Гэр бүлийн гишүүдэд эерэг харилцаа бий болгох, гэр бүлийн бат бэх байдлыг сайжруулах зорилгоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын харьяа Сургалт, судалгаа мэдээллийн төв, “Жэй Си Ай Конгресс” байгууллага болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” төслийг зохион байгуулж байна. Уг төсөл 3 үе шаттай бөгөөд нэгдүгээр шат “Хосын сургалт” 2018 оны 3 сарын 30, 31-ний өдрүүдэд “Жаргалант” амралтын газар Сонгинохайрхан дүүргийн 10 гэр бүлд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтаар гэр бүлийн боловсрол, үнэ цэнэ, үнэт зүйлс, хосын харилцаа зэрэг үндсэн ойлголт өгөгдөж, хосуудад ганцаарчилсан зөвлөгөө өгөх, оролцогчдын бүлгийн уулзалт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан. Хөтөлбөр үйл ажиллагааны дундуур хамтдаа хөгжилдөх, хөгжөөнт тоглоом, уламжлалт эмчилгээ, стресс тайлах, тайвшруулж амраах массажанд орох, хосын гэрэл зургийг авч дурсгах зэрэг хамтдаа байх дурсамжтай мөчүүдийг үлдээх, эерэг нөлөөлөл үзүүлэх зэрэг үйл ажиллагаа болсон. Төслийн хоёрдугаар үе шат болох “Хосын болзоо” 4-р сарын 20-ны өдөр, гуравдугаар үе шат нь Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан “Аз жаргалтай гэр бүл” үйл ажиллагаанд хосууд хүүхдүүдийн хамт оролцоно.