Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэгт амжиж оролцоорой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт
“1.5.4 Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал /агаар, ус, хөрсний бохирдол, нийтийн тээвэр/-ыг шийдвэрлэхэд гадаад улс, хотуудын туршлагаас судалж, нэвтрүүлнэ.”,
“2.5 Түгжрэлгүй гудамж - Бухимдалгүй хот, Нийтийн тээврийг шинэ шатанд гаргана.”,
“2.5.20 Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.” хэмээн заалтуудаар туссаны дагуу Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтыг зохион байгуулж байна.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлгээр такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ хотуудын такси үйлчилгээний талаарх судалгаа, цаашид баримтлах бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Тус хэлэлцүүлэгт иргэд, такси үйлчилгээ эрхлэгч ААН, холбогдох харьяа байгууллагууд гээд бүх талыг хамруулах нээлттэй хэлэлцүүлэг болох юм.
Иймд Эрхэм Таныг энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Иргэний танхим /Нийслэлийн төр захиргааны 5-р байр буюу Төв бассейн ертөнцийн зүгээр хойд талд/-д 9:30-13:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.
Жич: Та ААН, холбогдох байгууллагаас оролцох бол нэрийн хуудсаа авчирна уу.
Ерөнхий зохион байгуулагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК