Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Пёнчаны олимпоор монголчуудтайгаа биш оросуудтай хамт суув.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж "гавьяа"-ныхаа амралтыг эдэлж, АНУ-д амьдарч, казинодсон шиг яваа билээ.
Экс Ерөнхийлөгчийг Лос-Анжелесын казинод покер тоглонгоо өнждөг тухай шүүмж гараад удаагүй байхад мань хүн дахиад л шүүмжлэлд өртөхөөр үйлдэл хийлээ. Эх орноосоо ичив үү, иргэд нь болсон монголчуудаасаа ичив үү Пёнчаны олимпийн наадмаар нутаг нэгтнүүдтэйгээ биш харийн иргэдтэй хамт сууж, бүр патиараа татуулан "пял үсэрсэн" байх юм.
Өнгөрсөн өдрүүдэд Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохиогдсон Өвлийн олимпийг экс Ерөнхийлөгч АНУ-аас ирж үзсэн бөгөөд ингэхдээ элгэн түмнээ бараадсан ч үгүй.
Уг нь Төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгч, нутгаа орхисноос хойш багагүй хугацааг харьд өнгөрүүлэхдээ монгол хүнээ санасан л баймаар. Юутай ч, тэгээгүй бололтой, эсвэл өөр шалтгаан байв уу, Оросын фэнүүдийн дунд сууж монголчуудаасаа дөлж харагдана лээ.
Ерөнхийлөгч байхаа больсноос хойш олон нийтэд ховор үзэгдэх болсон экс Ерөнхийлөгч юуны учир 20-иод хоног үргэлжилсэн олимпийн наадмыг үзэхдээ монголчуудтайгаа ойртсонгүй вэ?.
Ард түмэнд эрх чөлөө олгож, Ардчилал гэгчийг жинхэнэ утгаар нь тогтоох гэж биш амин хувийн ашиг сонирхол, албан тушаалын араас хөөцөлдсөн залууг монголчууд өөд нь татаж, хамгийн өндөр албан тушаал, хамгийн сайхан амьдралыг өгсөн. Ард түмэндээ гомдох, ичих учиргүй.
Адаг сүүлд нь Та албан тушаалгүй болонгуутаа амиа хичээгээд алга болсон. Хөөрхий иргэдээ утаа, түгжрэл, ядуурал гуравтай нь "үх" гээд үлдээсэн. Энэ чинь тэгээд таны хэлдэг Шударга ёс юм уу.