Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр болон бусад сайд нарыг ч шалгах хэрэгтэй

2018-04-04, 11:34 Улс төр 1,141 6
Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр болон бусад сайд нарыг ч шалгах хэрэгтэй

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм.

 

МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу

Хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд байна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх,  үндсэн чиглэлийн биелэлт буюу Засгийн газар бүтэн  жилийн ажлыг дүгнэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргана гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд хэллээ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бүлгээс нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт саналаа өгсөн байгаа. Харамсалтай нь уг хуулийн  шинэчилсэн найруулга дээр нийслэлийн онцгой статусыг тусгах талаар хангалтгүй заалтууд орсон. Тиймээс Ардчилсан намын бүлгээс нийслэлийн онцгой статусыг бүрэн хангасан, удирдлагын, хот төлөвлөлтийн болон өмч, татвар болоод орлоготой холбоотой асуудлуудыг маш зөв  зохицуулсан хууль батлах ёстой гэж үзэж байгаагаа  мөн илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийг зүгээс хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлсэн хэмжээнд хуулиудын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах болно. Намрын чуулганаар нэг маргаан дагуулсан хууль бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Намрын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь унаад Засгийн газар руу буцаагдсан учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ.

Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр орж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага. Ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, улстөрийн намуудын тухай, орон нутгийн сонгуулийн бие даасан байдлын, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлын хангах зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэхдээ бүлгийн зүгээс МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өргөн  хэлэлцүүлэг хийж, ард түмнээрээ хэлэлцүүлж, улстөрийн бусад намууд, төрийн бус байгууллагуудтай ярилцаж, шийдэж  байж энэ асуудлыг ёстой.

 

З.Нарантуяа:Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна

Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Засгийн газрын гадаад өрийн асуудал болоод байна. Энэ Засгийн газрын тавьсан гадаад хангалттай болчихсон. Үүнээс цаашаа явахаар бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал болно. Учир нь Монгол Улсын Засгийн газрын өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар дөрвөн тэрбум гаруй ам.доллар байсан бол өнөөдөр долоон тэрбум гараад явж байна. Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг  хааж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өмнөх өрийг дарах зорилгоор тэр бум гаруй ам.долларыг л зарцуулсан. Тэгвэл зөрүү тэрбум гаруй ам.доллар хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахиад нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авахаар яригдаж байна. Энэ мэтээр өр нэмэгдэх хүлээлтүүд үүссэн байгаа. Тиймээс бүлгийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

 

Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар ажлын хэсэг байгуулахыг УИХ-ын даргаас шаардана

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг судлах ажлын  хэсэг байгуулахаар болов. Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын гурван хүнийг баривчилсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ  батлаагүй. Харин С.Баярын Засгийн газар баталсан юм. Ажлын хэсгийн нь тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгвэл уг гэрээтэй гол холбогдож байгаа хүмүүсийг шалгахгүй, байцаахгүй Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэсэн болгоомжлол бий болгож байна. Тиймээс шалгах л гэж байгаа бол намаар нь ялгахгүй тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт гээд шалгах хэрэгтэй.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан. Түүнээс үүссэн хохирлын асуудлаар ажлын хэсэг байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг УИХ-ын даргад УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Арбитрын шийдвэрийг Засгийн газар дотоодын шүүхээрээ авч хэлэлцэх боломж байгаа гэсэн зүйлийг яриад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
З.Нарантуяа:Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын хувьд эргэж авч үзэх тухай асуудал байхгүй. Ямар ч гарц байхгүй гэсэн үг.

 

- Оюутолгойтой холбоотой УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт Ардчилсан намаас гишүүн байгаа юу?

Д.Эрдэнэбат: Ардчилсан намаас З.Нарантуяа гишүүнийг оруулсан байна. Гэхдээ эд нар ажлын хэсэг байгуулаад анхныхаа хурлыг хийсэн байна. Маш ноцтой нэг зүйл нь энэ ажлыг хэсгийг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихаад, өмнөх шалгалтууд дээр үндэслээд дүгнэлт гаргана гэсэн асуудал яригдсан байгаа юм. Ингэж болохгүй. Хэрвээ ажлын хэсэг гаргасан л юм бол шинээр бүгдийг нь шалгаад, дүгнэлтээ цоо шинээр гаргах ёстой. Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Түүнээс Оюутолгойн үйлдвэрийг шалгах биш. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энэхүү гэрээний буруу, зөв нь юундаа байсан, Монгол Улс яаж хохирсон юм гэдгийг үнэн зөв дүгнэж гаргах ажлын хэсэг. Тиймээс ч дүгнэлтээ яг үнэн зөвөөр нь гаргаарай гэдэг үүргийг ажлын хэсгийн гишүүн З.Нарантуяад өгсөн.

 

- Ардчилсан намын зүгээс шалгагдаж байгаа намынхаа гишүүдийг өмгөөлж, хамгаалах уу. Өнөөдрийн байдлаар С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөчихсөн. энэ хүнийг өмгөөлж, хамгаалах уу?

Д.Эрдэнэбат: Ардчилсан нам гишүүдээ өмгөөлөлгүй яахав. Гэхдээ асуудалд тэнцвэргүй, улстөрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой. Ардчилсан намын гурван гишүүнийг би шалгуулахдаа үнэн зөвөө олоод гараасай гэж үзэж байгаа. Бидний эмзэглэж байгаа нэг зүйл нь яагаад зөвхөн Ардчилсан намын гишүүдийг бариад байгаа юм. Яагаад гол хариуцагч болох Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийг ахлагчийг барихгүй байна вэ гэхээр МАН харагдаад байгаа юм. Тэгэхээр нь чинь улстөрийн хэлмэгдүүлэлт руу явчих вий гэсэн болгоомжлол байгаагаа л хэлж байна. Танай, манай намын гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419