Дэлхийн анхны цөмийн хөтөдөлгүүртэй суперсоник онгоц жижиг хайлуулах реактороо ашиглан 1850 км/цагийн хурдтай нисэх боломжтой бөгөөд ийм хурдаар Лондонгоос Нью-Йорк уруу 3 цаг л зарцуулах юм байна.
Супер дууны хурдтай ийм онгоц бүтээхээр концепт загварыг нь гаргасан байна. Зохион бүтээгч Оскар Виналс (Oskar Vinals) 1850 км/цагийн хурдтай, 500 орчим зорчигч тээвэрлэх боломжтой хөнгөн жинтэй ийм онгоц бүтээж болно гэдэгт байгаа аж.
Маш хурдан цэнэглэгдэх боломжтой Магавем (Magnavem) хэмээх энэ онгоц нь "magna avem" гэсэн латин үгнээс гаралтай агаад "Том шувуу" гэсэн утгатай юм байна.
Онгоцны хамгийн гайхамшигтай шинж чанар нь түүний дотор байрлах жижиг хэмжээтэй халуун цөмийн урвалын тогоо (реактор) юм. Энэ реактораасаа эрчим хүч гаргах ба хамгийн гол нь ямар ч нүүрстөрөгчийн хий ялгаруулан агаар бохирдуулахгүй, байгаль орчинд ээлтэй.
Зохион бүтээгч Осквар Виналсын хэлснээр, уг нисэх онгоцыг бүтээхэд 10-15 жилийн хугацаа шаардагдана гэжээ. Сонирхолтой нь, жижиг цөмийн реактор бүхий ийм нисэх онгоц нь Үл мэдэгдэх нисдэг биет буюу харийн нисэх онгоцны хөгжилд ойртсон бүтээл болж байна.
Харь гаригийнхны нисэх онгоц тавган хэлбэртэй байдаг нь түүний доторх цөмийн хөдөлгүүртэй нь холбоотой байдаг аж. Хүн төрөлхтөн 100 жилийн өмнөөс л цөмийн эрчим хүчийг мэддэг болж, 50 гаруй жилийн өмнөөс айл өрхийн цахилгаанд ашиглаж байна. Ирээдүйд цөмийн эрчим хүчийг салбар бүрт ашиглах бололтой. Түүний нэг нь нисэх онгоц болж байна. Цөмийн эрчим хүч ашигласнаар онгоцууд илүү хурдан гэхээсээ илүү хол зайд газардахгүйгээр нисэх боломжтой болно.