АН олон нийтэд мэдэгдэлгүйгээр дотроо хариуцлага тооцож байна уу?
АН хариуцлага тооцож, ирэх сонгуульд бэлтгэж эхэллээ. 2020 оны сонгууль ойртоход энэ яригдах л асуудал байсан бөгөөд энэ удаад нэлээд эрт эхэлж байгаа нь том ялагдал хүлээснийх биз ээ.
Наанаа улс орныг дампууруулж, бондын мөнгө завшиж, иргэдийг элгээр нь хэвтүүлснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч цаанаа хүлээн зөвшөөрч байгаа нь үйлдлээр нь илэрч байна.
Тодруулбал, 2012-2016 онуудад улс орныг доройтуулж, намын нэр хүндийг сэвтүүлсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр олон зуун иргэдийг хохироосон Хотын дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар тэргүүтэй хүмүүсийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээс чөлөөлөөд байна.
Мөн намын өнөөгийн удирдлагуудтай үзэл бодол таарахгүй гэсэн шалтгаанаар Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын гишүүдийг ҮБХ-ээс чөлөөлжээ. Ингэж чөлөөлөхдөө АН-ын Хэрэг эрхлэх газар, Бодлогын ерөнхий зөвлөл аймаг, дүүргийн АН-ын хорооноос өгсөн оноогоор дүгнэж байгаа гэнэ.
Ямартай ч, АН дотоод шинэчлэлээ хийж, хариуцлага алдсан, намд хохиролтой үйлдэл хийсэн хүмүүстээ хариуцлага тооцож эхлэв болтой.
АН-ын энэхүү дотоод сонгуулиар дээр нэр дурдагдсан хүмүүстэй нийлээд нийтдээ 116 хүн хасагдсан бөгөөд ирэх сонгуульд илүү нэр цэвэр хүмүүс нэр дэвшиж магадгүй юм.