М.Энхболд: Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл

2018-04-05, 13:00 Улс төр 1,243 5
М.Энхболд: Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна. Намрын чуулган өндөрлөснөөс хойш УИХ-ын гишүүд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж, УИХ-аас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэй нь танилцлаа. Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна.Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд, 5-аас бусад аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон. Бүх сум, суурин дүүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна. Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна. 

Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байна. Өсгөсөн мал нь, хураасан ургац нь орлогын тогтвортой үүсвэр болохгүй байна.

Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна. 2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосны урамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна. 400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.

Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн. Тиймээс УИХ, Засгийн газар,орон нутгийн удирдлагууд аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тэргүүн ээлжинд дэмжиж, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид зах зээл, хүн ам, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах нь зүйтэй юм.

Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог.

Салбарын яам хүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна. 2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид 94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах, зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм. Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айл өрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм.

            Ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийн зоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа,түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариаланэрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая.

Хөдөөд амьдрах таатай орчин бүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг иргэд анхааруулж байна. Аймаг, сумын төв, суурин газруудад ажилгүйдэл их хэвээр байна. Ажлын байргүй, амьдрах аятай орчин бүрдэхгүй байгаа нь сум эзгүйрч, залуус нутагтаа тогтохгүй байх гол шалтгаан юм.

Аймгийн төвийг оролцуулаад аймаг, сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид,16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон байна. Хөдөөд ус, дулааны асуудал орхигджээ. Үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэхэд төвлөрсөн ус, дулааны хангамж чухал гэдгийг бид мартжээ.

Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилт технологитой ус хангамж, ариутгах татуургын, дулааны нэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг нь өргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье.

 

Эрхэм гишүүд ээ,

УИХ нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыгөнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад УИХ хяналт тавих ёстой.

Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл. Нийслэлийн авто замын урт 858 км, тээврийн хэрэгслийн тоо 586.8 мянга, авто замын ачаалал 3 дахин хэтэрсэн гэсэн мэдээ байна. Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Харин нүхэн гарц, давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.

Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож ашигламаар байна. Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилд туслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйд нийцнэ.     

Эрхэм гишүүд ээ,

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт сэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ.

2017 онд шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17 настай, 42.7 хувь нь 18-29 насныхан байна. Ял шийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Өмнөх онтой харьцуулахад ял шийтгүүлсэн 14-15 насныхны тоо 3.5, 16-17 настай хүүхдийн тоо 23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувь өсчээ.

Улсын хэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 53.4 хувиар өсөж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувь нэмэгдсэн байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, өөрчлөгдөх нь байдаг ч ял шийтгүүлэгчдийн 48 орчим хувийг өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн.

Үүний шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ. Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.

Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтоож чадсан эсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе.

            Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 лархи, дарс, 26.3 л шар айраг ногдох хэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь 18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байна гэсэн үг. Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж байгааг харуулж байна.

УИХ-аас баталсан, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэр төрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээнд хүргэж бууруулах ,архины агууламжийн дээд хязгаарыг хуульчлах асуудлыг тусгамаар байна.

Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилт ямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе. 2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хууль өргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1 хувь байна гэсэн дүн гарчээ.

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанар ямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна. Парламентын бүрэн эрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүү чухал нь хэнд ч ойлгомжтой билээ.

 

Эрхэм гишүүд ээ,

Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах ёстой. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дунд нь хэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино.

“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.

Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улстөрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино. Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.

Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаар байна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрх үүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал ч байхыг үгүйсгэхгүй.

Оффшорын асуудлаар тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг энэ Их хурал л анх удаа хийсэн. Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье.

Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа,

Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэдасууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой.  

УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэ гтөслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.

Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?

Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе.

Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг, байгалийн хий гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье.

Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыг орхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа та бүхэн мэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох, цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй.

Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жил ургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүй болох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөн базаахад төр засгаас тодорхой дэмжлэ гүзүүлэх нь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно.

Хаврын салхи шуурга, шар усны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байха дмэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага онцгой анхаарах ёстойг сануулж хэлье.

Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааны эх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсаа ршүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцин хайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж, ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ.

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй. 

Эрхэм гишүүд ээ,

Иргэд ,сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан.

Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ.

Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөөажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   

УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүрцарай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

 

Эрхэм гишүүд ээ,

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гадаад харилцаанд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө.

УИХ-ын даргын түвшинд БНТУ-д 5 жилийн дараа албан ёсны айлчлал хийж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцлоо. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны товчооны гишүүнээр сонгогдлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Монголын парламентын төлөөлөгчид анх удаа албан ёсны ажиглагчаар оролцлоо.

Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын анхдугаар бага хуралд хамтран санаачлагчийн хувиар УИХ-ын төлөөлөл оролцсон.

Эдгээр нь олон улсын түвшинд Монголын парламентын нэр хүнд өсөн нэмэгдэж, байр суурь бэхэжсээр байгаагийн тод илрэл юм.

Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх, улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээ арилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх нь гарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий.

Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийн сэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалд турхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш. Төр нь ч, нийгэм нь ч, бодлого нь ч тогтвортой, зөвхөн хуульд захирагдаж, шударга, хариуцлагатай байж чадаж гэмээнэ бид илүү сайнд хүрнэ.

Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг эн тэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандан уриалъя.  

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419