Их торгоны замын олон улсын загварын 7 хоног Монгол Улсад болно
2019 онд болох Торгоны замын олон улсын загварын 7 хоногийг зохион байгуулах эрхийг Монгол Улс авчээ
2017 оны 12 дугаар сард Хятадын Чунцин хотод болсон Их Торгоны замын олон улсын загварын 7 хоног (International Fashion Week of the Great Silk Road)-т Монголын олон улсын моделийн холбоогоор ахлуулсан Монголын баг амжилттай оролцсон бөгөөд энэ үеэр 2019 онд болох энэхүү нэр хүндтэй загварын 7 хоногийг зохион байгуулах эрхийг Монголын талд өгчээ.
Торгоны замын загварын 7 хоног нь зохион байгуулагдаад удаагүй ч өндөр хэмжээнд болдог, Азийн тивийн загварын олимп хэмээн албан бусаар нэрлэгддэг байна.