Монгол Улс, ОХУ худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон спортын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зөвшөөрчээ.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрөгч 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Москва хотноо худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан болон техникийн хамтын ажиллагааны асуудлаар 21 дэх удаагийн уулзалт хийх үеэр дээрх хэлэлцээрт хүрсэн байна.
Уулзалтад Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Оросын талаас Экологи, байгалийн нөөцийн сайд Сергей Донской тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээг хамарч санал бодлоо солилцсон бөгөөд энэ үеэр Монголын цөмийн эрчим хүчний комисс болон Оросын төрийн өмчийн атомын эрчим хүчний корпораци "РОСАТОМ" Цөмийн шинжлэх ухаан болон технологийн төв байгуулахад хамтран ажиллах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Дашрамд дурдахад, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 22 дахь удаагийн уулзалт ирэх оны хоёрдугаар хагаст Улаанбаатар хотод болох юм байна.
Эх сурвалж: Синьхуа агентлаг