3-хан сая иргэн багтаах боломжгүй улсын нийслэл Улаанбаатарын статистикууд
Эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
2017 оны эцсийн байдлаар:
- Улаанбаатар хотын хүн ам 1 сая 417.4 мянга гэсэн бүртгэлтэй байгаа бол нийслэлд байнга оршин суугаа хүн амын тоо 1 сая 462.9 мянга байна.
- Нийслэлийн 386 мянга 218 өрхийн 44.3 хувь нь орон сууцанд, 55.5 хувь нь гэр хороололд амьдарч байна.
- Нийслэлд 661 цэцэрлэг, 241 сургууль үйл ажиллагаа явуулдаг.
- Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2017 оны байдлаар 10.3 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.
- Нийслэлд 2017 онд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2 мянга 448 хос гэрлэлтээ цуцлуулжээ.
Улаанбаатар хотын нийт ААН-ийн тоо 2017 оны байдлаар 114 мянга 671 байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 50 мянга 467 юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 мянга 314-өөр өссөн үзүүлэлт. Улаанбаатарт хөдөлмөрийн насны 901 мянга 122 хүн бий. Үүнээс 512.2 мянга нь ажилтай бол 41.4 мянга нь идэвхтэй ажил хайж байна.