Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын зорилго нь Японтой улстөрийн харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтрын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлийн дунд хугацаа (2017-2021)-ны хөтөлбөрийн хэрэгжилт болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хангах байсан юм.
Үүнээс гадна Д.Цогтбаатарт өөр нэг хувийн зорилго байсан бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр бол, Монголын Гадаад харилцааны сайд Кодокан Жудо Институт (Kodokan Judo Institute)-д очиж шалгалт өгч тэнцэн хар бүс авчээ.
Кодокан Жудо Институтийг жудо бөхийг санаачлагч Жигоро Кано 1882 онд байгуулсан бөгөөд маш нэр хүндтэй энэ институт өдгөө Японы нийслэл Токио хотод өөрийн 9 давхар байрандаа байрладаг.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар жудогийн дүрмийн бүх шалгалтыг өгч, хар бүс авсан гэнэ. Жудо бөх нь Японоос гаралтай бөгөөд Кодокан Жудо Институт жудо бөхийг нарийвчлан судалж, олимп, тив, дэлхийн аварга тамирчдад заавар зөвлөгөө өгдөг аж.
Жудогийн хар бүстэй сайд маань иймэрхүү харагдах биз ээ