Банкаар үйлчлүүлэхэд шаардагддаг бичиг баримтын тоог цөөлөх “ХУР” системийг нэвтрүүллээ

2018-04-09, 14:23 Маркетинг 1,345 0
Банкаар үйлчлүүлэхэд шаардагддаг бичиг баримтын тоог цөөлөх “ХУР” системийг нэвтрүүллээ

Үндэсний Дата Төв УТҮГ-ын захирал Б.Батжаргал

- Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн ТҮЦ машины үйлчилгээнд иргэд ам сайтай байдаг. Харин энэ оны 1 сараас төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг ашиглалтад орууллаа гэж зарласан. “ХУР” систем гэдэг нь яг ямар учиртай систем бэ?

- Цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын мэдээллийг харилцан солилцуулах боломжийг бүрдүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц юм. Иргэд төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар очиход бусад төрийн байгууллагад байдаг иргэний  мэдээллийг нэхдэг. Энэ нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй, харилцан мэдээлэл солилцох боломж бүрдээгүйтэй холбоотой юм. 
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас баталсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”–ийн хүрээнд Үндэсний дата төвөөс нээлттэй эхийн платформ дээр суурилсан, “Enterprise Service Bus” архитектуртай “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг өнгөрсөн есдүгээр сараас туршилтаар, энэ оны 1 дүгээр сараас албан ёсоор нэвтрүүллээ.

- “ХУР” системээс ТҮЦ машинд байхгүй ямар үйлчилгээг авах боломжтой вэ? Энэ хоёр үйлчилгээ нь юугаараа ялгаатай вэ?

- ТҮЦ машины хувьд иргэд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг авч үйлчилгээний байгууллагуудад хандаж үйлчилгээ авдаг.
Харин “ХУР” системд тухайн үйлчилгээний байгууллага нэгдсэнээр тухайн иргэнээс ямар нэг лавлагаа тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар “ХУР” системийг нэвтрүүлсэн үйлчилгээний байгууллага нь иргэний 43 төрлийн мэдээлэлтэй тухайн иргэний зөвшөөрлөөр танилцаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна.


- Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тулгардаг байсан ямар бэрхшээлийг “ХУР” систем нь арилгаж, эсвэл бууруулж чадах вэ?

- Мэдээллийг хоёр төрийн байгууллага хооронд шууд солилцдог, мэдээллийн санг хуулбарлаж, шинэчлэх байдлаар үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагуудын үйлчилгээний уламжлалт шийдлийг бүрэн халж, мэдээллийг илүү уян хатан шийдэлтэйгээр шуурхай, аюулгүй, найдвартай харилцан солилцуулах боломжийг энэхүү систем бүрдүүлэх юм.
Тус системд хувийн байгууллагууд ч холбогдох боломжтой бөгөөд энэ нь иргэд төрийн байгууллага болон бусад үйлчилгээний байгууллагуудаас үйлчилгээ авахад шаардлагатай лавлагаа, тодорхойлолтуудыг бүрдүүлэхэд учирдаг хүндрэлүүдийг бүрэн арилгахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

- Саяхан төрийн болон хувийн хэвшлийнхэн оролцсон “Төрийн дижитал шилжилт” хэлэлцүүлгийг төрийн ордонд хийлээ. Ер нь төрийн болоод бизнесийн байгууллагууд хамтарч “Дижитал шилжилт” хийх нь төр болоод бизнесийн байгууллага иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

- Дэлхий нийтийн чиг хандлага дижитал шилжилт рүү чиглэж байна. Иймд технологийн дэвшил ашиглан төрийн үйлчилгээг бүрэн автоматжуулах боломжийг бид эрэлхийлэх нь зүйтэй.
“ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем нэвтэрснээр бүрэн дижитал үйлчилгээг хүргэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Тус системд суурилсан төрийн үйлчилгээний нэгдсэн портал, мобайл аппликейшныг хөгжүүлж төрийн үйлчилгээг бүрэн дижитал хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд ре-инженеринг хийж дотоод үйл ажиллагаагаа илүү оновчтойгоор зохион байгуулах боломж бүрдэнэ. Харин иргэдэд илүү хялбар, аюулгүй, шуурхай үйлчилгээг үйлчилгээний байгууллагуудаас авах боломж бүрдэнэ.

- Та бүхэн Голомт банктай хамтарч “ХУР” системийг хувийн хэвшлийн үйлчилгээнд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу? Хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? 

- Голомт банк “ХУР” системд холбогдсоноор иргэн, хуулийн этгээдийн 13 төрлийн сервисээр дамжуулан тухайн банкнаас үйлчилгээ авч буй иргэний зөвшөөрлөөр холбогдох мэдээлэлтэй танилцах боломж бүрдээд байна. Ингэснээр тухайн банкинд шинээр харилцагч болох шинээр данс, карт нээлгэхдээ, мөн цалингийн зээл авах зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээнд ямар нэг баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж байна. Ингэснээр иргэд өмнө ажлаасаа чөлөө авч, олон хоногоор хөөцөлддөг байсан чирэгдэл багасаж, цаг хугацааг товчлох боломжийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем олгоод байна.

- “ХУР” системийг банкнаас гадна өөр ямар салбар, үйлчилгээнд ашиглах боломжтой вэ? 

- Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аль ч салбарын үйлчилгээнд ашиглах боломжтой бөгөөд тэдгээрээс төрийн үйлчилгээ авахад гарч буй зардал, цаг хугацааг бүрэн хэмнэх боломж бүрдэнэ гэж ойлгож болно.

- Төрийн мэдээлэл солилцооны системд үйлчилгээний байгууллагууд хандаж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэж байна. Энэ тохиолдолд нууцлал аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ? 

- “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем нь төр болон хувийн хэвшлийн байгууллага хооронд мэдээлэл солилцуулахдаа тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллана. Системүүд хооронд сүлжээний болон дамжуулах орчны холболт үүсгэхдээ Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтэц дээр үүсгэгдсэн үндэсний цахим гэрчилгээ бүхий сертификат ашиглаж мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлалыг ханган ажиллах юм.

Мөн “ХУР” системд нэвтэрсэн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтан дурын хувь хүний мэдээлэлд хандаж болохгүй. Үйлчилгээ авч буй иргэн өөрийн мэдээллээ хурууны хээ эсвэл тоон гарын үсгээр өөрийн холбогдох мэдээлэлтэй танилцахыг зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хувь хүний мэдээлэлд хандана гэж ойлгож болно.

- Төрөөс иргэдэд дижитал хэлбэрээр үзүүлэх үйлчилгээний цар хүрээ цаашид хэрхэн өргөжих вэ? Хамтарч хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

- Томоохон мэдээллийн сан бүхий төрийн байгууллагууд “ХУР” системд холбогдсоноор төрийн нэгдсэн мэдээллийн сан үүснэ. Энэ онд төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр тус порталд иргэн өөрийн тоон гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч, зарим төрлийн төрийн үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэх юм. Жишээ нь гэрийн хаягаа өөрчлөх, иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх захиалах, торгуулиа төлөх гэх мэт үйлчилгээнүүдийг авах боломжийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэхүү порталыг хөгжүүлэхэд “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем томоохон түлхэц болж, үндсэн суурь болж ажиллах юм.

- Иргэдийн дижитал оролцоог хангах чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

- Иргэдийн дижитал оролцоог хангах хүрээнд дижитал үйлчилгээний суурь болж ажиллах “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийг бүрэн ажиллагаанд оруулж, хамгийн эхний дижитал үйлчилгээг үзүүлж эхлэх нь бидний зорилго байлаа. Төрийн үйлчилгээний суурь платформ буюу иргэдийн дижитал оролцоог хангах үндсэн дэд бүтцийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419