“Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр 2020 оны сонгуулийн үр дүнг тодорхойлно

2018-04-09, 14:57 Улс төр 1,890 2
“Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр 2020 оны сонгуулийн үр дүнг тодорхойлно

Улстөрчдийн хувь заяаг уул уурхайтай холбоотой асуудал шийднэ

2020 оны сонгууль болоход 2 жил үлдлээ. Энэ хугацаа “Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг төрийн өмчит томоохон компаниудын хувь заяаг тодорхойлоход хангалттай хугацаа бөгөөд улстөрийн намууд энэ асуудал дээр ямар шийдвэр гаргахаас хамаарч 2020 оны сонгууль тэр намынх болно .

2016 оны сонгуулийн үр дүнгээс харахад ард иргэд намуудад адил тэнцүү санал өгөхөөс илүү нэг намыг үнэмлэхүй олонх болгож нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг цэгцлэхийг илүүд үзэж байгаа нь харагдсан.

Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Ижил тэнцүү суудалтай намуудаас олон нийт хариуцлага, үр дүн нэхэж чадахгүй байх явдал өнгөрсөн хугацаанд байсан ба намууд ч бие бие рүүгээ бухсаар цаг хугацааг элээсэн. Өдгөө ард түмэн МАН-д том дэмжлэг өгсөн шигээ том хариуцлага нэхэхээр хүлээж байгаа.

Ялангуяа олон жил дуншсан “Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр ард түмэн дүнгээ тавина .

Энийг ч улстөрийн намууд анзаарсан бололтой. Өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс таван толгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтуудыг шинэчилж хуулийг батлуулахаар тогтоод байна" гэж мэдэгдсэн.

Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр нэг жилийн хугацаанд ажиллажээ. АН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч хуулийн төслийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Таван толгойг Оюутолгойн “Дубайн гэрээ” шиг нохойн замаар оруулах гэж байхад тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ чинь ард түмэнд ашиггүй хэмээн алх цохин болиулж байсан түүхтэй.

Х.Баттулгын хувьд Таван толгойд сонирхолтой байсан ба энэ сонирхлын үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг авсан МСS-ийн Х.Оджаргалтай зөрчилдөж байв.

Ямартай ч, энэ асуудлаас болоод З.Энхболдыг Х.Баттулга өөрийнхөө буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болгосон гэдэг.

“Эрдэнэс таван толгой” ямар чадамжтай болохыг 2016 оны сонгуулийн өмнөх үйл явц харуулсан . Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг иргэдийн 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр Төр худалдан авах шийдвэр гаргаж, маш их хэмжээний мөнгийг иргэдэд тараасан байдаг.

Тэгвэл одоо “Эрдэнэс таван толгой”-г ард иргэдэд жинхэнэ утгаар нь өгөх, Монгол Улсад ашиггүй болсон Оюутолгойн гэрээг эргэж харах, энэ гэрээг байгуулахад хувь хүртэж, түүнийгээ оффшорт нуусан гэх С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хүмүүсийн гадаад, дотоодын хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа явдлыг нэг талд нь гаргаж цэгцлэх цаашлаад ард түмний өмч болох Эрдэнэтийн 49 хувийг Төрд буцаан авах зэрэг асуудалд хэрхэн хандахаас эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх нь шийдэгдэнэ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419