Утаагүй, дугаарын хязгаарлалтгүй Улаанбаатар хот болох бодлогоо танилцууллаа

2018-03-29, 08:54 Монголд 1,287 26
Утаагүй, дугаарын хязгаарлалтгүй Улаанбаатар хот болох бодлогоо танилцууллаа

Монгол улсын эдийн засгийн чуулган "Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар" салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр  НЗД-ын орглогч П.Баярхүүгийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 46.2% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8%-ийг бүтээж, их дээд сургуулийн 95.8%, аж ахуйн нэгжийн 67.0% байрлан,  автомашины 68.2% зорчин, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна.  Гэвч төвлөрлийг даган нийслэлд агаар, орчны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болсоор байна.
Хотын хүн амын 56 орчим хувь буюу 216,021 өрх гэр хороололд, 43.3% буюу 164,807 өрх орон сууцад амьдарч байна.  Үүнээс үүдэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гэр хорооллын 216 мянга гаруй өрх, 3000 халаалтын зуух 80 хувийг, тээврийн хэрэгсэл 10 хувийг, дулааны цахилгаан  станц 6 хувийг, бусад эх үүсвэр 4 хувийг тус тус үүсгэж байна.


Улаанбаатар хотын  агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүнд:

  • - Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон;
  •  
  • - Шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд түр зогсоосон;
  •  
  • - Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг баталсан;
  •  
  • 04.01 өдрөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт MNS5216;2016 стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон;
  •  
  • - Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  •  
  • - Улаанбаатар худалдааны танхимтай хамтран Ногоон сан ТББ байгуулсан;
  •  
  • - Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, бүх төрлийн цахилгаан халаагуурыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн;
  •  
  • - Түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон;
  •  
  • - Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байгуулсан байна.
  •  

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 55 хороо, 2-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 26 хороо багтаж байна.  Дээрх бүсүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа газруудад халаалтын зуух хэрэглэхийг хориглох, дотоодын агаарын чанарыг сайжруулах ажлыг цэцэрлэг, сургуулиудад үе шаттай хэрэгжүүлж, өвлийн улиралд иргэддээ амны хаалт тараах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.Харин 3-р бүсийн 8 хороо, 4-р бүсийн 49 хороонд ямар ч тохиолдолд түүхий нүүрс түлэхийг хориглосон.

 

Гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсээр хөгжүүлнэ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсээр хөгжүүлнэ.
Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23.9 хувь буюу 2317 га газрыг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой бүсэд орон сууцны хороолол, үйлчилгээний өндөр давхрын барилга, байгууламж барина.  
Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийтдээ 24 байршилд 1473 нэгж талбарын 90 орчим га газрыг чөлөөлөн, дэд бүтцийн ажилд 104.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 5093 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Төвийн бүсэд 2018 онд нийслэлийн төсвөөс 10.1 тэрбум төгрөгийг зарцуулж инженерийн дэд бүтцийг барина.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлуудыг БНХАУ-ын Засгийн газрын 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй  бүсэд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлнэ. 2017-2020 хүртэл нийт 50 “Дэд бүтцийн төв”- ийг барихаар төлөвлөж 2017 онд “Дэд бүтцийн төв” барих бэлтгэл ажлыг ханган техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 5 байршилд ажлын зураг төсөв хийсэн.
Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлээс 3 байршилд дэд бүтцийн төв байгуулна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Дэд бүтцийн төв” барина.
Захын бүсийн гэр хороолол нь 4402.5га буюу 47.3 хувийн гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбоно.

 

Яармаг” хотын шинэ төвийг байгуулна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлнэ.
Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвтэй байна. Үүнд: Хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармаг  хотын төв, Дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд төвүүд багтана.
Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн байна. Хотын захиргааг Яармагт шилжүүлснээр хотын төвийн төвлөрөл буурах юм. Нийслэлийн төсвөөс 2018 онд эхний ээлжийн 1.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна.
2017 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 8.7 км урт ариутгах татуургын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр 318 га газарт 7220 өрхийн 28533 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдана.
Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулсан.
Хотын төвлөрлийг сааруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг ажлын байр, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хамт төлөвлөсөн.
Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Био-сонгино болон Улиастай ам зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10,556 айлын орон сууц ашиглалтад орно.
Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг орон сууцгүй,  0.04 га–аас багагүй газартай иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнаас нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг газраараа солин зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилтийг Нийслэлийн орон сууцны сангаас 63 иргэнд олгож, нийслэлийн газрын санг 3.8 га-аар нэмэгдүүлсэн.

 

Гол болон туслах гудамж замуудыг холбосон авто замуудыг шинээр барина

Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд болон тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барина.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 13.1 км авто замыг шинээр барьж, 2.2 км авто замыг өргөтгөн шинэчилж, Зүүн 4 замын гүүрэн гарцын барилгын ажлыг  эхлүүлнэ.  Тухайлбал: Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганцхудаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто замыг барьж, туслах гудамж замууд болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барьж шинэчилнэ.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн  321 у/м гүүр болон Сонсголонгийн 289.4 у/м гүүр шинээр барих төсөл” зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

Тусгай замын автобусыг үйлчилгээнд оруулснаар зорчих орчин сайжирч, хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусыг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих орчин сайжирч, хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам дунд, том оврын 1,000 орчим тээврийн хэрэгслээр 620.0 мянган иргэдийг тээвэрлэн үйлчилж байна.
Нийтийн тээврийн их багтаамжийн автобуснаас 2017-2021 онуудад нийт 620 автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнээс хасагдана. Тиймээс жил бүр 200 CNG хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэлт хийх шаардлагатай байна.
Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 937 автобус 1 өдөрт 80.0 мянган литр дизель түлш шатааж, агаарт 400 кг PM ялгаруулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд CNG автобусаар парк шинэчлэлт хийснээр автобуснаас ялгарч буй бохирдуулагч бодис буурна.  
Нийтийн тээврийн парк шинэчлэлт, ялангуяа CNG  автобусаар хийхээр БНСУ, Европын сэргээн босголт, хөгжлийн банканд хандаад байна.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци “Нийслэлийн нийтийн тээвэрт байгалийн хий нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр БНСУ-ын “Үжин Ар Ди Си” компанитай хамтран “Улаанбаатар байгалийн хий” ХХК компанийг байгуулан ажиллаж байна. 

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419