Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхэн шийдвэр гаргахаар бэлтгэж байна
Өнөөдөр 27 жилд байгаагүй маш чухал шийдлүүд гарч байна. Миний адил сүүлийн 15 жилд бизнесээ хөгжүүлэх гэж унаж босож, Х тайландаа тулж, дансаа хүртэл барилт хийлгүүлж явсан залуус, "стартап"-ууд анхаараарай. Сангийн сайд, Ерөнхий сайд нарт талархаж байна.
1. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.
2. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг л удаа татварын тайлан гаргах сонголтыг олгоно.
3. Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг нь хааж, бизнесийг гарах гарцгүй болгох, улмаар бизнесийг нь дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдахад хүргэж байгаа явдлыг таслан зогсооно.
4. Бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд, цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.
5. Гадаадын хөрөнгө оруулагчийн ноогдол ашигт 20% татвар суутгадаг байсныг 5% болгоно.
Мөн орон сууцны, ипотекийн гэх мэт олон татварын хөнгөлөлтүүд гарч байна.