“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт боллоо

2018-03-23, 08:55 Улс төр 1,088 0
“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт боллоо

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өнөөдөр Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Энэхүү бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ  мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.

Анх удаа зохион байгуулагдаж буй бизнес уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайд, тэдний төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл хийгдсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг үр дүнтэй болгох талаар дүүргүүд төр захиргааны байгууллагууд НИТХ анхаарч ажиллаж байна. Багануур дүүргийн хувьд нийслэлийн алслагдсан 3 дүүргийн нэг. Гэхдээ үүнээс хойш алслагдсан гэдэг агуулгыг бид орхих ёстой. Нийслэлийн дүүрэг гэдэг статустай учраас нийслэлийн төр захиргааны байгууллага болон Засгийн газраас авч хэргжүүлж байгаа аливаа нэг арга хэмжээнд орхигдож, хууль эрх зүйн орчинд өгөгдсөн статусын дагуу алслагдсан болон төвийн гэж ялгахгүй байх хэрэгтэй. Цаашдаа дүүргийн ялгааг төвийн болон алслагдсан биш үйлдвэрлэл үйлчилгээ, өрсөлдөх чадвараар нь харах ёстой” гэж тодотгож байлаа.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлан, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын хүрээнд концессын гэрээгээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 700МВт суурилагдсан хүчин чадал бүхий Багануурын дулааны цахилгаан станцыг тус дүүрэгт байгуулахаар шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа юм. Уг станц баригдсанаар цахилгаан, дулааны эрчим хүчний бодит ачааллыг нэмэгдүүлэх, суурь үнэ тариф боломжит хэлбэрээр буурах, түүнчлэн усны уур ашиглан барилга, арьс шир, ноос ноолуур боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж бодитоор бий болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур дүүргийг эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл дагнасан дагуул хот байхаар тусгагдсан. Энэ хүрээнд татварын таатай нөхцөл бүрдсэн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх Багануур-Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлэн явуулж байна.

Багануур дүүрэгт 241 аж ахуйн нэгж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 1 компани тус тус үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв энэ онд 31 байгууллагатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шинээр байгуулсан нь өмнөх оноос 12 байгууллагаар өссөн байгаа юм.

Нийслэлийн дүүргүүдээс анх удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таатай боломжийг олгосон, онцлог давуу талыг сурталчилсан үр өгөөжтэй уулзалт боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Цаашдаа хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг сурталчлах тал дээр хөрөнгө оруулагчдад чиглэсэн энэ төрлийн уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй юм гэж оролцогчид хэлж байлаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419