Ах дүүгээрээ Монголын баялгийг зарсан “Мөнгөний авдрын эзэн” Ч.Хүрэлбаатар
Авилагатай тэмцэх газраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан Хотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан 2017 оны 10 дугаар сард "Зууны мэдээ" сонин дээр гарсан нэгэн нийтлэлийг хүргэж байна
Энэ үгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн юм. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах дүү нарынхаа хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг Хотгор шанагын нүүрсний уурхайг солонгосчуудад зарсан гэх баримтууд хэвлэлээр дэлгэгджээ. Ч.Хүрэлбаатар Хотгор шанагын нүүрсний ордын 51 хувийг Солонгосын компанид зарсан байж болзошгүй юм байна. Хамгийн гол нь энэ мөнгөө Ч.Хүрэлбаатар төрсөн ах болон туслахынхаа Ч.Гансүх, Ч.Гантулга, дотны найз Б.Дэмбэрэл нарын хувийн дансаар шилжүүлэн авсан гэнэ. Тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Солонгосын банкнаас Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 338,323,05$, мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00$, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132,353.00$, нийт 1.078.122$, энэ нь одоогийн ханшаар бол 2.641.398.9 төгрөг болж байгаа ажээ.
Энэхүү Хотгор шанагын нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоожээ. Тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай У И X-ы н 2 7 дугаар тогтоол 2007 онд батлагдсан. 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн орд газарт хамааруулсан бол хоёрдугаар хавсралтад нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан байдаг. Өөрөөр хэлбэл, MMJ 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад багтсан 39 ордын нэг нь энэ орд байжээ. Гэвч УИХ- ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулалгүй авч үлдэж, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг зарсан гэнэ. Ингэснээр одоо ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочихоод байгаа гэж зарим хэвлэлд мэдээлжээ.
Уг нь тус уурхайн нийт талбай нь 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн. Түүнчлэн судалгаа хийгдээгүй газар нутагдахь нүүрсний нөөц нэлээд их хэмээн тааварлаж байгаа бөгөөд үүнийг ашиглах тохиолдолд дэлхийн хэмжээний уурхай болох магадлал өндөр гэсэн тооцоо байдаг юм байна.
БНСУ-ын төрийн мэдлийн компани 2010 оны арванхоёрдугаар сард уурхайн хувьцааг худалдан авчээ. Тус компанийн мэдэгдэлд "...Уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авсан. Энэ уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ илт нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой” гэсэн байдаг ажээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Увс аймгийн Засаг дарга болсон, тухайн үед АН-ын дарга байсан Д.Цэндсүрэн анх 2012 оны тавдугаар сард энэ талаар хэвлэлд ярьсан байдаг. Тэрээр "..."Соц’’ нийгмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Хотгор шанагын уурхайг нээсэн юм. 150 км радиуст хийсэн хайгуулаар 16 бүлэг орд илэрсний нэг нь Хотгор шанагын уурхай юм шүү дээ. Нийтдээ 1.6 тэрбум нөөцтэй гэдэг юм. Эдгээр бүлэг ордын тусгай зөвшөөрөл зараалын морь шиг зарагдаж явсаар одоо гаднын улсын мэдэлд очоод байна. Тэр гаднын комнапиуд Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт хүртэл 450 км засмал зам тавих гэж байгаа юм. Энэ зам тавигдчихвал 16 бүлэг ордын түүхий нүүрс гадагшаа урсах болно. Хотгор шанагын уурхай нутгийн иргэдийн суулт, өлсгөлөнтэй тулгараад түр зогсчихсон. Гэхдээ сонгуулийн дараа ажиллаад эхлэх нь ойлгомжтой.
Манай аймгийн иргэн Алтангэрэл Хотгор шанагын уурхайг 350 сая төгрөгөөр худалдаж авсан байгаа юм. Тэгэхдээ тусгай зөвшоөрлөө барьцаалан 250 сая төгрөгийг нэр бүхий албан тушаалтнаас зээлж авсан юм билээ. Дараа нь Солонгос улсын компанид 11 сая ам.доллараар зарсан гэх мэдээлэл байгаа юм. Баруун бүсийн чуулга уулзалт дээр аймгийн Засаг дарга Э.Цасчихэр Солонгосын компани Хотгор шанагын уурхайд 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэж мэдээлсэн. Тэгэхээр Солонгосын компанид зарсан үнэн болоод 11 сая ам.долларын тал нь хөрөнгө оруулалт хэлбэрээр орж иржээ гэж үзэхэд хүрсэн.
Саяхан Хятад улс гадаадад хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудаа дэмжих хууль гаргасан. Үүнтэй адилхан Солонгос улсып төрийн бодлого баруун хязгаар нутагт ороод ирсэн учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаас өөр арга алга. Ер нь солонгосуудыг хохироосон улстөрч нь тодорхой байна. Тэр хүнээсээ мөнгө төгрөгөө нэхэж авах хэрэгтэй. Гаднын компаниуд газар нутгийг маань эд хөрөнгөд шунасан улстөрчөөр дамжуулан эзэлж аваад эхэллээ. Үнэндээ бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдчихаад байна шүү дээ” гэж ярьсан байдаг.
Мөн 2016 оны долдугаар сарын 19-нд өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн бага хурал зарлаж "...Увс аймгийн АН-ынхан Бөхмөрөн сумын нутагт байрлах Xотгор шанагын уурхайн 51 хувийг Солонгосын компанид 10 сая ам.доллараар Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Чимэдийн Гансүх, Чимэдийн Гантулга, найз Х.Дэмбэрэл нар зарж, мөнгийг нь өөрсдийн хувийн дансаар шилжүүлэн авсан баримтыг олсон байна.
Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1,3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоосон байна. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг 68 сая тоннын нөөцтэй гэдэг хуурамч дүгнэлт гаргуулсан гэж Увс аймгийн иргэд үзэж байгаа. Ч.Хүрэлбаатарын ах дүүс Увс аймгийн Бөхмөрөн суман дахь Хотгор шанагын уурхайн 51 хувийг Солонгосын компанид зарсан үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх, мөн хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаад байна.
Ч.Хүрэлбаатарыг Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны Төрийн Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга зэрэг өндөр алба хашиж байхлаа эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан, мөн хуулийн 270 дугаар зүйлд зааснаар Хууль бусаар хөрөнгөжих гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэж байсан.
Энэ талаар хуулийн байгууллага ямар шийдвэр гаргасан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Ч.Хүрэлбаатар гишүүн ч тайлбар хийдэггүй. Г.Батбаяр өмгөөлөгч ч тэгсгээд орхичих шиг болсон. Харин энэ тухай бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг Ч.Хүрэлбаатар шүүхэд өгсөн байдаг юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хувьд өдгөө УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг. Тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах "дэгээ” болсон долоон концессын асуудалд хамгийн "аллерги”-тай хандсан хүн. Гэтэл өөртэй нь холбоотой ийм асуудал гарч ирлээ. Гэхдээ энэ шинэ юм биш. Энэ тухай бараг таван жил яригдаж байгаа юм. Хэрвээ худлаа бол эрхэм гишүүн тайлбараа өгөх хэрэгтэй. Харин энэ үнэн бол түүнд Монгол Улсын сан хөмрөгийг барих эрх байгаа юу үгүй юу гэдэг асуудал яригдах ёстой юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин