Ахмадууд эрүүл байх нууцыг дэлгэлээ

Ахмадууд эрүүл байх нууцыг дэлгэлээ

Хорт хавдар, хоолойны ангина, түрүү булчирхайн үрэвсэл зэрэг нь харьцангуй сүүл үеэс бий болсон бөгөөд дээр үед ховор, зарим нь бүр огт байдаггүй байжээ. Энэ нь орчин үеийн хүмүүсийн дадал зуршил өөрчлөгдөж, уламжлалт сэтгэхүй, амьдралын хэв маяг үгүй болсонтой холбоотой гэж хөгшид ярьцгаадаг. Тэгвэл бидний ямар зуршил, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр ийм шинэ төрлийн өвчнүүд бий болсон юм бол?

Жор мэддэггүй ламаас зовлон үзсэн чавганц дээр

Зүйр цэцэн үг

Ийнхүү ахмад буурлууд маань аливаа зүйлсийг зүйр үгтэй холбон тайлбарладаг байсан билээ. Тэдний хэлж байгаагаар дээхнэ үед хоолойны өвчин бараг байдаггүй байж. Харин одоо хоолойны ангина, ханиад хүрч хоолой өвдөх зэрэг олон асуудлууд тулгарах болжээ. Үүний шалтгааныг настнууд дараах зүйлстэй холбон тайлбарлаж байна.

1 Хоолойн өвчин

Хоолойн өвчин

- Аяга долоох

Дээр үед хүмүүс тараг уусны дараа, бүр цай уусныхаа дараа хүртэл аягаа долоодог байжээ. Учир нь гүйлсэн булчирхай буюу хэлний угт орших хос булчирхай нь хэлээ сайн хөдөлгөөгүйгээс хоол хүнсээр залгигдсан гадны бичил биетүүд тэнд шүүгдэн хуримтлагдсаар, буцааж гадагшлуулж дийлэхээ болин үрэвсдэг аж. Үүнээс сэргийлэн цай унд ууж дуусаад байнга аягаа долоодог байжээ.

- Хөл нүцгэн алхах

“Хавар таван сард цас хайлсны дараа гутлаа тайлж, намар есөн сард цасан хяруу унах хүртэл хөл нүцгэн л явдаг байлаа” гэж Хөвсгөл аймагт оршин суугч Ц.Дүүжий ярилаа. Хөл нүцгэн явж, байгаль дэлхийгээсээ энерги авахаас гадна өвс, элс, чулуун дээр гишгэх нь хөлийн улны цэгүүдийг дарж, нэг ёсондоо массажладаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд нэн тустай байдаг байна.

Тэрээр мөн залуудаа Хөвсгөл аймгийн Чандмань сумын Булнайн рашаанд явдаг байжээ. Тэндхийн настай эмч Магсарбууч гуай хайрга, элс, шорвог давс гурвыг нийлүүлэн асгаж, 8 метр урт болгоод, рашаанд байсан бүх хүмүүсийг түүн дээгүүр хөл нүцгэн алхуулдаг байжээ. Ингэснээр хөлийн улан дахь мэдрэлийн цэгүүд дарагдаж, массажлагдан хүний дотор эрхтэн төдийгүй, хүзүү тархинд ч эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.

Учир нь хүний бие эрхтэн нэгэн цул байдаг аж.

Жишээлбэл, хөлийн эрхий хурууны гадна хэсэг нь дэлүүтэй холбоотой, дотор хэсэг нь элэгтэй холбоотой зэрэг биеийн бүх хэсэгтэй ямар нэг байдлаар холбогдсон байдаг тул мэдрэлийн цэгүүд дээр дарснаар бүх эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна. Энэ мэт дадал зуршлууд үгүй болсноор хоолойн өвчин их болсон байж болзошгүй хэмээн тэд тайлбарлалаа.

2 Хорт хавдар

Хорт хавдар

Хорт хавдар нь химийн, биологийн, физикийн, мэргэжлийн хүчин зүйлүүдээс гадна хувь хүний дадал зуршил, хэрэглэдэг хүнс зэрэг олон зүйлээс улбаалан бий болдог аж. Харин дээхнэ үед хорт хавдар байдаггүй байсан нь эрүүл агаар, цагаан идээ, Оросын чанартай хүнс, хуванцар биш биед сайн зэс, модон, мөнгөн аяга болон хөнгөн цагаан сав суулга зэргээс эхлээд эдлэж хэрэглэдэг зүйлс нь хүртэл эко байжээ. Үүний дээр монголчууд хоол хүнсээ хүртэл маш сайн тохируулж, өвөлдөө мах идэж, зундаа ихэвчлэн цагаан идээ идэж, хоол бараг хийдэггүй байсан байна. Ингэснээр зуны урин цагт цагаан идээгээр биеийн хорт бодисоо гадагшлуулж, өвөлдөө мах идэн хүйтнийг давах “хүчээ” сэлбэдэг байжээ.

Харин одоо гадны янз бүрийн эрүүл мэндийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэж, хуванцар сав суулганд халуун ус, цай хийж улмаар хуванцар зөөлөрч, формальдеид буюу хорт бодис нь чөлөөтэй болон хүнсний бүтээгдэхүүнд шингэн орох зэрэг хэрэглээнээсээ эхлээд л буруу зуршилтай болж байгаа нь энэхүү аймшигт өвчин дэлгэрэхэд нөлөөлж байгаа юм Үүний зэрэгцээ техник, технологийн хорт цацрагийн нөлөө, агаарын бохирдол, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ гээд орчин үеийн хотжилт, суурин амьдрал түүнийг дагасан шинэ амьдралын хэв маяг зэрэг нь энэхүү өвчнийг бий болгож, газар авахад хүргэжээ.

3 Түрүү булчирхайн өвчин

Түрүү булчирхайн өвчин

Дээр үед эрэгтэйчүүд зогсож биш, сууж бие засдаг байсан гэнэ. Ингэснээр шээс бүрэн гадагшилдаг бөгөөд эрүүл мэндэд тустай байдаг байна. Тиймдээ ч тухайн үед энэ өвчний талаар хүмүүс мэддэг ч үгүй байжээ. Харин орчин үеийн энэ буруу зуршлаас болж түрүү булчирхайн янз бүрийн өвчин бий болсон байх өндөр магадлалтай юм.

Хэдийгээр цаг үеэ даган, юм бүхэн өөрчлөгддөг нь үнэн ч умартаж болдоггүй зүйл гэж байдаг. Тиймээс бид настан буурлуудынхаа сургаалийг сонсож, тэднээс суралцаж, зундаа ч болов хөдөө цэвэр агаарт амран хөл нүцгэн алхаж, байгаль дэлхийтэйгээ ойр байснаар эм хэрэглэх шаардлагагүй эрүүл мэндээ хамгаалж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419