллага шалгаж, хянаж байгаа бол Ардчилсан нам оролцохгүй. Энэ нь төрт ёсоо дээдлэх зарчим. Хуулийн дагуу шалгаж байгаа процесс нэг өөр. Хэлмэгдүүлж, улс төрийн зорилгоор асуудалд хандаж байгаа бол өөрөөр ярина. Ардчилсан намын бүлгээс шалгавал бүгдийг нь шалгаарай, битгий нам, улс төрөөр нь ялгаарай. Өнөөдөр яагаад АН-ын угшилтай хүмүүсийг шалгаад бусад хүмүүс нь яагаад сул яваад байна вэ. Шалгах гэж байгаа бол бүгдийг нь шалга, үгүй бол улс төржсөн хандлагаа зогсоо гэдэг анхааруулгаа өгсөн. Бид асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Бид өөрсдийн байр сууриа хамгаална. Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй.

 

- Танай нам бодлогын нам болох алхмуудаа хийж чадсан уу. З.Энхболд дарга “Фракцгүй Ардчилсан нам болно” гэж байсан. Та бодлогын нам болно гэсэн. Аль аль нь хэрэгжиж эхэлсэн үү?

- Ардчилсан намд ямар ч фракц байхгүй. Хуучин Ардчилсан намын тийм ч бүлэг, фракц гэж хуваагддаг байсан бол тэр зүйл үгүй болсон. Ардчилсан нам нэг удирдлагатай, нэгдмэл байгаа. Зарим намын удирдлагуудтай холбоотой намын Үндсэн дүрмийн өөрчлөлттэй холбоотой маргаанууд бий. Айл гэрт ч гэсэн маргаан байдаг биз дээ. Түүнээс биш бүлэг, фракц үзэл бодлын зөрчил гээд байх зүйл алга.

Ардчилсан нам бодлогын нам болох сууриа тавьсан. 2018 он гараад Бодлогын зөвлөлөө байгуулсан. Бодлогын 16 салбар зөвлөлөө байгуулсан байгаа. Энэ нь бодлогын ерөнхий зөвлөл дээрээ зангидагдаж байна. Эрх баригчдын байгуулсан Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр 16 салбар зөвлөл байгуулсан л даа. ҮБХ-ны 410 гишүүн маань салбар зөвлөлүүддээ хуваагдаж ажиллаж эхэлсэн. Одоо бодлогод суурилсан, бодлого хэлэлцсэн нам болж эхэлсэн. Гишүүд маань бүлэг, фракц гэхээсээ илүү өөрсдийн сонирхол хүсэл, чадвараа хаана илүү нээж чадах вэ гэдгээ бодолцон судалгаа, дүгнэлт гаргах тал дээр ажиллаж эхэлсэн. Ардчилсан нам бодлогын маш том сууриа тавьж эхэлж байна. 


Э.Энхболд 

Эх сурвалж: Өдрийн сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419