Судлаачид маш ховор үлэг гүрвэлийн мөр олжээ
Аялагчдын мөрөөдлийн газруудын нэгт зүй ёсоор тооцогддог Шотландын Скай арлаас Юрийн галав (Энэ галав нь Мезозой эриний 3 галавын дундах нь бөгөөд үлэг гүрвэлүүдийн алтан үе нь билээ)-ын дунд үеийн ховор олдвор болох 170 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөр олдсон тухай эрдэмтэд мягмар гарагт мэдээллээ.
Энэхүү олдвор нь Юрийн галавын үеийг судлахад чухал ач холбогдолтой бөгөөд, Эдинбургийн Их сургуулийн Геологийн судалгааны төвийн доктор Стив Брусатте (Steve Brusatte) “Энэ олдвороос бид их зүйлийг судалж, мэдэх болно” гэжээ.
Учир нь "дэлхий даяар Юрийн галавын дунд үеийн олдвор маш ховор олддог тул энэ олдвор нь тухайн цаг үеийнхээ талаар их зүйлийг хэлж өгнө" хэмээн судлаачид үзсэн байна.
Судалгааны явцад олон сая жилийн цаг уурын нөлөөлөл, газрын гадаргын өөрчлөлт зэрэг нь ул мөрийг судлахад хүндрэл учруулсан байна. Гэвч судлаачид тус тусдаа олон мөрний нийлбэрээр хоёр жим тогтоожээ.
Ингэхдээ ул мөрийг судлахад зориулсан програм болон хоёр камераар авсан зургуудаа эвлүүлэн газрын зураг хийж, ашигласан байна.
Энэ газраас өмнө нь Шотланд дахин дулаарах үед ноёлож байсан урт хүзүүт Бронтозаур, хурц шүдэт Тираннозавр Рекс зэрэг хоёр төрлийн үлэг гүрвэл олдсон аж.