М.Даваажаргал, Саёко Ваде нар 2007 онд албан ёсоор эхнэр, нөхөр болжээ. Тэд өчигдөр буюу 2018 оны 2 сарын 20-ны өдөр хуримын 11 жилийн ойгоо тэмдэглэсэн байна.
Өдгөө 32 настай, Японы үндэсний бөх сумогийн их аварга (Ёкозуна) М.Даваажаргал 1985 оны 3 сарын 11-нд төрсөн бөгөөд Хакухо хэмээх нэрээрээ Японд хэдийнэ танил болсон билээ.
Хосууд гурван охин, нэг хүүтэй. Дашрамд дурдахад Хакухо Даваажаргал нь 2007 оны 5 сарын 30-нд 22 насандаа Японы мэргэжлийн сумогийн их аварга Ёкозуна цолонд хүрсэн бөгөөд Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх Ёкозуна болсон юм.