Д.Төгөлдөр: Шинэ Засгийн газар өрийг өрөөр дарахаас өөр зам байгаагүй

2018-04-09, 09:17 Улс төр 1,255 0
Д.Төгөлдөр: Шинэ Засгийн газар өрийг өрөөр дарахаас өөр зам байгаагүй

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн танхимын багш, судлаач Д.Төгөлдөртэй цаг үеийн сэдвээр ярилцсан юм.

 

- Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй гэдэг шиг МАН бүх шатны сонгуульд ялалт байгуулсны дараа хоёр дахь Засгийн газрынхаа нүүрийг үзээд явж байна. Энэ хугацаанд тэд эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан бэ?

- Уул уурхайн бүтээгдэхүүн, түүний экспортоос шууд хамааралтай Монгол Улсын эдийн засаг УИХ-ын сүүлчийн сонгуулиас өмнө үнэндээ туйлдаа хүртэл доройтсон байлаа. Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнэ унасан, Чингис бонд болон Хөгжлийн банкаар дамжуулж авсан олон тэрбумын зээлтэй шууд холбоотой. Ямар сайндаа л гадаад валютын нөөц тэглэхдээ хүрч байсан шүү дээ. Ийм л эдийн засгийг хүлээж авсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тодорхой ажлуудын эхлэлийг зөв тавьж, У.Хүрэлсүхийн танхим амжилттай үргэлжлүүлж, шинэ бодлого дэвшүүлэн ажилласнаар нааштай өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг үгүйсгэх аргагүй.

 

- Эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрч, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар болсон гээд олон тоо хэлэх байх. Гэхдээ гадаад өрийг гаднын зээл хөтөлбөрт хамрагдсан, бас л зээлсэн мөнгөөр төлж байна гэх шүүмжлэл их байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? 

- Эдийн засгийн шинжлэх ухаанд “экономикс” гэдгийг аж ахуйг ашигтай хөтлөн явуулах арга гэж тайлбарладаг. Аж ахуйн нэгж, өрх гэр санхүүгийн дарамт, өр ширэнд орохоор найз нөхөд, хамтрагчаасаа зээлэх, гэрт байгаа үнэт зүйл, үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулах, эсвэл банкнаас зээл авч төлөх ийм арга зам байна. Илүү томоор харж макро төвшинд авч үзвэл улс үндэстний хувьд ч тийм л боломж бололцоо харагдана. Английн Ерөнхий сайд асан, “төмөр хатагтай” Маргарет Тетчер улс орноо өрийн дарамтаас гаргахын тулд төрийн өмчийг хувьнилж эхэлсэн байдаг. Манайд болохоор дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй. Газар нутгаа гадаадынханд худалдах юмуу түрээслүүлэлтэй биш. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулагчид бидэнд итгэж найдаж байвал зээл авч, өмнөх өр ширээ дарахаас өөр арга байсангүй. Маш бага хүүтэй зээлээр түрүүчээс нь өрөө дарж, 2025 он хүртэл амсхийх боломжтой болж байна. Харин энэ хугацаанд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, эдийн засгаа хөл дээр нь босгох, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн "сэхээний тасаг”-аас гаргаж, "энгийн тасаг”-т эмчлээд ажилд нь оруулах л шаардлагатай. Улмаар татвар, сангийн бодлогоо боловсронгуй болгож, хариуцлагаа чангатгаж, хэмнэлтийн зарчмаа хэрэгжүүлэх ёстой. Авлига, хээл хахуулийн сүлжээтэй хатуу тэмцэж, хянаптыг сайжруулах нь чухал. АНУ-ын эрдэмтэн, Нобелийн шагналт эдийн засагч Дуглас Норт "Авлига, хээл хахуультай улс орон ядуурал ажилгүйдлийн мөнхийн тойрогт эргэлдэж байдаг юм. Тэднийг яаж ч өөд нь татах арга байхгүй” гэж хэлсэн байдаг. Үүнд онцгойлон анхаарах ёстой.

 

- Саяхан Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн зарчим”-аа танилцуулсан. Энэ тухайд таны санал бодол ямар байна вэ?

- Энэ нь эдийн засгийг солонгоруулах олон улсын зарчимд үндэслэсэн үзэл баримтлал юм. Эдийн засгийн нэг тулгуур нь ганхдаг ч юмуу үр ашиг багасвал нөгөө салбар нь түүнийгээ нөхөж, эдийн засгийн ашигт барьчих хэмжээний хөрөнгө байлаа. Энэ мэтчилэн бодоод байвал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бид бас ч хэмнэх хямгвдах байдалдаа дасан зохицсоноор өнөөдөр гадаад худалдааны тэнцэл, валютын нөөц, эдийн засгийн өсөлтөд эерэг үзүүлэлттэй болчихоод явж байна.

 

- ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын санхүүжилт авч, түүнийгээ нефть  боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах гэж байна. Үүнийг та хэр зөв шийдвэр гэж харж байна вэ?

- Манай улс нефтийн бүтээгдэхүүн буюу бензин шатахуун, дизель түлшний хувьд дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас ОХУ-аас хараат байгаа нөхцөлд Засгийн газрын энэ шийдвэр зөв алхам гэж харж байна. Гэхдээ анхаарах асуудал ч байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Содном яг энэ асуудлаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байна билээ. Үүнд зээлийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахдаа түүхий эдийн нөөцөө тооцохыг анхааруулсан байна.

Тодруулбал, Дорноговийн нефтийн сав газарт олборлолт хийж байгаа “Дачин Тамсаг Монгол”компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг 30 жилийн хугацаатай хийхдээ тэндээс олборлох түүхий нефтийн 80 хувийг Хятадын тал, үлдсэнийг нь манайх авахаар тохиролцсон байдаг. Гэтэл энэ нь шинээр барих үйлдвэрийг түүхий эдээр хангаж чадах эсэх нь эргэлзээтэй болчихоод байна. Тиймээс үүнд анхаарч Хятадын компанитай хийсэн гэрээгээ үйлдвэр барихаасаа өмнө эргэж нэг хараасай гэж сануулмаар байгаа юм.

 

- Манай улсын хувьд эдийн засгаа солонгоруулах буюу хэд хэдэн тулгууртай болгоход гаднын ямар ч улс орон, олон улсын байгууллагаас хамааралгүй хөгжүүлж чадах салбар нь мал аж ахуй юм биш үү. Энэ талаар ямар бодлого, арга хэмжээ аваасай гэж та бодож байна вэ?

- Монголчуудын уламжлалт аж ахуй бол яалт ч үгүй мал. Жилдээ хонин толгойд шилжүүлснээр 13-14 сая төл хүлээн авч байна. Дотоодын  хэрэглээ болон зүй бус  хорогдлыг хасахад ямартай  ч есөн сая толгойгоор мал өсч байгаа юм. Тэгэхээр малчид маань малынхаа ашиг шимийг бүрэн гүйцэд хүртэж, төр, засгаас малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж байгаа зэрэг нь мап аж ахуйн хөгжилд анхаарч буй том дэмжлэг юм. Цаашлаад малаа эрүүлжүүлж жилд нэг сая толгой хонины мах экспортолж чадвал 1.5 их наяд ам.долларын ашиг олох боломж байна. Дэлхийн зах зээлийн ханшаар хонины нэг кг мах 25-30 ам.доллар байхад манайд ердөө л 2-3 ам.доллар байна шүү дээ. Мал, түүний ашиг шим нь газрын доорх баялаг шиг дуусчихдаггүй, ямагт өсөн нэмэгдэж байдаг учраас Засгийн газраас явуулж эхэлж буй “Гурван тулгуурт хөгжлийн зарчим”-ын нэг багана нь мал аж ахуй байхаас аргагүй. Энэ талаар У.Хүрэлсүхийн Засгийн газраас түлхүү анхаарч байгаа нь сайшаалтай. Нөгөө нэг тулгуур нь аялал жуулчлал байх ёстой. Үүнийг “утаагүй үйлдвэрлэл" гэж олон улсад тодорхойлдог. Манай улсад хүнд үйлдвэрлэл юмуу электроникийн салбар хөгжих боломж маш бага учраас эдгээр бодит байдалдаа л тулгуурлах учиртай. Дээр нь сахилга, хариуцлагыг сайжруулах нь чухал. Хятад болон хөгжиж буй бусад улс оронд үүнийг л түлхүү анхаарч байна шүү дээ.

 

- Аль ч улс оронд тулгардаг гол бэрхшээлийн нэг нь ажилгүйдэл байдаг бололтой юм. Манайд ажилгүй хүмүүс олон байдаг ч ажлын байр хангалттай байна гэдэг. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой юм бол?

- Олон улсад төр, засгаас нь шийдэж зохицуулахыг эрхэмлэдэг хэдэн асуудал байдаг. Тухайлбал таны хэлсэнчлэн ажилгүйдэл гэдэг үзэгдэл манайд ч, АНУ-д ч байна. Хоёрдугаарт, мөнгөний бодлого дотор валютын ханшны чангарал, бууралтыг макро төвшинд хянаж шийдвэрлэх явдал чухал. Гуравдугаарт, ДНБ-ий өсөлтийг хангах ёстой. Манай улсын тухайд гадаадын энэ их өр шир, дотоодын улс төрийн зөрчил тэмцэл, хариуцлагагүй явдлаас үүдэлтэйгээр эдийн засаг унаад байна. Энэ нь шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох хөрөнгийн эх үүсвэр хангалтгүй байгаатай л холбоотой. Хятад улс гэхэд гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж, 1.8 их наяд ам.доллар хуримтлуулсан байна. Дараа нь 1.2 их наяд ам.доллараар АНУ орж байгаа бол манай хойд хөрш ОХУ 300 тэрбумаар “айргын тав”-д жагсч байна. Хятадууд энэ их нөөцөө ашиглаад Африкийн орнуудад хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ дийлэнх юмуу ядаж 51 хувийн давуу эрхтэйгээр иргэдээ тэнд байршуулж байна. Гэтэл манайхан Солонгос, АНУ-д хар ажил хийж, амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэж байгааг буруутгах аргагүй. Манайд хөдөлмөрийн хүний үнэлэмжбагабайна. Солонгост гэхэд ажилгүй иргэндээ сарын 800 ам.долларын тэтгэмж олгодог. Уг нь гуравхан сая хүнийг ажил, орлоготой сайн сайхан амьдруулах асар их боломж бий гэж боддог.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419