Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ, Дархан, Зүүнхараагийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа энэ долоо хоногт үргэлжлүүлж байна.
Төрийн тэргүүн хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу маргааш:
13:00 цагт Сэлэнгэ аймгийн иргэдтэй
- 18:00 цагт Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах бол
- Энэ сарын 22-ны өдөр
- 12:30 цагт Зүүнхараагийн иргэдтэй уулзана.
- Төрийн тэргүүн өнгөрсөн хугацаанд нийслэлийн долоон дүүрэг, 10 аймгийн иргэдтэй уулзсан юм.