Ц.Монгол: Арбитрын шүүхийн шийдвэр нууц биш

2018-04-05, 09:58 Улс төр 912 0
Ц.Монгол: Арбитрын шүүхийн шийдвэр нууц биш

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

 

- Засгийн газар Арбитрын шүүхэд хоёр удаа ялагдаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөн­­гийг төлөх болсон. Энэ асуу­далд та ямар байр сууриас хандаж байна вэ?

- Олон улсын арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлд­вэр, Стандарт банк­тай маргаж байгаа асууд­лын талаар тодорхой хэдэн зүйл хэлмээр байна. Олон улсын шинж ча­нар­тай томоохон арбитрын маргаанд Мон­гол Улсын Засгийн газар өмгөөлүүлэхээр хуулийн фирм хөлслөхөөс гадна, Улсын ерөнхий прокурорын газар хя­налт тавьж, оролцож байх ёстой.  Арбитрын маргаантай асууд­лыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад гэмт хэр­гийн бүрэлдэхүүнтэй эсэх, хуурамч баримт бичиг үйлдсэн эсэхийг тог­тоосон байх учиртай. “Жаст”-ын хэргийн талаар АТГ асуудлыг шал­гаад, шүүхээр эцэслэн шийд­вэр гаргуулсан байх ёстой байсан юм.

Гэтэл шалгаж байгаад шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь дэндүү хариуцлагагүй явдал. Хэрэв шүүхийн шийдвэр гарсан бол Лондонгийн арбитрын шүүхэд “Эрдэнэт” үйлдвэр ялах магадлал маш өндөр байсан. Энгийн зүйл юм шиг мөртлөө зайлшгүй хэрэглэх ёстой хуулийн арга хэрэгслийг манайхан огт хэрэглэхгүйгээр ялагдсан. Монгол Улсын эрх ашгийг төлөөлж гэрээ хийж байгаа эрх бүхий этгээдүүд олон улсын гэрээг маш ха­риуц­лагагүй, маргаан гар­сан нөхцөлд асар их эрсдэл гарахаар хийсээр ирсэн, хийж ч байна. Хөндлөнгийн, өөр улсын Арбитр сонгохгүй, эсрэг талынхаа харъяалагдах улсын Арбитрыг сонгож байгаа нь буруу бөгөөд том алдаа.

“Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд  баталгаа гаргаж өгсөн. Ш.Батхүү зээл авсан асуу­дал олон нийтэд ил болоод дөрвөн жил болж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд “Эрдэнэт” үйлд­вэрийн зөвхөн  51 хувийг биш бүхэлд нь барьцаанд тавьсан. Гэтэл 51, 49 хувь гээд байгаа нь цаанаа улс­төрж­сөн, тодорхой хэ­сэг бүлгийн ашиг сонирхол нуугдаж байна уу гэлтэй.

 

- Арбитрын шүүхийн шийд­вэр нууц гээд байх юм?

- Арбитрын шүүхийн шийдвэр нууц биш. Шүү­хээс гаргасан шийдвэр нь олон улсын Британи Ирландын хуулийн мэ­дээ­лэл институудын албан ёсны цахим санд ил тодоор оруулсан байгаа.  Олон улсын шүүхээс гар­гасан шийдвэрийг уншиж судалж, үнэлэлт дүгнэлт хийх асуудал маш чухал. Гэтэл Арбитрын шүүхийн шийдвэрийг холбогдох этгээдүүд “нууц” гэж хэлээд олон нийтэд ил гаргахгүй байна. Энэ нь Монгол Улсын эрх ашгийг Ар­битрын шүүх дээр хамгаалж чадаагүй нэр бүхий хүмүүс  өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал ил гарна гэж айхдаа нууж байна гэж үзэхээр байгаа юм. Миний хувьд Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг судалж үзлээ.  2-3 жилийн өмнө Монголын хууль хяналтын бай­гуул­­лагаар шалгаад эрүү­гийн хариуцлага хү­лээл­гэж, тогтоогоод  шүү­хийн шийдвэрийг олон улсын арбитрын бай­­гуул­лагад  хүргэж өг­сөн бол “Эрдэнэт” үйлд­вэрээс мөнгө гаргуулах шийдвэр гаргах ямар ч үндэслэл байхгүй  юм билээ. Монголын талаас өмгөөлж байгаа хуулийн фирм  “Эрдэнэт” үйлд­вэр­тэй холбоотой асууд­лыг хуурамч гарын үсэг зурсан, “Эрдэнэт” үйлд­вэр энэ асуудалд ямар ч хамаарал байхгүй гэсэн хариу тайлбар хий­сэн байдаг. Хуулийн фир­­мийнхэн ямар ч нот­лох баримтгүйгээр тайл­бар хийхийн  оронд манай хууль хянал­тын бай­гууллагаар тогтоолгосон шийдвэрийг аваачиж өгөх ёстой байсан. Хэнд ч ойлгомжтой энэ зүй­лийг хийгээгүйгээс бо­лоод Засгийн газар ялагд­чихлаа.

 

- Өөр ямар асууд­лаас болж ялагдал хүлээсэн бэ?

- Манай улсын та­лыг хариуцаж байсан төлөөлөгчид хоёр жилийн өмнө Арбитрын шүүхийн хоёр ч шийдвэрээр  зээл, өмгөөлөгчийн зардал, бусад төлбөр торгууль гээд  70 орчим сая ам.доллар төлөх шийдвэр гарсан шиг байгаа юм. Шүүхийн шийдвэр гарангуут хурдан арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл цаг хугацаа маш их алдсан нь харагдаж байна. Үүнээс болоод хохирлын хэмжээ өссөн.  Хариуцлагагүйгээс болж 50 орчим сая ам. долларын өрөнд орсон гэж үзэхээр байна. Арбитрын шүүхийн хуралдаанаар 500 мянган ам.доллараас дээш өртөг бүхий хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөх тухай захирамж гарсан. Үүнийг биелүүлбэл давж заалдах боломжтой болох байсан гэж ойлгосон. Гэтэл шүүхээс гаргасан энэ захирамжийг манай тал биелүүлээгүй тул “шүүхийг үл хүндэтгэсэн” хэмээн үзэж, нэхэмжлэгч тал хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх эрхтэй гэж шүүх үзсэн байна. Энэ бол ноцтой бөгөөд манай талын тө­лөөлж байгаа этгээдийн болон өмгөөлөгч хуулийн фир­мийн хариуц­лагагүй­гээс болсон гэж бодож байна. Тэгэхээр Стандарт банкны энэ асуудал бидэнд маш том сур­гамж боллоо. Төрийн хууль цаазын зөвлөх, хуулийн хэрэг­жилтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага төр засгийг төлөөлөх, өмгөөлөх үүргээ хангалт­гүй биелүүлж байна гэхэд буруутахгүй байх.

 

- “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группт баталгаа гаргаж өгөхдөө хууль зөрчсөн зүйл байгаа юу?

- Үнэн хэрэгтээ баталгааг ТУЗ нь буюу Төрийн өмчийн хороо Засгийн газрын хяналт дор гаргах ёстой. Анхны зээлийн баталгаа гаргаж өгсөн, дараагийнх нь “хуурамч” гэж яриад байгаа. Тэгвэл анх баталгаа гаргаж өгсөн асуудал нь ч хууль бус  зүйл. Өөрөөр хэлбэл, баталгаа гаргах ямар ч эрх мэдэлгүй этгээд баталгаа гар­гасан гэж ойлгож бай­на. Нөгөөтэйгүүр иргэ­дэд зээл олгохдоо зээл авч байгаа этгээдийн хө­рөн­гийн эх үүсвэр, зээ­лээ эргүүлэн төлөх чад­вар зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч  хөрөнгийг нь барьцаалсны үндсэн дээр өгдөг биз дээ.

“Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группт баталгаа гаргаж өгөхдөө эд хөрөнгийг нь бүртгүүлэх, барьцаалах зэрэг баталгаа авах ёстой байсан.  Гэтэл огт судалгаа хийгээгүй, баталгаажуулаагүй. Тиймээс Арбитрын шүүхэд маргаан  эхлэнгүүт “Жаст” групп өөрийн эд хөрөнгийг шилжүүлж үрэн таран хийсэн асуудал гараад ирлээ. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой.

“Эрдэнэт”-ийн удирдлага “Эрдэнэт” үйлдвэрийг бүрэн төлөөлөх эрхтэй гэсэн  албан тоот хийж өгсөн Төрийн өмчийн хорооны хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт банкинд мөнгө гаргуулах асуудал яригдаад байна шүү дээ. Ийм эмгэнэлтэй байдал “Эрдэнэт” үйлдвэр дээр яваад байна. Хувь хүний, хэсэг бүлэг хүний ашиг сонирхол төрийн ашиг сонирхлоос даваад явчихсан байгаа нь энэ бүгдээс шууд харагдаж байна.

 

- Хариуцлага тооцох тухайд хууль эрх зүйн ямар зохицуулалт байна вэ?

- 2015 онд Эрүүгийн шинэ хууль батлагдсан. Гэхдээ энэ хуульд хээл хахууль авч Монголын байгалийн баялгийг гаднынханд өгдөг, хууль бус гэрээ хийдэг, хууль бусаар төрийн өмчийг барьцаалдаг, улсын мөнгө завшсан гэх мэт гэмт хэрэгтнүүдийн лобби, ашиг сонирхол орсон байна гэж харж байгаа. Тухайлбал, хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсныг тав болгосон. Энэ юу вэ гэвэл залилангийн болон ноцтой гэмт хэрэг үйлдэгчдэд ял завших боломжийг хуулиар олгож  байгаа хэрэг. Залилангийн гэмт хэрэг нуугдмал явагддаг. Уг нь гэмт хэрэг илэрсэн өдрөөс нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Гэтэл шинэ хуулиар “хэрэг үйлдсэн өдрөөс” гээд заачихаар нөгөө гэмт этгээдүүдийн хийсэн хэрэг илрээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар байгаа юм.Үүнийг “ял завшуулах” гэдэг. Гэхдээ одоо ярьж байгаа томоохон гэмт хэргүүдийг Эрүүгийн журмаар цаг алдалгүй шалгаж шийдвэрлэх хуулийн боломж бүрэн бий.

 

- С.Баярцогт, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан тэргүүтэй төрийн томчуудтай холбоотой асуудал ар, араасаа ил болж байна?

- Ер нь авлигын л хэрэг шүү дээ. Энэ бол албан тушаалын олон төрлийн гэмт хэрэг гэсэн  үг. Үүнд, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэх, хахууль өгөх, авах, хуурамч гэрээ хийх гэх мэт албан тушаалтай холбоотой бүх төрлийн гэмт хэрэг орно. Өмнө нь жирийн иргэн залилан хийхэд 10-15 жилийн хорих ял ногдуулдаг байсан бол авлига, албан тушаалтай холбоотой төрийн албан хаагч, томчуудын хэрэг тэнсэн харгалзах, 3-5 жилийн  ялтай гэсэн байдлаар явж ирсэн. Энэ гажуудлаас болоод татвар төлөгчдийн мөнгө, улсын мөнгийг эрх мэдэлтнүүд хувьдаа ашиглах, завших гэсэн албан тушаалын гэмт хэргийн сүлжээ бий болсон. Жишээ нь, С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт гэнэт баяжсан хүмүүс хуйвалдаж Оюутолгойн гэрээг хийсэн байх магадлал өндөр. С.Баярцогтын 10 сая ам.долларын асуудал ил болчихлоо. С.Баярын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал, Дубайн гэрээ гээд Оюутолгойн гэрээтэй холбоотой хүмүүсийг Монголдоо шалгах бүрэн боломжтой. Дараагийн жишээ гэвэл, хуулийн байгууллагуудыг  улстөржүүлж, нөлөөлөх хандлага байна. Үүнд томоохон өөрчлөлт хэрэгтэй. Гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө оффшор дансанд нуудаг, Оюутолгой Монголын хуульд захирагддаггүй, УИХ-д шууд нөлөөлдөг, “Бороо гоулд” компани асар их хэмжээний цианит натри ашигладаг. Ноён уулыг ухах гээд байж байгаа гэх мэт жишээг дурдаж болно. Гэтэл үүнийг яагаад шалгахгүй, илрүүлэхгүй, арга хэмжээ авч чадахгүй байна вэ гэдэг нь хариуцлагагүй, үеэ өнгөрөөсөн гаж тогтолцооны балаг, мафижсан бүлэглэлүүдийн гай мөн. Адаглаад л манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тагнуулын дарга хийж байсан томоохон улстөрчид төрийн ашиг сонирхол, нууцыг хадгалж, хамгаалах ёстой атал ийм компаниудын зөвлөхөөр очихоор ойлгомжтой шүү дээ.

 

- Улстөрчид авлига авсан нь тогтоогдвол Оюутолгойн гэрээ цуцлагдах уу?

- Цуцлах эсвэл өөрчлөх ёстой. Оюутолгой гэж үйлдвэр шүү дээ. “Төсөл” гэж нэр өгөөд луйврын, нэг талын эрх ашгийг хамгаалж гэрээгээр халхавчилж “дээрэм”-ээ хууль ёсны мэт болгож хэлбэржүүлсэн. Авлига өгсөн, авсан этгээдүүд бүгд хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ гэрээний улмаас учирсан их хэмжээний хохирлыг бүрэн гаргуулж Монголын тал авах ёстой. Монголчууд болзлоо тавьж эрх тэгш гэрээ хийх эрхтэй. Ашгийн 50 хувийг ямар нэг хөрөнгө оруулахгүйгээр шууд авахаар тийм болзол тавих ёстой. Бүх орлого, зарлага гүйлгээ Монголбанкаар дамжиж хийгдэх ёстой. Үгүй бол энэ компанийг Монголоос гарч явахыг шаардах эрх Монголын ард түмэнд байгаа.

 

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419