Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээтэй холбоотой олон яриаг энэ Ажлын хэсэг мухарлана

2018-04-07, 13:11 Улс төр 1,381 1
Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээтэй холбоотой олон яриаг энэ Ажлын хэсэг мухарлана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.

- Та Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод байгаа. Яагаад ийм ажлын хэсэг байгуулагдах шаардлага үүссэн юм бол? 

- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан байдаг. Тэр гэрээний хэрэгжилт зөв явж  байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм. Ер нь Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулж байгаа. Сүүлд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд Монголд ашиггүй болсон тухай яриа бий. Ялангуяа Дубайн гэрээгээр хэдхэн жилийн дараа ашгаа өгөх байсныг 2037 он болгосон гээд олон зүйлүүд яригддаг. Сүүлийн үед Оюутолгойгоор нэлээд улстөрждөг, янз бүрийн юм ярьдаг болчихоод байгаа. Тэгэхээр энэ яригдаад байгаа зүйлсийг үнэн эсвэл худлааг мухарлая гэсэн бодолтой байна. Үүний тулд УИХ-ын даргын захирамжаар есөн хүнтэй ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь дэд ажлын хэсэг байгуулж яг чиглэл чиглэлээр нь нарийн мэддэг мэргэжлийнх нь хүмүүсийг явуулж шалгуулна. Хоёрдугаарт, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газарт үнэлэлт, дүгнэлт гаргаж өгөх ёстой. Хэрэв Оюутолгойн талаар шүүмжилдэг хүмүүсийн үг үнэн гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарвал Засгийн газар “Рио Тинто” хоёр ширээний ард сууж гэрээнүүдээ сайжруулаад явах учиртай. Ажлын хэсэг 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн, хэр татвар төлсөн, хэрхэн өгөөжөө өгсөн, гэрээний үүргээ яаж биелүүлснийг хамгийн түрүүнд шалгана.  

- Хэрвээ гэрээний хэрэгжилт хангалтгүй байвал Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна гэсэн үг үү?

- Оюутолгойн гэрээг цуцлах асуудал бол байхгүй. Харин Оюутолгойн гэрээг шалгаж үзээд үнэхээр учир дутагдалтай, Монгол Улсад хохиролтой байвал хоёр талаасаа сууж байгаад сайжруулаад явах ёстой.

- Ер нь Оюутолгойн гэрээг сайн, муу болсон гэх шүүмжлэл их байдаг. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг дагаад хот боссон байхад “Оюутолгой” кэмп л байгууллаа гэх нь бий. Та хувь хүний зүгээс ямар байр суурьтай байдаг вэ?

- Би “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан хүн. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдаа орон сууцтай болгоод, тэдний нийгмийн бусад асуудал буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг шийдээд явсан байдаг. “Оюутолгой” ч тэгэх ёстой. Есөн жил болж байж яахаараа гэр кэмптэй хэвээрээ байж байх ёстой гэж. Тиймээс “Оюутолгой”-н хувьд юуны өмнө Ханбогдо сумын өргөтгөх эсвэл тэндээ орон сууц барих зэргээр ажилчдаа бодох ёстой. Тэнд дандаа залуу хүмүүс ажиллаж байгаа. Эхнэр, хүүхдээсээ хол нэг газар хорионд орчихсон юм шиг ажиллаад хэд хоног амардаг. Гэртээ харихаараа зарим нь амарсан нэртэй баахан архи уудаг. Тэгээд буцаад нисээд ирдэг. Онгоцны зардал нь гэхэд л талийж өгч байгаа. Тэгэхээр “Оюутолгой” дэргэдээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Дээрээс нь “Оюутолгой”-н гэрээ сайн, муу болсон гэж ярьдаг. Оюутолгойд их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байгаа. Уул уурхай гэдэг өөрөө их эрсдэл дагуулдаг. Эрсдэл дагуулж байгаа учраас мэдээж бүх юмаа найдвартай болгохыг бодно. Тиймээс ч хөрөнгө оруулах хүмүүс уул уурхай дээр амархан олддоггүй. Тэгэхээр гэрээг цаашид сайжруулаад аль аль талдаа ашигтай явах нь хамгийн зөв гэж би бодож байгаа. Гэхдээ дахиад хэлэхэд Монгол Улсад ашигтай байх ёстой. Оюутолгойн доор байгаа алт, зэсийн баяжмал, эрдэс баялгийг Монголын ард түмэн тэгш хүртэх ёстой. 

- АТГ-аас С.Баярцогт, Б.Бямбасайхан зэрэг хэдэн хүнийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар саатуулаад байна. Ялангуяа С.Баярцогтын Швейцарь дахь дансаар орж гарсан 10 сая долларын гүйлгээ хүмүүсийн анхаарлыг татсан. Энд авлига, хээл хахууль явсан байх магадлал бий гэсэн хардлага байгаа?

- “Рио Тинто” бол дэлхийд хоёрт ордог уул уурхайн том компани. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, тэнд хувьцааных нь үнэ өгсөж, уруудаж байдаг. Оюутолгойтой, магадгүй С.Баярцогттой холбоотой ч юм уу хувьцаа нь уналаа гэдгийг би сонсож байсан. Тийм учраас “Рио Тинто” мэдэгдэл гаргасан гэж ойлгосон. Тэгэхээр энэ хувьцаат компаниуд хахууль авлигал өгөхөд их болгоомжтой ханддаг, хол байдаг байх гэж бодож байгаа. Гэхдээ шалгах хэрэгтэй. Шалгаад мухарлах ёстой. Ер нь Оюутолгойн нэрээр эсвэл оффшор гэдэг нэрээр нам дотроо өрсөлдөгчөө намнадаг, хоёр нам нэг нэгнээ намнадаг, улс төрийн өшөө хонзон авдаг ийм зүйлээ монголчууд болих хэрэгтэй. Одоо зарим хүмүүст оффшор гэсэн хаяг зүүчихээд байна. Хэрэв оффшор гэсэн хаяг зүүх гэж байгаа бол батлаад, гадагш нь гаргасан мөнгийг нь оруулаад ир л дээ. Дараа нь энэ аргагүй оффшорчин байжээ гэж хэлэх хэрэгтэй. Гэтэл нөгөө хүн нь надад гадаадад мөнгө байхгүй гээд байдаг. Тэгсэн мөртлөө түүнийг нь янз бүрээр цоллоод байдаг байдалтай болчихлоо. Эцэст нь энэ ерөөсөө бие биенээсээ улс төрийн өшөө авах хэрэгсэл болчихсон явж байна. Үүнээсээ татгалзах хэрэгтэй. Хэрэв үнэхээр тухайн үед албан тушаал хашиж байснаа ашиглаад хахууль аваад гадаадад ихээхэн хэмжээний юм гаргасан бол түүнийг нь оруулж ирэх ёстой. Харин тийм юм байхгүй бол бас нэрийг нь цэвэрлэх ёстой байхгүй юу. Олон жил оффшор гэдэг хаяг зүүлгээд хамгийн адгийн хүн болгож харагдуулаад байдаг. Тэр хүмүүсийн цаана бас сонгогчид нь бий, нэр хүнд нь байж байгаа. Хувь хүмүүсийнх нь цаана гэр бүл, үр хүүхдүүдийнх нь асуудал бий. Хүний амьдрал байж байгаа. Тийм учраас ингэж бие биенээсээ өшөө хонзон авдаг ажиллагаагаа одоо болих хэрэгтэй. Сая С.Баярцогт хэлж байна лээ шүү дээ. “Ийм боломж гарсан дээр нь шалгах хэрэгтэй. Үүнийгээ шалгаад надад эцэслээд өгөөч ээ. Үүнийг бол би бол аваагүй учраас аваагүй гэдэгтээ дэндүү итгэлтэй байна” гэж байна лээ. Тэгэхээр шалгах л хэрэгтэй. Шалгаад мухарлах хэрэгтэй. Мухарлахгүй болохоор байн байн сөхөж гаргаж ирээд байсан юм. 

- Магадгүй ямар нэг өөр дуулиантай зүйлийг дарах гэж гаргаж ирээд шуугиулдаг сэдвүүд байх шиг санагддаг?

- Үүнийгээ бүр сайхан кино болгоод гаргадаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүмүүсийн тархийг угааж хооронд нь хагаралдуулдаг, талцуулдаг. Иргэдийн мэдээлэл муутай хэсэгт нь УИХ-ын 76 гэж хогийн амьтад гэсэн зүйлийг толгойд нь шингээж өгч байдаг. Эцэст нь энэ төр гэж авах юм байхгүй хэдэн юмнууд байж байна гэдэг ойлголт бүгдэд нь хүргэх гэж явдаг байдлаасаа салах хэрэгтэй. 

- УИХ-ын 76 гишүүн юу ч хийхгүй байна гэдэг мэссэж үе үе гардаг. Үүн дээр Ерөнхийлөгч намрын чуулганы хаалтад оролцохдоо УИХ-ыг тараах асуудлыг дэвшүүлнэ гэж хэлж байсан. УИХ-ыг тараах бололцоотой юу? 

- Нэгдүгээрт, УИХ-ыг Ерөнхийлөгч тараадаг эрх зүйн чадамж байхгүй. Хоёрдугаарт, УИХ-ыг тараана гэдэг бол их хариуцлагагүй яриа. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч болохоос биш ард түмнийг хоёр тийш нь талцуулдаг ч юм биш. Дөрөвдүгээрт, болохгүй байгаа зүйлүүдээ хамтраад шийдэх ёстой. Төрийн албан хаагчдын тоо, бизнес эрхлэгч нарын тоо нэг хэмжээнд ирлээ л гэж байна. Үнэхээр тийм байгаа бол төрийн албан хаагчдыг цомхотгох асуудлыг ярьцгаая л даа. Энэ мэтчилэн хамтраад шийдээд явах нь зүйтэй. Хамтарч шийдэх гаргалгаагаа ярьж шийдлээ олж улс орны хөгжил, маргаашийн асуудлыг яриад явна уу гэхээс биш хүмүүсийг талцуулах, турхирах, улс орныхоо хөгжлийг хойш нь татах юмнуудыг хийх нь их хариуцлагагүй л гэж хэлье. 

- Нэгэнт Ерөнхийлөгчтэй холбоотой асуулт тавьсан юм чинь дахиад нэгийг асууя. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэж ярих хүмүүс олширлоо. АН, МАН аль алинд л нь байна. Сүүлд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир гишүүн манай сонинд ярилцлага өгөхдөө дурдаж байсан. Манай хоёр хөрш ч нэг, нэг том удирдагчтай боллоо. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

- Урд хөршид нэг, хойд хөршид нэг хаан бий болчихлоо гэсэн юм яриад байгаа юм л даа. Монголд бас хатуу гараар үзэхгүй бол болохгүй нь ээ гэсэн яриа бас байх шиг байна. Нэг хүний хатуу гараар явах нь, ер нь дарангуйлал болохгүй юм байна гээд 1990 бид парламент гэдэг хамтын шийдвэр гаргадаг тогтолцоо руу л орцгоосон шүү дээ. Би бол Л.Элдэв-очир гишүүнийг ойлгож байгаа. Бид хоёр хоёулаа бизнес хийж байсан хүн. Тиймээс асуудлыг шударга талаас нь хурдан шийдэх, улс орныхоо хөгжилд тушаа болохгүй шийдээд өгчих юмсан гэсэн бодолтойгоор л УИХ-д орж ирж байгаа шүү дээ. УИХ-ын байдлыг хараад зарим нь тээг хийдэг, асуудлыг нь шийддэггүй, дарамт учруулдаг, асуудал явж өгөхгүй байна гээд сэтгэл алдарч байгаа зүйл байгаа байх. Гэхдээ үүнийг цэгцтэй л болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалыг шударга болгох хэрэгтэй байна. Шүүхийн хуульд өөрчлөлтүүд оруулах хэрэгтэйг олон жил ярьж байна. Хоёрдугаарт, төрийн албаны дунд, доод түвшин асар их хүнд сурталтай байна. Мөн сүүлийн үед төрийн алба руу их хошуурч байгаа. Ийм юмнуудыг багасгах, төр өөрөө хувийн хэвшлийнхний хийж байгаа ажлуудыг булааж авч урдуур нь орж хийдгийг болиулах хэрэгтэй. Төрийн ард түмний өмнө хүлээсэн үүргүүд гэж бий. Дэд бүтэц, нийгэм, эрүүл мэнд, боловсролын асуудлуудыг төр нь алдагдалтай, ашиггүй байсан ч өөрсдөө шийдээд явдаг ийм зүйл рүү ер нь орох ёстой. Юу гэж хэлэх гээд байна гэхээр парламентийн сайн ч бай, муу ч бай 76 гишүүнтэй байж, бүгдээрээ сууж шийдвэрээ гаргадаг байх нь зөв болохоос биш нэг хүн байж ганцаараа шийдвэр гаргах нь буруу л гэж хэлэх байна. Би бол парламентийн төлөө байсан, байх ч болно. 

- “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан асуудал анхаарлын төвд байна. Арбитрийн шийдвэрээр энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ч юм шиг мэдээлэл гарсан. Мөн холбогдолтой хүмүүс нь төлөх ёстой гэсэн шүүмжлэл гарч байгаа. Дээр нь МАН-ын хэсэг гишүүд Ерөнхий сайдад асуулт тавихад “Эрдэнэт”-ийн дансаар “Стандарт” банкны мөнгө орсон мэт мэдээлэл өгсөн. Дараа нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үгүйсгэж баяжмалын гүйлгээний мөнгө байсан гэдэг тайлбар хийсэн гэх мэт өрнөж байна. 

- Монгол Улсын Засгийн газрынх нь гишүүн нь хэвлэлд хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Хариуцлагатай, мэдээлэлтэй байх ёстой. Дээрээс нь бүх юмыг зөв талаас нь мэдээлэх ёстой хүмүүс. Жишээлбэл, манай Г.Занданшатар, Д.Сумъяабазар сайд гэдэг ч юм уу. Нэг нь төлөх ёстой юм билээ гээд нөгөө нь арбитрт ялагдсан юм билээ “Эрдэнэт” үйлдвэр төлнө гэдэг мэдэгдлүүдийг гаргах нь буруу. Ядаж “Эрдэнэт” үйлдвэрт ажил хариуцаж байгаа хүмүүсээс нь мэдээлэл авч байгаад хариулах ёстой. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас 20 сая ам.долларын зээл авсан байдаг юм билээ. Тэр үед Х.Наранхүү ерөнхий захирал нь байсан. 20 сая ам.доллараа “Эрдэнэт” үйлдвэр буцаагаад төлчихсөн байдаг. Энэ бол хийгдсэн ажил. Үүнээс хойшхи дөрвөн гэрээг үндсэндээ Ш.Батхүү гэдэг хүн хуурамчаар хийжээ гэдгийг нь тогтоочихсон. Манайх ч, олон улсын шинжээчдийн байгууллага ч тогтоож өгсөн байгаа. Үүнийг яагаад олон улсын Арбитр дээр хамгаалж чадсангүй вэ гэдэг асуудлыг би сайн ойлгохгүй, мэдэхгүй байна. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр тэр мөнгийг төлөх ёсгүй. Энэ бол Ш.Батхүүгийн хийсэн луйвар. Тиймээс Ш.Батхүү гэдэг хүн өөрөө төлөх учиртай. Төлөөд 51 сая ам.доллар үлдсэн байхад банк нь дампуураад хураагдаж бариад төлөх боломжгүй болсон гэж ярьж байна. Хүү торгуультайгаа явсаар 90 гаруй сая ам.доллар болсон юм байна. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёсгүй дахиад хэлэхэд улсын төсвийн хөрөнгөөр ч төлөх ёсгүй. Хэрвээ үүнийг “Эрдэнэт” үйлдвэр төлбөл цаашдаа маш муу жишиг тогтоно. Ш.Батхүү гэдэг хүн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар зурж байгаад “Стандарт” банкнаас зээл авсан залилангийн хэрэг гэдэг нь ойлгомжтой байсаар байтал “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулна гээд явж байгаа нь өөрөө зохимжгүй асуудал. 
Ш.Батхүү дөрвөн удаагийн зээлийг “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөөс гарын үсэг зурж байгаад авчихсан. Өөрөө магадгүй баталгаа гаргах зүйл байхгүй байсан. Тэгээд л “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг дуурайлгасан байх.  “Стандарт” банкныхан хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрт зээл өгсөн байдаг юм бол нэг удаа ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэр дээр очиж сууж байгаад гэрээгээ хийх ёстой байсан. Эсвэл “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Стандарт” банкнаас зээл авсан бол тэр оффис дээр нь очиж гэрээгээ хийдэг. Гэтэл энэ бүхнийг хийлгүй Ш.Батхүү гэдэг хүнд яагаад зээл өгөөд байсан юм бэ. Тэр мөнгө “Эрдэнэт”-ийн дансаар ороогүй шүү дээ. 

- Ороогүй гэж үү?

- Ороогүй. Харин Г.Занданшатар эхлээд орчихсон юм билээ гэж хэлээд сүүлд нь орлогын баяжмалын өөр мөнгө байсан юм байна гэж залруулаад хоёр өөр байдлаар ярьж байгаа байхгүй юу. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. “Эрдэнэт” үйлдвэр гэхээсээ илүү “Стандарт” банк Ш.Батхүү хоёр нийлж байгаад луйврын юм хийжээ гэдэг нь ойлгомжтой. Ямар ч том банк, итгэл үнэмшилтэй банк өөрийнхөө мөнгийг зээлэх гэж байгаа бол ийм юм хийдэггүй юм. Дөрвөн  удаагийн үйлдлээр 172 сая ам.долларын зээл авсан байдаг. Түүнийгээ төлж явж байгаад 51 сая нь үлдээд төлж чадалгүй дампуурсан байдаг юм билээ. Үүнийг тэр Ш.Батхүү гэдэг хүнээс нь олж авах хэрэгтэй. Тэр чинь Олон овоотын лиценз цаана нь хүн хард шилжүүлсэн хөрөнгө, мөнгө байдаг юм билээ шүү дээ. Төрөөр ч юм уу, “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлээд салах гэж байгаа бол дэндүү хариуцлагагүй асуудал. 

- Хэрэв гарын үсэг хуурамч юм бол Арбитрын шүүх дээр яагаад шийдвэр гаргасан юм бол. “Эрдэнэт” төлөх шийдвэр гэж ойлгосон шүү дээ?

- Надад баримтууд байгаа учраас баримт л ярьж байна. “Жаст” группийн явуулж байсан бичгүүд, гарын үсэг нь хуурамч байна гэдгийг гаргасан олон улсын байгууллагын дүгнэлт, зээлийн гэрээнүүд байна. Нэг зээл “Эрдэнэт”-ийнх бусад нь биш байсан. Үүнтэй холбоотой шүүх дүгнэлтүүд болон зээлийн төлөлтийн мэдээ гээд бүгдийг харсан учраас л хэлж байгаа юм. Надад баримт гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн хүмүүс хуурамчаар үйлдэж өгөхгүй шүү дээ. “Жаст” групп авсан болохоос “Эрдэнэт” үйлдвэрт олгоогүй юм. 

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419