Дээд боловсролын чанарыг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна

2018-04-06, 09:21 Боловсрол 1,285 0
Дээд боловсролын чанарыг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна

Их дээд сургуулиудын 80 хувь нь магадлан итгэмжлэгдсэн атлаа хөдөлмөрийн зах зээлд гарч буй мэргэжилтэй боловсон хүчний нэлээд хувь нь ажлын байртай болж чадахгүй байгаа нь Монголын       дээд боловсролын тогтолцоо, чанарын үзүүлэлт тааруу байгааг илтгэх нэгэн  үзүүлэлт юм. Тиймээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам салбарын тулгамдаж буй энэ асуудалд чухал ач холбогдол өгөн ажиллаж байна. Үүний нэг нь Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөл. Энэхүү төсөл чанартай, сайн менежмент бүхий тэгш хүртээмжтэй дээд боловсролын тогтолцоог Монгол улсад бий болгохоор зорин ажиллаж байна.

Үүний нэг нь Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөл. Энэхүү төсөл чанартай, сайн менежмент бүхий тэгш хүртээмжтэй дээд боловсролын тогтолцоог Монгол улсад бий болгохоор зорин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд зөвхөн Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл төдийгүй бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш эрдэмтэн судлаачид, суралцагчдын үүрэг оролцоо маш чухал. Тиймээс 3 дугаар сарын 30-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл ЮНЕСКО, Азийн хөгжлийн банктай хамтран “Чанарын соёл-чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа. Хуралд ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүсийн боловсролын инноваци хариуцсан секторын дарга Либинг Ван, сүүлийн гурван жилийн хугацаанд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамтай хамтран “Ижилсэх түншлэл” магадлан итгэмжлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Германы ASIIN магадлан итгэмжлэх агентлагийн захирал Иринг Вассер, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн харилцаа, хөгжлийн бодлогын дарга Кристоф Витхоф, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, дотоодын их дээд сургуулиудын удирдлага, багш ажилтнууд, багш судлаач нийлсэн 200 хүн оролцож манай их дээд сургуулиудад чанарын дотоод баталгаажуулалттай холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн ололт амжилтаа хуваалцаж, туршлага солилцсон юм.  
Хурлын үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалантай ярилцлаа.

 

- Манай их дээд сургуулиудын үйл ажиллагааны чанарт зарим талаараа асуудал байна гэж олон нийт үздэг. Өнөөдрийн тулгамдаж буй гол асуудал юу байна вэ? Үүнийг цаашид хэрхэн даван туулах вэ? 

- Асуудал байгаа нь үнэн. Жил бүр 30 гаруй мянган залуучууд их дээд сургууль төгсөн гардаг. Гэвч эдгээр залуусын 40-өөд хувь нь л шууд мэргэжлийн чиглэлээрээ ажилд ордог гэсэн судалгаа бий. Энэ нь хөдөлмөрийн зах зээл эдгээр төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг хэрхэн үнэлж дүгнэж буйн шууд илрэл юм. Энэ бол дээд боловсролын үйл ажиллагаа чанарын асуудалтай байна гэсэн үг. Тиймээс энэ чиглэлд яамны зүгээс дорвитой алхмуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, бид сургалтын чанарын удирдлагыг гурван үе шатанд авч үзэж байна. Нэгдүгээрт, эрдэмтэн багш нар маань  өөрөө сургалтын арга зүгээ сайжруулах, хөтөлбөрөө хөгжүүлэхийн төлөө маш идэвхтэй ажиллах ёстой. Ажил олгогчдын буюу нийгмийн эрэлт хэрэгцээг судалж түүнд тулгуурласан боловсон хүчин бэлтгэх боловсролын үйл ажиллагааны төлөвлөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийнхөө агуулга, арга зүй, сургалт явуулж буй хэлбэртээ өөрчлөлт хийх ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, сургууль өөрсдийн дотоод үйл ажиллагаа, хөтөлбөрийн чанар , сургалтандаа хяналт тавьж, чанарын үнэлгээг тогтмол хийдэг байх, ийм бүтцийг нэгжүүдийг бэхжүүлэх юм. Гуравдугаарт, сургуулийн шалгуур шаардлагыг давж гарч чадсан хөтөлбөрүүдийг бид Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, мэргэжлийн зөвлөлүүдээр магадлан итгэмжлүүлдэг байх систем рүү явж байна. Ингээд Өнөөдрийн хурлаар шинэ шалгуур шаардлагуудаа танилцуулж байна. Ингэснээр сургалтын чанарт их ахиц гарна гэж бид үзэж байгаа.

 

- Өнөөдрийн хурлын ач холбогдол, үр дүн юу байх вэ? 

- Хамгийн гол ач холбогдол нь Германы туршлагыг судалж, өөрийн хөрсөнд буулгасан шинэ  шалгуур шаардлагаа багш нартаа танилцуулж байна. Эдгээр шалгуур шаардлагыг зургаан сургууль дээр туршиж үзсэн. Тэрхүү туршилт, үр дүнгээ мөн танилцуулж байна. Мөн Германы ASIIN байгууллагатай түншилж ажилласнаараа шалгуур шаардлагаас гадна манай магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны дүрэм журам, эрх зүйн орчны тухайд тодорхой санал, зөвлөмжүүд авлаа. Товчхондоо их дээд сургуулийн магадлан итгэмжлэл шинэ түвшинд гарах анхны алхам эндээс эхэлж байна. Цаашид бид магадлан итгэмжлэлийг нээлттэй, ил тод, хараат бус, бие даасан байх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллана. Өөрөөр хэлбэл магадлан итгэмжилсэн шийдвэрийг яам, төрийн байгууллага гаргах биш мэргэжлийн олон нийт буюу тухайн хүнийг ажилд авах гээд байгаа мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж,  хүлээн зөвшөөрөх,  чанартай сургалт явуулж байгаа эсэх дээр шинжилгээ хийж итгэмжлэл өгөх процесс руу шилжиж байна. 

 

- Дээд сургуулийн тоог цөөлж, чанаржуулах зорилт тавьж байгаа юм билээ. Энэ жилдээ багтаж энэ шинэчлэл хийгдэх үү?

- Дээд сургуулийн тоог цөөлнө гэдгийг тоо талаас нь харах хэрэггүй. Цэвэр чанарын асуудал яригдана. Чанарын шаардлага хангаж чадахгүй байгаа сургуулиуд хаагдах, татан буугдах, зарим хэлбэрээр бие биедээ байгаа давуу талдаа түшиглэн нэгдэж, нягтрах процесс явагдсанаар дээд сургуулийн тоо цөөрнө. Сая бид арван зургаан сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийгээд байна. Энэ ажил үргэлжилнэ. Цаашид хөтөлбөрүүд дээр хяналт, шинжилгээ хийнэ. Ер нь магадлал итгэмжлэл гэдэг бол хянаж, шалгаж шүүхээсээ илүү зөвлөгөө өгч,  хөгжихөд нь түлхэц болох, хамтран хөтөлбөр, үйл ажиллагаагаа сайжруулах үйл явц юм шүү дээ. 

 

- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хэдэн сургууль байна вэ? Тэр болгонд БСШУСЯ-аас ямар шаардлага тавьж ажилладаг вэ? 

- Магадлан итгэмжлэгдсэн 67 сургууль, 203 хөтөлбөр байна. Гэвч энэ үнэлгээ бодитой хийгдэж чадсан эсэх нь асуудал дагуулаад байгаа юм. Яагаад гэвэл төгсөгчид маань зуун хувь ажлын байрандаа шууд тэнцэж чадахгүй байна шүү дээ. Тийм учраас л магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг шинэчилж, цаашид бодитой, үнэн зөвөөр дүгнэх энэ нь их дээд сургуулиудын чанар, үйл ажиллагаанд нөлөөлөх шинэ механизмыг бий болгохыг зорин ажиллаж байна. 
 
- Дотоодын их дээд сургуулиуд олон улсын байгууллагад хандаж магадлан итгэмжлүүлэх нь ихэсчээ. Энэ нь боловсролын чанарт ямар өөрчлөлт авчрах вэ?
 
- Олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлнэ гэдэг манай сургуулиудын үйл ажиллагаа, түүний чанарыг олон улсад хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Манайд сайн сургууль, сайн хөтөлбөрүүд бий. Тэд маань өөрсдийн чиглэлийн магадлан итгэмжлэлд хамрагдаж байна. Үүн дээр яамны зүгээс бодлогын хувьд мөн санхүүжилтийн хувьд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Тодруулбал, тэргүүлэх чиглэлийн найман сургалтын хөтөлбөрийг олон улсад, 20 хөтөлбөрийг дотоодод магадлан итгэмжлүүлэхэд Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлж байна. Энэ хугацаанд АШУҮИС-ийн "Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” хөтөлбөр, ШУТИС-ийн "Геодези", МУИС-ийн “Програм хангамж” хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлсэн. ШУТИС-ийн Цахилгаан холбоо, Утасгүй холбоо, ХААИС-ийн Механик инженер хөтөлбөрүүд дээр АНУ-ын ABET байгууллагын шинжээчид, МУБИС-ийн “Багш-математикийн боловсрол” хөтөлбөрт ХБНГУ-ын ASIIN байгууллагын шинжээчид ажиллаж  эхний дүгнэлт сайн байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ бол манай зарим  их дээд сургуулиудын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрч байна, шалгуур шаардлагуудыг хангаж байна гэсэн үг.  

Шинэ шалгуур шаардлагыг хэрэгжүүлэх боловсон хүчин хэрэгтэй байна

Шинэ шалгуур шаардлагыг хэрэгжүүлэх боловсон хүчин хэрэгтэй байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийг бие даасан, мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх эрх зүйн орчинг нь бүрдүүлэх, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх, улмаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийг олон улсын түвшинд хүрсэн магадлан итгэмжлэлийн нэр хүнд бүхий агентлаг болгон хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь ХБНГУ-ын нэр хүндтэй чанарын баталгаажуулалтын агентлаг ASIIN байгууллагатай “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ  хурлын үеэр үр дүнтэй нь танилцсан.
 
Хөтөлбөрийн хүрээнд Боловсролын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг шинэчлэх, дүрэм журмыг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах зэрэг ажлуудыг хийж байгаа бөгөөд шинэ шалгуур шаардлагыг хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь хүний нөөцийг бэхжүүлэх явдал гэдгийг ноён Иринг Вассер онцолж байсан. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулъя.
 
- Төслийн хүрээнд гурван жил ажиллаж байх хугацаанд ажиглагдсан, анхаарвал зохих зүйл байв? Яавал бид дээд боловсролын чанараа стандартын түвшинд цаашилбал дэлхийн түвшинд гаргаж чадах вэ? 
 
- Хамгийн түрүүнд надад ажиглагдсан, анхаарвал зохих зүйл тоглогч талууд буюу магадлан итгэмжлэлд оролцогчид маш олон янзын хүмүүс байсан. Их сургуулиуд, шинжээчид, магадлан итгэмжлэлийн зөвлөлд ажиллаж байгаа зохицуулагчид, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтнүүд гэх мэт маш олон тал оролцож байгаа юм. Гэвч эдгээр талууд магадлан итгэмжлэлд хэрхэн оролцох үүрэг хариуцлага нь юу болохыг тодорхой мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл зарим үүргүүд давхацсан эсвэл орхигдчихсон гэх мэт тодорхой болгож засах ажил их байсан. Дараагийн асуудал бол олон улсын түвшинд хүрсэн шинэ шалгуур, шаардлагуудыг гаргаж тавилаа. Шинэ стандарт тогтоож байна гэсэн үг л дээ. Одоо энэ шинэ шалгуур шаардлагыг шаардлагатай арга хэрэгслийг нь ашиглаж магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг өндөр түвшинд хэрэгжүүлэх хүний хүч, чадавхи маш чухал байна. Үүнийг сайжруулах нь дараагийн чухал ажил гэж харж байна.

- Манай дээд сургуулиуд чанарын тухайд маш их шүүмжлэл дагуулж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл шаардлага хангасан боловсон хүчин зах зээл дээр нийлүүлж чадахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ? 
 
- Муур өөрийгөө толинд харахдаа арслан болгож хардаг. Яг үүнтэй адил манай их дээд сургуулиуд өөрсдийнхөө алдаа дутагдлыг үнэнчээр харж чадахгүй байна. Өөрсдийнхөө давуу талыг хэлэхдээ маш сайн боловч сул талаа гаргаж ирэхдээ муу байна. Давуу талаа сул талтай нь адилхан харж, үнэлэлт дүгнэлт өгч, өөрсдийнхөө төлөө үүнийгээ засч залруулах нь маш чухал шүү дээ. Өнөөдрийн хурлаар авч хэлэлцэж байгаа чанарын дотоод баталгаажуулалтын асуудал дээр бид юуг зориод байна вэ гэвэл өөрийгөө үнэн зөв, шударгаар үнэлдэг, алдаа байвал түүнийгээ сайжруулах чадавхийг л сургуулиуддаа өгөх гээд байгаа юм. Яг өнөөдөр үүн дээр бид гол анхаарлаа хандуулж байна.  

 

Тэрээр цаашид эрх зүйн орчныг бүрдүүлж, магадлан итгэмжлэлийн ажлын алба, шинжээчид, их дээд сургуулийн чанарын дотоод хяналтын асуудлыг хариуцсан   хүний нөөцийг чадавхижуулж чадвал Монгол Улс боловсролын магадлан итгэмжлэлийг дотооддоо олон улсын түвшинд хийх, түүнд ойртуулах боломж нөхцөл бүрэлдэж эхэлснийг онцолж байсан юм. 

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419