5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг банкууд эсэргүүцэж, барилгынхан дэмиж байна

5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг банкууд эсэргүүцэж, барилгынхан дэмиж байна

“Хөшигийн хөндий-Буянт-Ухаа”-г түшиглэн дагуул хот барихаар төлөвлөжээ 

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб сар бүр улс орны эдийн засгийн салбарын тулгамдсан болон цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Энэ удаагийнх “Гурван талт хөгжлийн бодлого ба бүтээн байгуулалт” сэдвээр барилгын салбарын асуудлыг хөндөж, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Монголын Барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд, МҮХАҮТ-ын дэргэдэх Барилгын зөвлөлийн дарга Г.Батжаргал, Монгол Улсын зөвлөх архитектор Я.Шархүү нар сэтгүүлчидтэй ярилцлаа. Барилга хот байгуулалтын яам ирэх жилүүдэд Богд уулыг нар зөв тойрсон, нийслэлийн шинэ дагуул хот барихаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн нийслэлээс Буянт-Ухаа онгоцны буудлыг шинэ хот төсөл болгож, эдийн засийн чөлөөт бүс байгуулах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Ийнхүү Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд, Эмээлтээс Бага хангай зөрлөг хүртэлх төмөр замын, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал дагасан агаарын, Улаанбаатар-Хөшигт чиглэлийн хурдны зам буюу авто тээврийн гэсэн дэд бүтцийн шинэ коридоруудыг бий болгох боломж байгаа салбарынхан дуулгав. Урьдчилсан ТЭЗҮ нь хийгдсэн онгоцны буудлыг эдийн засгийн нээлттэй бүс болгохоор зорьж байгаа аж. Ингэхдээ онгоцны буудалд тулгуурласан аялал жуулчлал, морин тойруулга, тээвэр ложистекийг хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж үзжээ. Хэлэлцүүлгийн үеэрх талуудын байр суурийг хүргэе. 

 

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн: 600-700 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 20-30 мянган айлыг орон сууцжуулах боломжтой

- ТОСК Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. “Буянт-Ухаа 1” хорооллыг барих мөнгийг Хөгжлийн банкнаас зээлээд түүнийгээ буцааж төлөлгүй “Буянт-Ухаа 2” хорооллыг үргэлжлүүлээд барьчихсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ? 

- Хөгжлийн банкнаас авсан зээл улсын төсвөөс төлөгдөх ёстой. Үе, үеийн Засгийн газраас энэ өрийг улсын төсөвт суулгах тогтоолын төсөл гардаг боловч хэрэгждэггүй. Засгийн газар асуудлаа шийдэхгүй явсаар 330 тэрбум төгрөгийн өртэй болсон. Төр юу гэж амладаг вэ гэхээр ард иргэдээ аятай, тухтай орон сууцанд амьдруулна гэж амалдаг. Үүнийг төрийн агентлаг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр сан бий болгож, ипотекийн зээлийн гол эргэлтийг нь ТОСК явуулах ёстой юм. Уг нь барилгачдаас орон сууцыг нь худалдаж аваад иргэдэд урт хугацаагаар зээлүүлэх хэрэгтэй. Гэтэл төр нь зээл аваад барилгачидтайгаа өрсөлдөөд орон сууц барьсан шүү дээ. 


- Үүнийг  яаж шийдэх вэ?

- ТОСК-ийн балансыг цэвэрлэх асуудал гарч ирж байгаа. Дутуу баригдсан барилгуудыг гүйцээх шаардлагатай. “Буянт-Ухаа 2” дээр 18 ширхэг 970 айлын орон сууц 60 хувийн гүйцэтгэлтэй байсныг Засгийн газрын тогтоол гарч, дуусгах шийдвэр гарсан. Дөрвөн аймаг дээр дутуу баригдсан ТОСК-ийн орон сууцууд байгаа. Үүнийг гүйцээхээр Засгийн газар 55 тэрбум төгрөгийг  Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр болсон. 


- Хэзээнээс хэрэгжих вэ? 

- Энэ сараас хэрэгжээд явна. Ийнхүү 970 айлын орон сууцыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулна. 


- Барилгын компаниудын нөхцөл байдал ямар байгаа вэ? 

- Ер нь бол хүнд байгаа. Гэхдээ 2017 онд эдийн засаг өсч эхэлсэн учраас сэргэж эхэлсэн. 


- Ипотекийн зээлийн асуудлыг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэхээр болсон шүү дээ. Хүртээмжийг нь сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Зээлийн хүүг нь таван хувь болгох тухай асуудал яригдаж байгаа? 

- Ипотекийн зээлийг таван хувийн хүүтэй болгох асуудлыг банк, санхүүгийн байгууллагууд боломжгүй гэж харж байгаа. Харин барилгын салбарынхан аль болох таван хувь болгох гээд зүтгээд л байна. Энэ хувилбар дээр судалгаа гаргаад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Дэлхийн Ногоон хөгжлийн сангаас санхүүжих бололцоо бий гэж харж байна. Засгийн газраас бага зэрэг хөрөнгө гаргуулна. Тэгээд бусад хандивлагчдын эх үүсвэрийг татахад таван хувийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэдгийг судалгаа харуулсан. 600-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 20-30 мянган айлыг орон сууцжуулах бүрэн боломжтой. 

 

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн орлогч П.Баярхүү: 2017-2020 онд нийт 50 “Дэд бүтцийн төв” барина
 
Улаанбаатар хот 216 мянган өрхтэйгөөс 40 хувь нь орон сууцанд амьдардаг. Үлдсэн 40 хувийг шугам сүлжээгээр цахилгаанаар хангаж халаагуур хэрэглэнэ. 20 хувийг сайжруулсан түлшээр хангаж, захын бүсүүдэд дэд бүтцийн төвүүд барина. Энэ ажил эхэлсэн. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсээр хөгжүүлнэ.
Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23.9 хувь буюу 2317 га газрыг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой бүсэд орон сууцны хороолол, үйлчилгээний өндөр давхрын барилга, байгууламж барина.  Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийтдээ 24 байршилд 1473 нэгж талбарын 90 орчим га газрыг чөлөөлөн, дэд бүтцийн ажилд 104.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 5093 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Төвийн бүсэд 2018 онд нийслэлийн төсвөөс 10.1 тэрбум төгрөгийг зарцуулж инженерийн дэд бүтцийг барина.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлуудыг БНХАУ-ын Засгийн газрын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй  бүсэд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлнэ. 2017-2020 хүртэл нийт 50 “Дэд бүтцийн төв”- ийг барихаар төлөвлөж 2017 онд “Дэд бүтцийн төв” барих бэлтгэл ажлыг ханган техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, таван байршилд ажлын зураг төсөв хийсэн.
Захын бүсийн гэр хороолол нь 4402.5 га буюу 47.3 хувийн гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбоно.

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419