Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ

2018-03-21, 12:28 Улс төр 3,104 0
Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ

Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 51 хувийн асуудал гээд манай уул уурхайн томоохон бүтээн байгуулалт тойрсон зарим хэрэг Олон улсын хэмжээнд яригдаж эхэллээ.  Лондонгийн Арбитрын шүүхээс Өмнөд Африкийн “Стандарт” банкны нэхэмжлэхтэй, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх 109 сая.ам долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан.  Энэ асуудлыг АТГ-аас шалгаж, дуулиан намжаагүй байхад дахиад нэг хэрэг анхаарлын төвд орж ирж байна.  Швейцарийн дээд шүүхээс “Рио Тинто” корпорацитай Оюутолгойн төслийн гэрээг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний дансны үлдэгдэл болсон 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Цаагуураа энэ шийдвэр нь  Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон тухай ч бас дурдагдаж. Тэгвэл энэ гэрээг хэний тэргүүлж байсан ямар Засгийн газар хийсэн, “Ройтерс” агентлаг С.Баярцогтын дансны талаар юу гэж мэдээлсэн,  АН  С.Баярцогтыг намын гишүүчлэлээс хассан талаар тоймлон хүргэж байна.

 

С.Баярын Засгийн газрын гишүүд одоо хаана юу хийж явна вэ?

Оюутолгойн гэрээг биечлэн гүйцэтгэсэн баг бол С.Баярын тэргүүлсэн МАН, АН-ын хамтарсан “стандарт бус”  гэдэг тодотголтой Засгийн газар. С.Баяр 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2010 аравдугаар сарын 28-ныг хүртэл гүйцэтгэх засаглалыг  толгойлсон.  Энэ хугацаанд “Рио –Тинто”-той хийсэн Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсон юм.

МАХН-ын дарга, Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, зарим иргэний  нийгмийн байгууллага тухайн үед гэрээг монголын ард түмэнд ашиггүй, луйврын гэрээ болсон талаар мэдэгдэж, олон нийтэд зарлаж байсан.  Гэсэн ч гэрээг биечлэн гүйцэтгэгчид, ард түмний  нүдэн дээр цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгуулж чадсан юм.  Гэрээний цаана байсан бараан сүүдэр одооноос цухуйж эхэллээ.  С.Баярцогтын нууц дансыг Швейцарийн дээд шүүхээс битүүмжилсэн бол  Гүйцэтгэх засаглалын тэргүүн асан С.Баярыг  АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж эхлээд байна.  Эхний  удаа 10 гаруй цаг байцаалт авсан байдаг. С.Баярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаж байсан ч Нийслэлийн прокурорын газраас няцаагаад байна.  Тэр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогийн Ерөнхийлөгч хамтарч ажиллах дургүй байгаа учраас ИБУИНВУ-ын Элчин сайдын ажлаа өгөөд орхиё” гэсэн байдаг.  Түүнтэй холбоотой   асуудал цаашид яаж ч үргэлжилж мэднэ. Ямар ч гэсэн АТГ Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг албан ёсоор шалгаж байгаа гэдэг нь тодорхой болоод байгаа юм.

С.Баярын Засгийн газрын тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар М.Энхболд нар ажиллаж байжээ.  Энэ хоёр эрхэм одоо ч улс төрд нөлөөтэй явна.  М.Энхболд УИХ-ын даргаар, харин Н.Алтанхуяг  Ерөнхийлөгчид зөвлөж байгаа.   Албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын хэрэг, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэх асуудал УИХ-ын дарга М.Энхболдоос ер салдаггүй.  Саяхны нэг судалгаагаар ард түмэн таалдаггүй  улстөрчдийг нэрлэхэд  М.Энхболд тэргүүлсэн байдаг. Харин Н.Алтанхуягийн хувьд, түүний  тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар сан”, “Гудамж төсөл” гээд олон асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.  Зарим хэрэгт түүний багт ажиллаж байсан эрхэм ял сонссон.

С.Баярын багт ажиллаж байсан эрхмүүдээс одоо У.Хүрэлсүхийн Засгийн газарт гурван ч эрхэм сайдын суудалд тухалж байна.  Тухайн үед ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар одоо Сангийн сайдаар, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар одоо ЗГХЭГ-ын даргаар, харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж одоо дахиад л хуульзүйн салбарыг толгойлж байна.  Ч.Хүрэлбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газарт арай л гэж багтсан.  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түүнийг уул уурхайн олон лиценз эзэмшдэг, ашиг сонирхлын зөрчилтэй учраас  Сангийн сайдаар  ажиллуулах боломжгүй гэж хориг тавьсан.  Харин Ч.Хүрэлбаатар ёстой л янз бүрийн мэх хийсээр энэ Засгийн газарт орж ажиллаж байгаа.   Мөн тухайн үед ЗТБХБ-ын сайдаар  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЭБЭХ-ний сайдаар Д.Зоригт, БСШУ-ы сайдаар Ё.Отгонбаяр нар ажилласан байна.  Д.Зоригтын тухайд Европын нэгэн оронд амьдарч байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа.  Харин Ё.Отгонбаяр БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаад  АНУ-д суух Элчин сайдаар томилогдоод байгаа.  Гэхдээ тэр албан ёсоор итгэмжлэх бичгээ гардаагүй. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдаар Т.Бадамжунай, НХХ-ын сайдаар Т.Ганди, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа нар ажиллаж байв. Т.Ганди  зөвлөхийн алба хашиж байгаа бол  Т.Бадамжунай улс төрд ил гарч ирдэггүй, харин далд фронтын нууц ноён гэгддэг. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа тэтгэвэртээ гарч, жиргээнд нэлээд идэвхтэй нэгэн болсон.   Харин  Батлан хамгаалах салбарыг Л.Болд толгойлж байв. Тэрээр одоо УИХ-д сууж байгаа.  Саяхан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой  холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр түүнтэй холбоотой  асуудал яригдаж, тэр бүдрэхийг дөхсөн байдаг.  Мөн С.Баярын багт БОАЖ-ын сайдаар Л.Гансүх, Сангийн сайдаар С.Баярцогт нар ажилласан.  Л.Гансүхийн  тухайд  Н.Алтанхуягийг сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байв.  Энэ хугацаандаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр 2014 онд баривчлагдсан. Тэр энэ хэргээр ял эдэлсэн. Ийм бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Засгийн газар ажиллах хугацаандаа Монголын эдийн засгийн томоохон  хөшүүрэг болсон Оюутолгойн гэрээг хийсэн байна.

 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яагаад чимээгүй байна вэ?

С.Баярын Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л гол үүрэг гүйцэтгэсэн байна.  Шударга гэж түүнийг зарим нэгэн тодорхойлдог.  Тэгвэл ард түмэнд ашиггүй, луйврын гэрээг үзэглэхэд тэр яагаад эсэргүүцээгүй вэ.  Хууль зүйн сайд хүн аливаа олон улсын гэрээг үзэглэхэд хуулийн талаасаа асуудалгүй байх бүхий л асуудлыг хариуцах үүрэгтэй нь мэдээж.   Харин тухайн үед Оюутолгойн гэрээнд Ц.Нямдорж “за” гэж  дуугарсан нь сонирхол татаж байна. Одоо ч тэр энэ асуудалд загас мэт дуугүй хэвээр байгаа.   Оюутолгойн луйврын гэрээ  гэлтгүй Эрдэнэтийн 51 хувийн асуудалд манай  Засгийн газар Арбитрын шүүх дээр оччихоод байна.  “Жаст”-ын Ш.Батхүүг баривчилж, Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ дуудах хэмжээнд асуудал яригдаж байна. Мөн “Алтжин” группын захирал Г.Алтанг байцаах талаар яриа гарлаа.  Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж таг чиг…

 

“Ройтерс” агентлаг юу гэж мэдээлэв?

Швейцарийн дээд шүүхээс Рио Тинто корпорацитай Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний данс,  үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргажээ.  Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. Тус улсын хуулийн байгууллагаас Монгол Улсын Засгийн гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг” гэж үзжээ. Шүүхийн тогтоолд “С.Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй гэдэг нь олон зүйлээр тодорхой байна” гэжээ. 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм. Харин энэ  удаа асуудлыг Швейцарийн дээд шүүхээс шийдвэрлээд байна. Тус улсын хууль сахиулах байгууллагаас хууль бус гүйлгээ хийж байж болох хэд хэдэн банкны дансыг битүүмжилж шалгахад 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро (ойролцоогоор 10.1 сая ам.доллар)–ыг С.Баярцогтын мэдлийн дансуудад шилжүүлсэн нь тодорхой болсон бөгөөд энэ хугацаа нь С.Баярцогт Монголын Сангийн сайдад томилогдсон хугацаатай давхцаж байна хэмээн мэдээлжээ.

 

АТГ: С.Баярцогтын 9.2 сая долларын асуудлыг шалгаж байгаа

Энэ хэрэгтэй холбогдуулан  өчигдөр АТГ-аас мөн албан ёсны мэдээллээ өөрийн вэб хуудастаа байршуулжээ. АТГ мэдээлэхдээ, “Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” гэсэн байна.

 

АН С.Баярцогтыг шүүхээс өмнө шүүж, намаасаа хасав

Улс оронд  ийм хэрэг дэгдээд байгаа цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баруун аймгуудад бие биетэйгээ уралдах шахам ажиллаж байна.  Манай төрийн өндөрлөгүүдэд орон нутгийн иргэдийнхээ саналыг сонсох нь энэ цаг үед чухал байгаа бололтой.  Харин АН-ын зүгээс өчигдөр шуурхай мэдээлэл хийж,  С.Баярцогтыг их л хурдан намаасаа хасч орхилоо. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Намын гишүүн С.Баярцогтын нэр хүндтэй  холбоотой мэдээлэл нь намын үндсэн дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар Үндсэн дүрмийн хорооноос тайлбар хүссэн. Үүний дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж С.Баярцогтын намын гишүүчлэлээс хасах, шийдвэр гаргасан. Ардчилсан бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Мөн С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ мэтээр хууль бус ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож байна.  Цаашид ч хариуцлагын асуудал яригдана.  Мөн С.Баярын толгойлсон Засгийн газрыг шалгахыг хууль хяналтын байгууллагаас шаардаж байна” гэв.  Ийнхүү Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ. Зөвхөн Сангийн сайд С.Баярцогт энэ гэрээг хариуцаж, Рио-Тинтогоос авлига аваагүй гэдэг нь тодорхой. Цаашид аль орны ямар банкны данснаас хэн гэдэг сайдынх нь нуусан мөнгө, хөрөнгө илрэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419