Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа

2018-03-24, 10:46 Монголд 972 0
Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалт Сономын Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрт болсон юм.

2017 оны сүүлээр тус аймгийн хүн ам 87 мянга гаруй болж нэмэгдсэн байна. Хүн амын 52.6 хувь нь хөдөө, мал аж ахуй даган амьдарч байгаа бөгөөд мал сүргийн тоо нь 4.5 саяд хүрчээ. Тус аймаг нь ямаан сүргийн тоогоор улсдаа нэгт, тэмээн сүргийн тоогоор хоёрдугаарт, нийт малын тоогоор улсын хэмжээнд тавдугаарт бичигджээ. Гэсэн ч малын түүхий эдийн үнэ ханш тогтворгүй, боловсруулах үйлдвэр байдаггүй зэрэг шалтгааны улмаас малчдын орлого тогтворгүй, суурин газартаа залууст ажил олдохгүй, намчирхаж талцаж байгаа зэрэг асуудлыг иргэд олноор ярьж байлаа.

Баянхонгор аймгийн иргэн

Олон хүн төр барьж чаддаггүй юм байна гэдгийг би харж байна. Та нар ч харж байгаа. Энэ УИХ гэдгийг чинь тараавал яадаг юм. Та нар зөвшөөрч байгаа биз дээ. Энийг иргэдээс асууж, лавламаар байна. Бас энэ саналаа Ерөнхийлөгчид ачаа болгож явуулмаар байна.

Баянхонгор аймгийн иргэн

Баянхонгор аймгийн иргэн

Монголчуудын эв нэгдэл алдагдаад удаж байна. Үүнийг та мэдэж байгаа байх. Энэ эв нэгдэл гэдэг зүйлийг чинь байхгүй болгож байгаа зүйл бол улс төрийн намууд болон байгууллагууд. Тухайлбал, ахмадын, эмэгтэйчүүдийн, оюутны байгууллагууд намд хуваагдчихсан. Улаан, хөх өнгөтэй хороо, баг дүүрэг гэж өөр хоорондоо ярьдаг боллоо. Удахгүй худаг, усаа намаар ялгаж ярих нь. Тиймээс улс төрийн намын дэргэд олон нийтийн байгууллага байгуулахыг хориглосон зарлиг, санаачилга гаргамаар байна. Манай аймагт дөнгөж 10 жилийн сургуулиа төгсөөд намд орж байгаа хүүхдүүд олон боллоо. Намын батлах гэдэг зүйлийг сургуульд орох, төрийн албанд орох, томилолтын хуудас гэж ойлгож байна. Түүнээс улс төрийн үзэл бодол нь төлөвшсөн зүйл байхгүй шүү дээ. Ингээд дөрвөн жилийн дараа нөгөө батлах нь тойрох хуудас, ажлаас халагдах тушаал болж хувирдаг л зүйл боллоо. Тиймээс намд элсэх насны доод хязгаарыг эргэж хармаар байна.

Баянхонгор аймгийн иргэн

Баянхонгор аймгийн иргэн

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал УИХ-аар яригдаж байна. Миний бодлоор эхний ээлжид засаглалынхаа хэлбэрийг ард түмнээсээ асууж, тогтоох шаардлагатай. Яагаад гэвэл одоогийн мөрдөж байгаа Үндсэн хууль Ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш засаглал. Тэгэхээр эрх мэдэл хүрэхгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанд хариуцлага тооцдог хүнгүй болчихоод байна. Тиймээс эрх мэдлийг нь өгөөд хариуцлагыг нь тооцдог засаглалтай болмоор байна. Бүх ард түмнээсээ санал асуулга асуух хэрэгтэй. Одоогийн улстөрчид, намууд одоогийн тогтолцоог хамгаалах санаатай байх шиг байна. Тэд дураараа дургиж, улсын хөрөнгийг идэж шамшигдуулах, хээл хахууль авах гэх мэт янз бүрийн хэрэгт орооцолдчихоод хариуцлага хүлээхгүй байна. 30 орчим жил энэ хэвээрээ явж, засаглалын хямралд орж байгаа учраас ард түмнээсээ эхлээд засаглалын хэлбэрийг таниулж, асуумаар байна. Манай хоёр хөрш Ерөнхийлөгчийн засаглалтай, улс орон нь хөгжиж, иргэдийнх нь амьдрал дээшилж байна. Энэ загварыг бид судалж, иргэдээсээ асуух хэрэгтэй гэж бодож байна.

Хоёрдугаарт, аймгийн дэд бүтэц сайн хөгжиж байгаа. Гэхдээ  үйлдвэр барьж, ажлын байр нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага маш их байна. Жишээ нь, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэр барьж, татвар, татварын бус хураамжийг багасгах хэрэгтэй байх. Манай аймагт 70 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь улс төрийн шалтгаанаар халсан. Тэдний цаана 300 гаруй иргэний аж амьдрал бий. Орлого нь багасаж, амьдралын чанар нь муудаж байна. 60 тэрбумын гэж яригдаад байгаа энэ сүлжээг халах ёстой шүү. Улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсанаасаа болж, цус харваад хагалгаанд орсон хүн бий шүү.

Баянхонгор аймгийн иргэн

Баянхонгор аймгийн иргэн

Та бол намын биш Монголын ард түмний Ерөнхийлөгч. Би төрийн байгууллагад 36 жил ажилласан, таван хүү, нэг охинтой. Манай хүн Баянхонгорт байтугай улсдаа нэртэй орчуулагч хүн байсан. Түүнээс хагацаад би удаагүй байгаа. Энэ хугацаанд их юм бодогдох юм. Би үр, хүүхдүүддээ төв байр суурьтай явж, хүнээс ажил гуйхгүй амьдар гэж захьдаг. Тийм ч учраас миний хүүхдүүд намд орж, ажил гуйж үзээгүй. Хэн долигонож байна, тэр хүн ажилтай, хэн долигонож чадахгүй байна, тэр хүний амьдрал зогсонги байдалд орж байна шүү.

Би ханиасаа хойш өрх толгойлсон эмэгтэйн зовлонг амсаж л сууж байна. Гэсэн ч улс орны аюулгүй байдал алдагдсанд би зүрхнээсээ уйлж, санаа зовж байна. Яагаад ийм дорой болчихсон юм бэ бид. Нэг талаасаа намуудад хуваагдаж, нөгөө талаасаа шашинд хуваагдаж байна. Би таныг Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, эв нэгдлийг илэрхийлдгийн хувьд энэ талцал, хуваагдлыг зогсоох хэрэгтэй байна гэж хэлэх гэсэн юм.

Хоёрдугаарт, офшоорчдын эсрэг та чадлынхаа хэрээр явж байх шиг байна. Гадаад руу гарсан энэ их мөнгийг оруулж ирмээр байна. Нэгэнт Монгол орны баялаг, татвар төлөгчдийн мөнгө л байгаа. Түүнээс өөрөө зүгээр гараад ирдэг мөнгө биш шүү. Манай нам, танай нам гэхгүйгээр хариуцлага тооцдог болмоор байна.

Баянхонгор аймгийн 5-р багийн иргэн Дагва

Баянхонгор аймгийн 5-р багийн иргэн Дагва

Задрал, хуваагдал, олон намын талцал, зөрчилдөөн энэ бүх зүйл явж явж үндэстний задрал болж байна. Үндэстэн ингэж задарч байгаа нь цаашдаа Монгол Улс оршин тогтнох уу, гэдэг асуудлыг гаргаж байгаа. Үүнээс болж уламжлалт ёс зүй алдагдаж, хүний хүмүүжил доголдож, хүнийг тал бүрээс нь шоолж, элдэвлэдэг болсон байна. Энэ бол онцгой анхаарал хандуулах ажил. Бид эв нэгдэлтэй байхгүйгээр бусад ямар ч асуудлыг засаж чадахгүй.

Нэг аймагт ямар нам ялснаас болж бусад намын бүх хүнийг ажлаас нь халдаг. Ийм явдал байгаа юу гэвэл байгаа шүү. Үүнээс болж төрийн алба чадавхгүй боллоо. Цаашид үргэлжилбэл, боловсон хүчний чадавх, төрийн мэргэшсэн албан хаагч гэж үгүй болно. Гуравдугаарт, улсын хэмжээнд малын халдварт өвчин тархлаа. Баянхонгор ганц эрүүл аймаг гэж байгаа ч шүлхий өвчин хажууд ирээд харанга дэлдэж байна. Улсын хэмжээнд арга хэмжээ авахгүй бол малгүй Монгол, Монголын эдийн засаг гэж огт байхгүй шүү.

Баянхонгор аймгийн иргэн Батбаяр

Баянхонгор аймгийн иргэн Батбаяр

Ерөнхийлөгч Монгол Улсын бүх аймгийн иргэдтэй уулзаад явж байна. Үр дүн нь эхнээсээ гарч байгаа гэдгийг бид цухас мэдэж, зурагтаар үзэж байна. Хүмүүс тэтгэвэр, хүүхдийн мөнгө, офшоор гээд ярьж байна лээ. Засгийн газар үүнийх нь араас тодорхой түвшинд асуудлыг нь шийдэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт нөөц бололцоо байгаа юм байна. Ард түмэн хүчтэй байх юм бол Засгийн газар юм хийж болдог юм байна. Одоо ахмадууд тэтгэвэр нэмэх хэрэгтэй гэж дахиад л хэлж байна. Энэ бол зөв өө. Ерөнхийлөгч бас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй гэж хэлж байна. Энэ бол маш зөв шийдвэр болох байх.

Бид өнгөрсөн 28 жилд туршилтын туулай боллоо. 28 жил саналаа өгч, 28 жил хууртлаа. Тиймээс засаглалын асуудлыг эргэж харах цаг болсон байх аа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг тусгах хэрэгтэй болов уу.

Баянхонгор аймгийн иргэн

Ахмадуудын тэтгэвэр багадаад байна уу гэж бодоод байгаа юм. Зээлийн хооронд амьдарсан хэдэн хөгшид л байна. Буцаад явах дөхчихсөн, нас нь өндөр болсон миний үеийн хөгшид их байх юм. Явахын хооронд бидний тэтгэврийг нэмээд өгчихмөөр байна. Төрийн дээр, толгойд гарахаар тэр хэмжээгээр идэж, уудаг, гадаад руу зөөдөг боллоо. Шуналдаа баригдчихсан дарга нар зөндөө боллоо. Үүнийг цэгцэлж, гадаад руу гаргасан мөнгийг нь авмаар байна. Бидний л мөнгийг аваад цааш нь хийчихэж байгаа шүү дээ. С.Баяр гэхэд АНУ-д долоон хаустай л гэх юм. Эх орноо гэх сэтгэлгүй ийм хүмүүсийг хайрлах хэрэггүй. Шунал бол хамгийн муухай өвчин. Шуналдаа идэгдсэн хүмүүс буруугаа мэдэж байгаа ч шуналдаа баригдаад байдаг юм шүү.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419