Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлийн стандартад санал авч байна
“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байна.
Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авна.
Дээрх мэдээллийг www.masm.gov.mn вэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” /http://masm.gov.mn/mn/index.php/author-login/2016-01-10-08-51-26/2016-02-02-02-22-53/ холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу. Стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгнө үү.
Харилцах утас: 455284