АН-ын удирдлагууд Д.Пүрэвдаваа, Т.Батцогт нарт хариуцлага тооцлоо
БЗД-ийн Ардчилсан намын удирдлагуудад үндсэн дүрэм зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцлоо.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнгөрөгч 23-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нар Ардчилсан намын Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1, 3.9.2.1, 3.9.3.2, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.12, заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.
Дээрхи албан тушаалтнууд Үндсэн дүрмийн дараахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Т.Батцогтыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд даалгав.
Ингэснээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогтыг үүрэгт ажлаасаа огцруулж, дараагийн шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ.